Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр шоронд шатаж үхэх шахжээ
Оддын амьдрал

Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр шоронд шатаж үхэх шахжээ

Урлаг Урлаг25/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
shorond0213382154462013-03-25-09-56[www.urlag.mn].gif
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Байнга хэл аманд орооцолдож явдаг хип хоп урлагийн тэргүүний бие тун ч муу байгаа бөгөөд бараг л үхлийн ирмэгт байгаа талаар эх сурвалж хэлж байна. Ийнхүү хүнд бэртсэн шалтгаан нь болоогүй “шүүх хуралтай” нь холбоотой аж. Тодруулбал “Дижитал” хамтлагийн ахлагч, Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаярыг хар тамхины хэргээр шүүхэд дуудаад байжээ.  Түүнтэй холбогдох шүүх хурал энэ сарын 5-нд болох байсан ч нөгөө талын өмгөөлөгч байхгүй гэсэн шалтгаанаар хойшилсон байна. Харин Бааврын хувьд уг шүүх хуралд 30 минут хоцорч ирсэн учир үүгээр нь шалтгаалан 461-р хорих ангид тэр дороо хоригджээ.  Ингээд шүүх хуралаас хоцорсон гэх шалтгаанаэар шоронд хоригдсон Баавар нэг камерт цуг байсан хүнтэйгээ маргалдаж гар зөрүүлсэнийхээ төлөө бас л сахилгад суух шийтгэл авч дөрвөн мөчөө хүлүүлээд харанхуй өрөөөнд тусадаа хоригджээ. Харин яг энэ үеэр хорих ангид гал гарч хүлээтэй байсан Баавар амьдаараа шатах шахсан байна. Учир нь тусламж дуудахад хэн ч тоож ирээгүй аж. Дөрвөн мөчөө хүлүүлсэн тэрбээр бараг л амь насаа алдах шахаж хүнд үе буюу гуравдугаар зэргийн түлэгдэлтэйгээр Түлэнхийн төвд хүргэгдэн ирсэн байна. Одоогийн байдлаар Бааврын бие тун муу үхлийн ирмэгт байгаа гэдгийг гэр бүлийнхэн нь хэлж байна. Ийнхүү шүүх хурал нь болоогүй хүнийг ялтан мэт тооцож хорьсон. Хорих хорихдоо хүний эрхийг ноцтойгоор зөрчиж яргалан тамалсан байдал олны нүдэнд ил боллоо. Хамгийн харамсалтай нь Шүүхийн ерөнхий газрын тусгай ажилчид Түлэнхий төвийг хамгаалалтандаа авч нэг ч сэтгүүлч оруулахгүй байгаа юм. Ийнхүү тэд өөрсдийн буруу үйлдэлээ нуун далдалахын тулд ээлж ээлжээрээ үүдийг нь сахихаар шийдсэн бололтой.Тэрбээр 2006 онд Р.Рагчаабазар, дижи Өөжий буюу О.Ганболд нарт холбогдох хэрэгт сэжигтнээр шалгуулж байсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан билээ. Бааварыг цагдаагийнхан түүнээс хойш дахин нэг удаа эрүүгийн хэрэгт шалгасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр өнгөрсөн жил хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан хэрэгт холбогдож байжээ.

Түүний эмнэлэгт хүргэгдсэний дараах бичлэгийг хүргэж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Мэрилин Монрогийн хөхний даруулга дуудлага худалдааны өмнөх байдлаар 5000 ам.долларт хүрчээ

08/06/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён Филиппиний “Bench” брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Playtime Festival 2026”: Өөрсдийн түүхэн дэх оргил жилийг бүтээхээр зорьж байна

09/06/2026

“Тэнгэрийн хүү” жүжгийн шинэ хувилбарыг зургаадугаар сарын 19, 20, 21-нд тоглоно

09/06/2026

Монголын фото сэтгүүлч С.Энхжаргал “Хүү төрвөл бөх болно” бүтээлээрээ Ази тивийн шилдгээр шалгарчээ

09/06/2026

“Маамуу нааш ир” дууг Төрийн шагналд тодорхойлжээ

09/06/2026

Ч.Хүрэлбаатар “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэнгээ нээлээ

09/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.