Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Эрхэмсэг ялдам бүсгүй танд зориулав
Утга зохиол

Эрхэмсэг ялдам бүсгүй танд зориулав

Урлаг Урлаг07/03/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
sarnai_har4966349872013-03-07-16-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүсгүй хүн болж төрснөө

Бусдын нүднээс би мэдэрдэг

Бужигнаж үймсэн олны нудэн дунд гишгэхдээ

Бүсгүй заяанд төрснөө ухаарч дандаа ойлгодог

Эрээ цээргүй нүднүүд биеийг тэмтчихэд

Элдвийн завхай үгс чихийг булахад

Эрх дархтан хүртэл адгуусын араншингаа гаргахад

Эмэгтэй хүн болж төрснөө ухаардаг

Хотын гудамжаар алхлах уедээ

Хор шингэсэн нүдэнд оногдох уедээ

Толинд харахдаа олж үзээгуй бүсгүй хун

Тодрон гарч биеэс минь цацрахыг мэдэрдэг

Атаач ааштай эмэгтэй ширэв татан өнгөрөөд

Араас минь хутга шиг харц шидэхэд мэдэрдэг

Ариун сэтгэлт хөвгүүний нүд нь дальдраад

Алиман хацар нь ягаарахад мэдэрдэг

Ичгүүргүй шалиг эрс нүдээ ирмэж

Эхнэрээ хуурахад бэлэн байхад мэдэрдэг

Илт тэнэг хүмүүс элдэвлэж

Эмэгтэй биеийг бузар гэхэд мэдэрдэг

Энэ биеэс минь эмэгтэй хун илрэхийг мэдэрдэг

Эрмүүн гэрэлт залуу нас цацрахыг мэдэрдэг

Зохиогчийг нь бас л мэдэхгүй юм

_____________________________

Тийм гэж тайлбарлах аргагүй сэрлийг

Төсөөлж хэлэмгүй гоо хөмсөг чинь өгдөг

Ширхэг үс бүр нь сэтгэлийг татах гэж ургасан

Ширтэж ханамгүй хөмсгийг шүлгэнд дүрсэлж хэлэмгvй



Өө оломгүй сайхан эрүү өөдөсхөн зүрхийг хайлуулна

Өв тэгш эрүүг чинь харахад усан нүдэндээ итгэмгүй

Өрөвдөлтэй болхи хүн төрөлхтнийг бүтээсэн

Өнөөх бойтог бурхан урласан гэдэгт бодомгүй



Янаг хүслийг сэрээгч цэвэр гоо уруулын

Ягаарах нь харагдахад л бүхнийг мартуулах увидастай

Ухааныг самууруулагч төгөлдөр уруулыг амтлаад

Үлдсэн амьдралаасаа өөр юуг ч амсахгүй байхад яадгийм бэ!



Дүрсэлж хэлэмгvй дөлгөөн нүдийг ширтээд

Дурлаж дуусамгүй чиний нууцад нэвтрэхсэн

Бурхны төгс бүтээл чиний харцанд живээд

Бодит хорвоогийн бүх биет баялгийг таягдахсан.

_____________________________

Дэлбээгээ дөнгөж нээгээд турьгүйхэн цөмцийх

Дэлхийн аашинд дасаж ядах, хэнзхэн цэнхэр яргуй нь бүсгүй та юм шүү

Цэцгийн дэлбээ, нарны цацраг, салхины үзүүрээс ертөнцийн аясыг мэдэрдэг

Цэгээн гэрлийн цагаан давалгаа нь бүсгүй та юм шүү



Халтай жаргалтай хүний орчлонгоос хорвоогийн өнгийг мэдэрдэг

Хайрлаад ч үл барам ховор эрдэнэ минь бүсгүй та юм шүү

Дундрашгүй хайрын дуртгалыг тээсэн он жилүүдийн мөнгөн хэлхээс

Дуусашгүй амьдралын авралын сахиус нь бүсгүй та юм шүү


Удмын хэлхээг залгах хүслийн чандмань эрдэнэ

Ургийн холбоог дархлах голомтонд гийсэн нар нь бүсгүй та юм шүү.

Сэтгэл зүрхээрээ надад онгодын сахиус илгээсэн

Бүсгүй минь та тэнгэрийн хүн



Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай

Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай

Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг

Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.



Тэртээх зуунд дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж

Тэмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнэ байгуулж

Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж

Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ уралддаг

Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ

Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ

Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгүй

Нар сар хүртэл чиний л төлөө ээлжилж хөөрдөг билээ.



Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг

Дурлал хайраараа жаргаах гэж эр хүн ийм ухаантай байдаг

Дуурсах нэрээ өөрөө олоорой гээд

Дуудах нэр чинь ийм утгатай байдаг



Будант энэ орчлонд чамайг

Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж

Бурхад чамайг эмэгтэй хүн эх хүн болгосон билээ

Бүсгүй минь чи



Өглөө сэрээд инээмсэглэж байгаарай

Өнөөдөр, хоёр маргаашаас үнэтэй шүү.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ

28/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.