Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Н.Ялалт буюу Агаа хуучин эхнэр хүүхдээ сонгожээ
Оддын амьдрал

Н.Ялалт буюу Агаа хуучин эхнэр хүүхдээ сонгожээ

Урлаг Урлаг22/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
agaa542663057652013-04-22-10-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Жүжигчин, дуу оруулагч Н.Ялалт буюу Агааг танихгүй хүн байхгүй болов уу? Бараг л гарч байгаа бүх кинонд тоглох болсон жүжигчин маань энэ удаа анхны эхнэр хүүхэд дээрээ эргэн очиж байгаа бололтой. Түүний анхны эхнэр нь “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан хэмээх хөөрхөн нүд, эгдүйтэй инээдээрээ үзэгчдийн танил болсон бүсгүй. Тэд оюутан ахуй цагаасаа амьдралаа холбосон бөгөөд хөөрхөн хүүгийн эцэг, эх болцгоосон ч төдийлөн удаан хамт амьдраагүй гэдэг. Анхны эхнэрээсээ салмагцаа хоёр дахь амьдралаа эхлүүлж, дахин гал голомтоо бадраасан Н.Ялалтын удаах эхнэр нь мөн л хөөрхөн хүү төрүүлж өгсөн. Гэвч тэд бас л салцгаасан. Харин хэдэн жилийн өмнө “Үнсэлт” хэмээх эротик кинонд хамтран тоглосон Жэнни гэх бүсгүйтэйгээ нэлээд хугацаанд хамтран амьдарсан. Гэвч Жэнни нь тийм ч сайн гэргий байж чадаагүй бөгөөд олон эртэй нэр холбогдож, нөхрийнхөө чихнээс “хонх” уяж, багагүй зовоосон гэдэг. Тиймээс өнгөрсөн жил тэрбээр эхнэрээсээ салжээ. Гэтэл саяханаас түүнийг анхны эхнэр, том хүүгийнхээ ээж Ш.Жавхлантай эргэн нийлж байгаа гэх яриа гарах болсон. Энэ яриа тийм ч оргүй яриа биш бололтой. Учир нь өчигдөр болсон “Х-Түц” продакшны “Сэрүүн хасын нууц” жүжгийн нээлтэнд тэрээр экс гэргий Ш.Жавхлангаа хүүгийнхээ хамт урьжээ.  Жүжигчин Ш.Жавхлангийн хувьд олны хэл амнаас бага зэрэг эмээсэн үү гэлтэй болгоомжлонгуй харагдаж байсан ч, жүжгийн төгсгөлд хүүтэйгээ хамт нөхөртөө баяр хүргэж байлаа.

Эх сурвалж unen.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026
Оддын амьдрал Урлаг

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026
Оддын амьдрал Урлаг

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026

Том Селлек телевизийн дэлгэцнээ эргэн ирнэ

26/08/2026

“How to Lose a Guy in 10 Days” киноны үргэлжлэл хийгдэнэ

26/08/2026

Хөтлөгч Аригун (Х.Ариунбаяр): Энэ эротик кинонууд чинь бүр гамшгийн хэмжээнд ирлээ

26/08/2026

“Гэртээ ганцаараа” киноны Кевин буюу жүжигчин Маколей Калкин 46 нас хүрлээ

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.