Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Катя Зол: Миний загварууд эмэгтэй хүний эрхэмсэг бардам төрхийг илүү тодотгож өгдөг
Дуу хөгжим

Катя Зол: Миний загварууд эмэгтэй хүний эрхэмсэг бардам төрхийг илүү тодотгож өгдөг

Урлаг Урлаг19/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
katya9830166782013-03-19-09-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 Саяхан Нью-Йоркийн загварын долоо хоногийг өөрийн загвараар нээсэн Катя Зол, стилист Д.Энхмаа, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд нар уран бүтээлээ монголчууддаа тайлагнахаар “The Smooth White” шоу зохиосон билээ. Шоуны үеэр үзэгчид алга ташилтын хурыг харамгүй буулгаж, Катя Зол баярын нулимсаа барьж ядан ёсолсон. Уг шоуны бас нэгэн эзэн болох Д.Энхмаагийн “Хатад” коллекцийг амилуулахаар “Киви” хамтлагийн дуучин Ука тайзнаа гарч ирсэн нь үзэгчдийг алмайруулж, жинхэнэ сюрприз болж чадлаа. Тэрбээр хар өнгийн титэм, нүдний торон хаалт, гоёмсог даашинзаар гоёжээ. Ука тайзны хатан хаан гэдгээ нотолж, нууцлаг атлаа эрхэмсэг, эрч хүчээр дүүрэн алхалж, тэнд цугласан хүмүүсийг хэдэн хором ховстох шиг болсон. Стилист, загвар зохион бүтээгч Д.Энхмаагаас коллекцийнх нь талаар лавлахад “Хар, улаан өнгөгүйгээр эмэгтэй хүний амьдралыг төсөөлж болохгүй учраас даашинзуудаа ийм өнгөөр урласан. Эмэгтэй хүн энэ амьдралдаа зоригтой, эрч хүчтэй, хатан хаан шиг л байх ёстой. Эмэгтэйчүүдийн дотоод мөн чанарыг нууя гэсэн утгаар нүдэнд нь хаалт хийсэн. Бүсгүй хүн нууцлаг байх тусмаа үнэ цэнэтэй байдаг” гэлээ. 
Катя Золтой цөөн хором ярилцсанаа хүргэе. 
 
-Нью-Йоркийн загварын долоо хоногт амжилттай оролцсонд баяр хүргэе. Таны загварууд үнэхээр дэгжин, хээнцэр юм. Загварын нэр хүндтэй шүүмжлэгч, мэргэжилтнүүдээс ямар үнэлгээ авсан бэ? 
-Монголын загварын төлөөлөл болоод ирсэндээ баяртай байна. Энэ зөвхөн эхлэл учраас цаашдаа олон зүйл хийхээр төлөвлөж байгаа. Тэд “Монголын загвар зохион бүтээгч цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байна, материалын сонголт үнэхээр зөв болжээ. Хийц сайтай юм” гэж магтсан. Ер нь магтаалын үг их сонссон, бүгд ам сайтай байсан. Миний загварууд эмэгтэй хүний эрхэмсэг бардам төрхийг илүү тодотгож өгдөг. 
 
-Танд ямар нэгэн санал ирсэн үү. Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ? 
-Европын болон, есөн сард болох дараагийн Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцох урилга ирсэн. Мөн Хонконгийн телевизээс 25 мянган ам.долларын шагналтай, загвар зохион бүтээгчийн тэмцээнд оролцох хүсэлт тавьсан. 
 
-Манай загварын хөгжил ямар шатанд явж байна гэж дүгнэж байна вэ? 
-Манайхан хаана ч дутахааргүй юм билээ. Үндэсний онцлог гаргасан нүүр будалт, үс засалтаараа ялгарсан. Гол нь бид түүхээ судалж байгаад үндэснийхээ онцлогийг загвартаа шингээх ёстойг сайн ойлгосон. 
 
-“Киви” хамтлагийн Укатай хамтран загварын салон нээсэн гэсэн үү? 
-“UK fashion house” загварын салоноо нээж, үйл ажиллагаа явуулаад хагас жил болж байгаа ч албан ёсоор байртай болж амжаагүй л явна. “Киви”, “Anemonе” хамтлагийн хэд хэдэн клипний хувцаслалт, нүүр будалт дээр ажилласан.
 
Б.Дөлгөөн
 
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

08/09/2025
Дуу хөгжим Урлаг

“MTV VMAs” наадмын шилдгүүд тодорлоо

08/09/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ

07/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дотоожоор хийсэн үсний даруулга худалдаанд гарчээ

11/09/2025

“Аватар” кино шиг капсул төхөөрөмжөөр алсаас робот удирдах боломжтой боллоо

11/09/2025

“The Conjuring” киноноос сэдэвлэсэн цуврал бүтээнэ

11/09/2025

Гүр дууны агуулгад орчлон ертөнцийн тухай ойлголтыг өргөн утгаар тайлбарласан байдаг

11/09/2025

ФОТО: “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээс

11/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.