Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Эжийдээ бичсэн захидал
Утга зохиол

Эжийдээ бичсэн захидал

Урлаг Урлаг09/02/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
img001_newmother022_copy_70ls2459738502013-02-09-14-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Амар байна уу? таньдаа хаврын энэ сайхан өдрийн мэндийг хүргье! Хөлд хөглөрөх цасны гунигийг тээсээр хүү нь хичээлээ таран гэрийн зүг бэдэрч явна. Яг энэ хоромд яагаад ч юм таныгаа санагалзан мэндийн цэнхэр хадаг болгон энэхүү захидалаа бичиж байна. Оюутан болно гэсэн дэврүүн бодолдоо хөтлөгдөн их хөлийн газар болох Улаанбаатарын зүг хэдэн хувцастай цүнхээ үүрч гарсанаас хойш хоёр намрыг үдэн, хоёрдох хавраа гэнэн шувуудынх нь хамт угтах нь. Үе үехэн сэвэлзэх салхи миний мэдэхгүй аязыг тоглон байгаа нь ээжийнхээ бүүвэйн дуугаа санаж байна уу? Гэх шиг нулимсаар минь наадна. 

Та минь яг шүлэг л шиг. Чив чимээгүйн дунд орших бурхан шиг. Зөн совин минь зүрхний гүнд ээждээ үнсүүлэх тэр гэгээн агшиныг тээн ирэх мэт. Аниргүй тэгээд нам гүм таны сэтгэл шиг. Борог өвсний шүүдэр цуглуулан ганц балга ч болтугай цай чанаж өгнө хэмээн хичнээн хөглөж байв даа. Өглөө сэрэхэд тагтан дээр минь хэдэн болжмор бээвийн суухыг хараад хөөрхий миний ижий энэ шувуудын адилаар хүүгээ хүлээн даарч суугаа гэж бодохоор аньсага чийгтэнэ. Итгэл гэрэлтсэн харцнаас тань хайр нэхэхдээ таныхаа ангир цээжнээс анх ертөнцийг мэдэрсэн. Цагаан сүүтэй ертөнцийг мэдэрсээн. Нүүдлийн шувуу шиг нэг л өдөр хүү нь таньдаа гүйгээд л хүрнэ. Тэр цаг хайр хайрандаа багтаж ядсан халуун сэтгэлийн мөч байна гэдэгт итгэнэм. Таныхаа харцнаас ухаарал түүсэн хүү нь эрийн цээнд хүрсэн ч таныхаа сэтгэлд бойтогны хонхондоо түүртсэн бяцхан үр хэвээрээ л байгаа. Ээжийн минь харц яг л хөгжим шиг. Бодол дундуур харгилан урсах горхины чимээ шиг…

Намрын манант өдрүүд адил уулс бууралтаж их дурсамжийн улирал эхэлж байна. Бид хоёрын хамгийн дуртай улирал. Таныхаа өвөр дээр эрхлэн тоглож ядраад сүүлдээ хар халзан туулай болон өвөр дээр нь үнэгчлэдэгсэн. 

Би гэрийн зүг алхсаар л… Улаанбаатарын гудамж сэтгэл жиндүүлнэ. Бүрх малгай духдуулсан өвгөн хүн шиг шонгийн модны дэргэд үрээ хүлээсэн нэгэн эмэгтэй зогсоно. Та минь бас л намайг ингэж харуулдаж байгаа даа. Итгэлийн минь жимээр олон хүн холхино. Хайр нөмөрсөн тань шиг минь буянтан даанч алга. 

Шөнийн тэнгэрээс одод шүүрдэж сувдан сондор хэлхэж сууна. Сэтгэлээсээ урлаж буй хүүгийн тань бэлэг. Маргаашийг би тэсэн ядан хүлээнэ. Магад энэ захидал ээжид минь очно. Очих очихдоо дан ганц зурвас биш урин хаврыг тээсэн сайхан захидал очно. Ээж минь хавар шиг үзэсгэлэнтэй. Хараа голыг минь эмжин ургадаг цэцэг шиг ээ үзэсгэлэнтэй. 

Та хүүгээ гэсээр залуу насаараа бүтэн гоёж амжаагүй шүү дээ. Үндэстэй бүхэн төлждөг энэ хавар цагт хайртай. Бурханы амгалан хэвлийгээс мэндэлж, алтан уураг амласан тунгалаг өдөр ойртож байгаа болохоор хаварт хайртай.

Таны бүүвэйн дуунаас илүү уянгыг одоо болтол хүү нь сонсож амжаагүй явна. Ээжээ хүү нь удахгүй тандаа очно. Энэ өвгөн буурал үүлс шиг нүүж очно. 



Таныгаа хүндэтгэсэн мөнхийн нялх хүү чинь …

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна

20/04/2026
Утга зохиол Урлаг

Уильям Шекспирийн Лондон дахь гэрийн байршлыг тогтоолоо

17/04/2026
Утга зохиол Урлаг

39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа

16/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Б.Сарантуяа цэнгэлдэхэд тоглож, Монголын урлагийн түүхэнд бичигдэх үдшийг бүтээнэ

21/04/2026

Жисүгийн хууль ёсны төлөөлөгч мэдэгдэл гаргалаа

21/04/2026

Монголын баг олон улсын А зэрэглэлийн циркчдийн наадмаас “Хүрэл алиалагч” цом хүртлээ

21/04/2026

Сурагч Б.Отгонбаатар “Урлахуй” үзэсгэлэнгээ дэлгэлээ

21/04/2026

“Үнэний хаан Будда” жүжгийн төслийг эхлүүллээ

21/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.