Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Б.Чинбат: Эзэн хааны үнэнч баатруудад зориулсан хөгжмөө туурвиж байна
Оддын амьдрал

Б.Чинбат: Эзэн хааны үнэнч баатруудад зориулсан хөгжмөө туурвиж байна

Урлаг Урлаг25/04/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-04-22_1941109498253352013-04-23-10-41[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Найман зууны тэртээх манай өвөг дээдсийн сүр хүч, Монголчууд бидний хийморь бахдалыг түүхийн хуудаснаас амилуулж, өнөө цагаас эхлэн энэ ертөнц дээр амьдран буй хүн төрөлхтөний үеийн үед дамжин үлдэх бодит бүтээн байгуулалт болсон "Түмэн хишигтэн" төсөл хэдийнэ эхэлсэн билээ.

Ирэх сараас эхлэн бүтээн байгуулалтын ажил нь хийгдэх "Түмэн хишигтэн" төсөлд зориулан “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжмийг бичиж түүнийгээ цомог болгон дэлхий даяар танилцуулж тус цомгоороо нэрлэсэн “Эзлэн” хэмээх тоглолтоо Монголын ард түмэндээ гайхалтайгаар хүргэсэн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат хөгжмийн бүтээл туурвиж байгаа аж.

Түүнчлэн уг бүтээлээ туурвиж буй талаараа өөрийн “facebook” хуудаснаа “Аугаа их ухаанаар дэлхийг дайтаж эзэлсэн Эзэн хааны “Түмэн хишигтэн” болоод түүний үнэнч баатруудад зориулсан хөгжмөө зохиож байна. Их түүхийг уншиж, судлаж, ухаарах тусам улам их хүсэл сэтгэл минь оргилж, хөгжмийн маань ая аялгуунууд аяндаа урсан гарсаар байна” хэмээн бичжээ.

Сонирхуулахад түүний "Түмэн хишигтэн" төсөлд зориулан зохиож буй шинэ хөгжмийг 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй “Үндэсний их найрал” хөгжимчид тоглож амьдруулах бөгөөд тун удахгүй монголын ард түмний сонорт хүрэх ажээ.

Ингээд та бүхэндээ "Түмэн хишигтэн" төслийн танилцуулга видеог хүргэж байна.
Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Женнифер Лоуренс үс арчилгааны “Mes” брэндийг үүсгэн байгууллаа

31/10/2026
Оддын амьдрал Урлаг

Квентин Тарантино нас ахих тусам өөрийгөө “бичгийн хүн” гэж үзэх болжээ

31/10/2026
Оддын амьдрал Урлаг

Вупи Голдберг “The View” нэвтрүүлэгт ажилласаар байгаа шалтгаанаа илэн далангүй ярьжээ

31/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Top Gun”, “Alien” киноны од Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ

01/11/2026

Женнифер Лопез “Proof of Love” шинэ дуундаа хайр, хагацал, уй гашууг өгүүлнэ

01/11/2026

Мэттью Перригийн тухай баримтат кино нээлтээ хийлээ

01/11/2026

Өнөөдөр жүжигчин, дуучин Б.Батмэндийн төрсөн өдөр

01/11/2026

“Монгол орон бадартугай” бүрэн хэмжээний тоглолт боллоо

01/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.