Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Ноён Бондгор “Мобиком”-ын үүдэнд гэр барьж тэмцлээ үргэлжлүүлнэ
Оддын амьдрал

Ноён Бондгор “Мобиком”-ын үүдэнд гэр барьж тэмцлээ үргэлжлүүлнэ

Урлаг Урлаг11/04/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
noyon_bomdgor1811259792013-04-11-09-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Дуучин ноён Бондгор өнгөрсөн сарын 24-нд “Тэгш нийгэм” ТББ-тай хамтран “Мобиком” корпораци hitone үйлчилгээгээр хамтлаг дуучдын уран бүтээлийг иргэдэд зөвшөөрөлгүй зарж хохироож байгааг эсэргүүцэж “Мобиком”-ын  гадаа жагсаал зохион байгуулсан билээ. Ноён Бондгор уг асуудлаар “Мобиком” корпорацид шаардлага хүргүүлсэн ч хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. Гавьяат жүжигчин С.Жавхлан хэдэн жилийн өмнө үүрэн телефоны операторууд, тэр тусмаа “Мобиком” корпорациас багагүй хэмжээний мөнгө нэхэмжилсэн ч тусыг эс олсон. Дуучдын эрхийг зөрчсөн энэхүү үйлдлийг С.Жавхлан тэргүүтэй олон уран бүтээлч нэгдэж гарын үсэг зуржээ .Мөн тэднийг  жагсдаг өдөр Чингэлтэй дүүргийн цагдаа нар очиж тэмцлийг хүчээр зогсоосон бөгөөд дахин “Мобиком” корпорацийн эсрэг жагсаал цуглаан хийхгүй байхыг шаарджээ. Гэвч тэд тэмцлээ зогсоохыг хүсэхгүй байгаа бөгөөд хэд хоногоос дахин үргэлжлүүлэхээр болсон байна. Тэмцэх тэмцэхдээ Ноён Бондгор “Мобиком”-ын үүдэнд гэр барьж суух бөгөөд “Мобиком” корпорацаас түүнд илгээсэн мессежийг олон нийтэд зарлана гэлээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

P Diddy дахин ганцаарчилсан хорих байранд шилжжээ

03/10/2026
Оддын амьдрал Урлаг

“Bigbang” хамтлагийн экс гишүүн T.O.P, дуучин, жүжигчин Nana нар үерхэж байгаагаа албан ёсоор зарлалаа

03/10/2026
Оддын амьдрал Урлаг

Наоми Кэмпбелл шүүхэд давж заалдаж, ялжээ

02/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Дакота Жонсоны төрсөн өдөр

04/10/2026

Хагас зуун жил кино урлагт гялалзсан Сьюзан Сарандон 80 нас хүрлээ

04/10/2026

Найруулагч Н.Наранбаатар жүжигчнээр эргэн тайзнаа гарна

04/10/2026

“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж байна

04/10/2026

Баян-Өлгий аймгийн сурагчид бий биелгээгээр өв соёлоо сурталчиллаа

04/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.