Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Б.Батболд: “Монгол Уртын дуу” сургалтаараа язгуур урлагийн төрлийг хөгжүүлнэ
Үндэсний хөгжим

Б.Батболд: “Монгол Уртын дуу” сургалтаараа язгуур урлагийн төрлийг хөгжүүлнэ

Урлаг Урлаг05/04/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
batbold_9871529943112013-04-05-09-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Нийслэлийн Улаанбаатар чуулгаас ард олонд уртын дуу зааж сургах хөтөлбөр хэрэгжүүлээд байна. Монгол ардын уртын дуу нь дэлхий дахины ардын дууны шинж төлөвтэй харьцуулан үзэхэд нэн өвөрмөц, гайхам сонин урлаг юм. 



Уртын дуу гэгч уудам тэнэгэр нугалаатай, олон янзын уянга төгөлдөр чимэгтэй, хүний сэтгэлийг догдлуулан хөгжөөгч аялгуу билээ. Уртын дуу нь дотороо айзам, урт, бэсрэг гэсэн олон төрлүүдтэй. Бидний өвөг дээдэс уртын дууг “Айзангийн гучин хоёр, хангайн найм” гэж ялган хувааж байжээ. 2002 онд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Г.Хонгорзул урилгаар оролцож тоглолтыг уртын дуугаар нээж байсан нь уртыг дууг дэлхий сонирхож эхэлсэний нэг жишээ юм. 



Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уртын дуучин, СУИС-н уртын дууны багш, төслийн үндсэн багшаар ажиллах МУСТА Б.Батболдтой уртын дууны хичээлийн талаар ярилцлаа. 



-Уртын дууны сургалт зохион байгуулах болсон шалгаан юу вэ? 

-Өнөөгийн Монгол улсын түүхэн хөгжлийн явцад урлаг соёлоо хөгжүүлсээр ирсэн хэдий ч өвлөгдөн ирсэн язгуур урлагийн төрлийг хөгжүүлэх, өвлүүлэн үлдээх, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх ажил зайлшгүй шаардлагатайн улмаас “Монгол Уртын дуу” сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. 



-Энд суралцах хүмүүс дуу сурахаас гадна ямар мэдлэг эзэмших вэ? 

-Уртын дууны гарал үүсэл, Монгол ардын Уртын дууны нутаг нутгийн аялгууны онцлог, тархац, шүлгийн болон ая эгшгийн төрөл зүйл, түүхэн хөгжил, дуулах арга барил, уртын дууг уламжлуулж ирсэн түүхэн уламжлал, орчин үед зааж сургах арга барил зэргийг судлана. 



-Сургалтад сурсан хүн хэр олон дууг сурах бол? 

-Монгол уртын дууны дуулах арга зүй, түүхэн хөгжил, аялгуунуудын харилцан хамаарал, төрөл зүйлийн талаарх мэдлэг эзэмшиж нэгээс зургаан уртын дууг дуулж сурна. Мөн шагай, сурын уухай, уртын дууны уухай сурах, эрэгтэй сонсогчид бөх, морины цол дуудах, өөрийн биеэр гүйцэтгэх чадвар эзэмшинэ. 



-Яагаад заавал 2222 гэсэн тоог сонгосон юм бэ? 

-Монголд анхны төрт улс байгуулагдсаны 2222 жилийн ойг тохиолдуулан 2222 уртын дуу сонирхогчдыг хамруулах Монголын уламжлалт язгуур урлагаараа дэлхийд гайхуулах зорилготой юм. 



-Хичээлийг ямар арга хэлбэрээр заах вэ? 

-Монгол улсын үндэсний язгуур урлагийг сонирхон судалдаг, тухайн урлагийг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй сайн дурын уран сайханчдыг хамруулан хичээлийг караоке СD ашиглан дэвшилтэт технологиор заах, оролцогч, суралцагчдыг сертификатжуулах нь үндэсний соёлын өвийн томоохон асуудал болоод байна. 



-Одоогоор хэдэн хүн бүртгүүлээд байна. Хичээл хэзээ эхлэх вэ? 

-Одоо 100-гаад хүн бүртгүүлээд байна. Хичээлийг зуутын систмээр явуулна. Хичээл энэ сарын 8-наас эхэлнэ. Төслийн зөвлөхөөр МУТС, МУГЖ Д.Сосорбарам, төслийн багийн удирдагчаар НУБЧ-ын дарга, уран сайхны удирдагч МУГЖ Ц.Төвшинтөгс нар ажиллаж байна. 



Төслийн багийн зохион байгуулагчаар Уртын дууны холбооны гүйцэтгэх захирал МУСТА Л.Баяр-Эрдэнэ, Төслийн зөвлөх багш нар СУИС-н хүндэт профессор багш МУГБ Ц.Дэлгэр НУБЧ-ын уртын дуучин МУГЖ Г.Хонгорзул нар ажиллана.



А.Байгалмаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл “Labubu”

22/05/2025

Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна

22/05/2025

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

22/05/2025

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025

П.Лхагвадуламын уран бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

22/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.