Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Л.Мөнгөнцэцэг: Дарьганга хийц бол хамгийн уран нарийн хийц
Үндэсний хөгжим

Л.Мөнгөнцэцэг: Дарьганга хийц бол хамгийн уран нарийн хийц

Урлаг Урлаг01/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
munguntseteg8995767802013-03-01-10-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн нэрэмжит “Алтан бийр 7” үзэсгэлэн өчигдөр Монголын урчуудын эвлэлийн Арт галерейд нээлтээ хийлээ. 35 хүртэлх насны залуу уран бүтээлчдийн оролцдог “Алтан бийр 7” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр уран дарханы бүтээл тодорсон юм. Энэ бол алдарт Дарьганга хийцээр урласан ташуур байсан бөгөөд түүнийг дархан Л.Мянганцэцэг урласан аж. Монголын цөөхөн эмэгтэй дархачуудын нэг Л.Мянганцэцэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. 
 
-“Алтан бийр” шагналын эзэн болсонд баяр хүргэе. “Ташуур” бүтээлийнхээ талаар сонирхуулахгүй юу? 
 
-Монгол уран дархны Дарьганга хийц бол хамгийн уран нарийн хийц. Энэ удаагийн үзэсгэлэнд Дарьганга хийцээр урласан утсан сүлжмэлтэй мөнгөн тоногтой ташуур, мөнгөн аягаа “сойлоо”. “Ташуур” бүтээлээрээ “Алтан бийр” шагнал хүртсэндээ маш их баяртай байна. 
 
-Дархны ажил цаг их шаарддаг гэдэг. Энэ бүтээлээ ямар хугацаанд урлав?
 
-Миний нэг жилийн хөдөлмөр. 
 
-Эмэгтэй хүн дархны мэргэжил эзэмшинэ гэдэг бол тийм ч амар ажил биш шүү дээ? 
 
-Хүн өөрөө дуртай байгаад хүсэх юм бол хэцүү зүйл гэж байхгүй гэж боддог. Арван жилийн сургуулиа би зургийн чиглэлээр суралцан төгссөн. Тэгээд 2005 онд уран дархны ангийг сонгож ороход яагаад ч юм надад их гоё мэргэжил санагдсан. Мэдээж намайг энэ зэрэгт хүргэж монгол дархны өв уламжлалыг эмэгтэй хүн гэж гололгүй өвлүүлж өгсөн багшдаа маш их баярлаж, хайрлаж хүндэтгэж явдаг. 
 
-Уран дархны ажлуудыг нэг дор цуглуулаад гаргах амаргүй байх л даа. Гэхдээ уран бүтээлч хүн бүрийн дотор бие даасан үзэсгэлэнгээ гаргах хүсэл буцалж байдаг бол уу?
 
-Тийм шүү, бие даасан үзэсгэлэн гаргах тийм ч амар биш. Яагаад гэвэл уран дархны ажил өөрөө үнэт металл, эрдэнийн чулуу хэрэглэдэг учраас материал маань их үнэтэй. Хийсэн бүтээлүүд тэр дороо эзэддээ очдог учраас миний гар дээр хадгалагдах нь ч цөөхөн. Ер нь бол хэдэн жилийн дараа бие даасан үзэсгэлэнгээ гаргана гэж бодож байгаа. Одоогоор би уран бүтээлийнхээ хажуугаар телевизэд ажилладаг болохоор цаг зав муу л байна.
 
-Энэ бүтээл эзэнтэй бол уу?
 
-Ташуур, мөнгөн аяганууд хэдийнээ эзэнтэй болчихсон. Эздээс нь гуйгаад үзэсгэлэнд авчраад дэлгэсэн.
 
Нууц биш бол хэдэн төгрөгөөр бүтээлээ үнэлсэн бэ?
 
-Бүтээлийн ур хийц нарийн ч харьцангуй хямдаар үнэлсэн шүү. Аяганууд маань хоёр саяаас дээш үнэтэйгээр, ташуур бол найман сая төгрөгөөp эзэндээ очсон. 
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.