Хайрлагдсан сэтгэл л “амьд” байдаг байх гэж би боддог. Минийх л байх ёстой гэсэн өмчирхөг бодол биш, зовлонд унагадаг ч салж чаддаггүй “хар тамхи” шиг дурлал биш, чин сэтгэлийн жинхэнэ хайр хүнд эрч хүч, урам зориг, итгэл найдвар өгч, өөрийгөө олоход тусалдаг. Яг ийм л хайрын тухай яруу сайхнаар өгүүлсэн гайхамшигт дууны орчуулгыг хүргэж байна.
Celine Dion – Because you loved me
For all those times you stood by me
For all the truth that you made me see
For all the joy you brought to my life
For all the wrong that you made right
For every dream you made come true
For all the love I found in you
I'll be forever thankful baby
You're the one who held me up
Never let me fall
You're the one who saw me through through it all
You were my strength when I was weak
You were my voice when I couldn't speak
You were my eyes when I couldn't see
You saw the best there was in me
Lifted me up when I couldn't reach
You gave me faith 'coz you believed
I'm everything I am
Because you loved me
You gave me wings and made me fly
You touched my hand I could touch the sky
I lost my faith, you gave it back to me
You said no star was out of reach
You stood by me and I stood tall
I had your love I had it all
I'm grateful for each day you gave me
Maybe I don't know that much
But I know this much is true
I was blessed because I was loved by you
Chorus:–
You were always there for me
The tender wind that carried me
A light in the dark shining your love into my life
You've been my inspiration
Through the lies you were the truth
My world is a better place because of you
Селин Дион – Чи намайг хайрласан болохоор
Чиний дэргэд минь байсан бүх мөчийн төлөө
Чиний надад ойлгуулсан бүх үнэний төлөө
Чиний авчирсан бүх баяр баяслын төлөө
Чиний зөвтгөсөн буруу бүхнийхээ төлөө
Чиний бодит болгосон бүх мөрөөдлийн төлөө
Чиний сэтгэлээс мэдэрсэн чин хайрын төлөө
Үүрд мөнх талархах болно хайрт минь
Намайг хэзээ ч унагаахгүйгээр өргөж чадсан нь чи
Намайг нэвт ширтэж чаддаг ганц хүн чи
Дахилт:
Хулчийх үед
Хүч чадал минь чи болдог
Дугарч чадахгүй үед
Дуу хоолой минь чи болдог
Харалган үед
Харах мэлмий минь чи болдог
Хамгийн сайныг минь чи олж хардаг
Гар хүрэхгүй үед ч
Намайг өргөж атгуулдаг чи
Чи надад итгэдэг болохоор
Би одоо амьдралд итгэх болсон
Чи л намайг хайрласнаар
Би өөрийгөө олсон
Чи надад нисэх жигүүр ургуулсан
Чи надад хүрсэн…тэгээд л би тэнгэрт хүрсэн
Алдсан итгэл найдварыг минь
Ахин надад эргүүлж өгсөн
Баригдахгүй од байхгүй гэж
Байнга намайг дэмжих болсон
Дэргэд минь чи л байвал
Дэндүү нүүр бардам байж би чаддаг
Чи надад хайраа өгсөн…
Тэгээд л би “бүх юм”-тай болсон
Надад өгсөн бүх өдрүүдэд чинь талархъя
Би ихийг мэдэхгүй
Энэ бүхнийг үнэн гэдгийг лав мэднэ
Чамд хайрлагдсан болохоор би ивээгдсэн
Дахилт:–
Хүнд үед ч чи дэргэд минь байж
Хөлөглөх зөөлөн салхи минь болдог байсан
Сүүдэр мэт амьдралыг минь
Сүү шиг хайраараа гийгүүлсэн
Урам зориг минь чи юм
Хуурамч бүхний дунд байсан
Хорвоо дээрх ганц үнэн минь чи юм
Чи минь байгаа болохоор
Миний ертөнц илүү сайхан болсон