Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 100 гаруй жилийн туршид жил бүрийн 3-р сарын 8-нд дэлхий даяар өргөнөөр тэмдэглэж ирлээ. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ болон олон улсын бусад байгууллага, Засгийн Газрууд, дэлхийн болон үндэсний эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүд эмэгтэйчүүдийн хүний эрхийг баталгаажуулах, тэдний улс төр, нийгэм, эдийн засгийн тэгш эрх, тэгш оролцоог хангахад гарсан ахиц, цаашид шаардлагатай өөрчлөлт шинэчлэлийн тухай өргөнөөр хэлэлцэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийг нэгтгэн, шинэ эрч хүчээр цэнэглэх, эв санааны нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг уламжлалтай.
Ийнхүү олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан нийт уншигчиддаа үндэсний хувцастай үзэсгэлэнт монгол бүсгүйчүүдийн зурагнуудаас толилуулж байна