Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»ҮДБЭЧ-ын уран бүтээлийн аялан тоглолтын хуваарь
Нийгэм

ҮДБЭЧ-ын уран бүтээлийн аялан тоглолтын хуваарь

Урлаг Урлаг19/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mongl_urlag145449637912013-04-19-10-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  ҮДБЭЧ-ын хамт олон Монгол улсын төрөөс баримталж буй соёлын бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, үндэсний урлагаа сурталчлах зорилгоор “ҮДБЭЧ-ын өдрүүд” аялан тоглолтоо эхлүүлэх гэж байна. Тоглолтоо дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 05-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад үргэлжилнэ. Энэхүү “ҮДБЭЧ-ын өдрүүд” уран бүтээлийн аялан тоглолтонд 85 уран бүтээлч хамрагдсанаас Үндэсний хөгжмийн их найрлын 30 хөгжимчид, 30 бүжигчид, долоон дуучид багтжээ. Тухайлбал, МУАЖ дуучин Д.Самбуу, МУАЖ, морин хуурч Ч.Батсайхан, МУГЖ дуучин Ш.Даваахүү, МУГЖ дуучин Н.Амгалан, МУГЖ дуучин Б.Сийлэгмаа, МУГЖ бүжигчин А.Даваахүү, МУУГЗ удирдаач А.Цэдэн-Иш зэрэг Ардын болон гавъяат цолтонууд багтжээ.“ҮДБЭЧ-ын өдрүүд” тоглолтод “Ишиг хөөрхөн нэр” дуулалт бүжгэн жүжиг, Шилдгийн шилдэг уран бүтээлийн дээжис тоглолтуудаа 50% хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаагаас гадна уран бүтээлчид үзэгчдийн дунд уулзалт ярилцлага хийх, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, театр, чуулгын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт семинар зохион байгуулах, харилцан туршлага, мэдээлэл солилцох зэрэг олон талт ажлуудыг хийх аж.

МОНГОЛ УРЛАГИЙН ГАЙХАМШИГ шилдэг уран бүтээлийн дээжис концертын хуваарь 

  • Багануур дүүрэгт дөрөвдүгээр сарын 20, 21-нд,
  • Хэнтий аймгийн Өндөрхаан хотод дөрөвдүгээр сарын 22, 23, 24-нд
  • Дорнод аймгийн Чойбалсан хотод дөрөвдүгээр сарын 26, 27, 28-нд
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод дөрөвдүгээр сарын 29, 30, 01, 02-нд 
  • Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд тавдугаар сарын 03-04-нд тоглохоор төлөвлөгөөнд тусгагджээ

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink”-ийн Лиза 2026 оны ДАШТ-ий нээлтийн тайзнаа гарахаар болжээ

10/05/2026

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна

10/05/2026

“Монголын уран нугаралтын чуулган-2026” болно

10/05/2026

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026

“Playtime festival 2026” тасалбарыг хөнгөлөлттэй авах боломж

09/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.