Леонардо ди сэр Пиэро да Винчи
Леонардо да Винчи нь Итали улсын Флоренц хотын ойролцоо Винчи гэдэг газар 1452 онд мэндэлжээ. Тэр бага наснаасаа ажил хөдөлмөр эрхэлж 15 нас хүрэх үедээ уншиж, бичиж сурч, бага зэрэг арифметикийн ухаан сурчээ. Түүнийг 15 настай байхад нь аав нь Андрей Верокио гэдэг нэгэн авъяас билигтний туслах болгосон нь Леонардод амьдралын чухал алхам болжээ. Леонардо эндээс маш ихийг сурчээ. Ганц зураг ч биш янз бүрийн хөдөлгүүр, механик техникийн тухай ч мэдлэгтэй болов. Хожим түүний нээлт хийсэн бүхний үндсийг энд л сурсан гэж болно. Тэрээр Андрей Вероклогийн хөрш Полаяла Анатоли хэмээх амьд биеийг судлагчид ч мөн тусалдаг байсан бөгөөд тэр үед төдий л хөгжөөгүй анатомийн шинжлэх ухаан Леонардогийн сонирхолыг гойд татаж байв. Дараа нь энэ талаар анатомийн олон зурлага хийх болов. Тэр үед Леонардогийн зургийн их авъяас нь тодорч Флоренцийн зураачдын нийгэмлэгт орсон боловч Верокиогийн дэргэд дахин 5 жил байжээ.
Леонардо маш нарийн мэдрэмжтэй, зургийн сайн багш болж болох байсан боловч зургийн багштайгаа хамт зургаа зурсаар, түүнд тусалсаар байв. Тэр багшийнхаа зурж дуусаагүй зургийг үргэлжлүүлэн зурж сайн үнэлэлт авах нь их байжээ. Ингээд олон жилийн "сурагчийн" амьдралаа үдэж Миланд очиж хотын захирагчийн удирдлагад ажиллах болов. Тэр зөвхөн урлаг биш мөн шинжлэх, ухаан боловсролын салбарт анхаарлаа хандуулах болов.
Тэр маш их хөдөлмөрлөдөг байв. Түүний хувьд харах мэдрэмж хамгийн чухал нь байв. Тэрээр бүх юмыг ажиглаж, тэр бүхнийгээ зурж, тэмдэглэдэг байв. Ном их уншин, уншсан ном бүрийнхээ төгсгөлд өөрийн санал бодлоо бичдэг байжээ. Түүний бичиж тэмдэглэсэн нь асар их бөгөөд мянга мянган хуудас боловч бидэнд зөвхөн 31 дэвтэр л уламжлагджээ. Түүний бичиж, зурж, тэмдэглэсэн энэ дэвтрүүд нь олон орны музейд хадгалагдаж байна. Тэр бусдаас огт өөрөөр бичиж тэмдэглэдэг нь сонирхолтой. Өөрөөр хэлбэл тэр эсрэг чиглэлээр бичдэг, мөн бичиж зурахыг хослуулдаг байжээ. Түүний дэвтрүүдэд зургийг бичгээр, бичгийг зургаар гүйцэлдүүлж тайлбарласнаас ихэнх хэсэгт зураг байна. Тиймээс түүнийг шинжлэх ухааны тайлбарт зургийн "эцэг" гэж болно.
1500-гаад оны үед Францчууд Миланыг эзлэх үеэр Леонардо Флоренц руу буцжээ. Тэрээр аялан явах дуртай, явсан газрынхаа зургийг тоймлон зурж явдаг байв. Тэр алдарт "Мона Лиза"-г энэ үед л бүтээсэн гэдэг.
Леонардо эрдэм шинжилгээний ажлаа зогсолтгүй үргэлжлүүлж, Санта Мария Нуво эмнэлэгт хүний биеийн судалгаа хийж байв. Нисэх нь хүн төрөлхтний нэн эртний агуу том хүсэл мөрөөдлийн нэг. Леонардо ч үүнийг хүсч байв. Тэр шувууд хэрхэн нисдгийг судалжээ. Леонардо хүн болон шувууны бие харьцуулан судалж, зураг төсөл гаргажээ.
Түүний олон сайхан уран бүтээл цаг хугацааны эрхээр үрэгдэж, бас тэр олон бүтээлээ дуусгаж чадсангүй. Түүнийх гэгддэг 17 зураг байдаг бөгөөд "Ангхиарын дайн" , "Леда" зэрэг зургийнх нь зөвхөн хуулбар нь олджээ. Гэсэн ч эдгээр зургууд түүний ямар их авъяастайг батлахад хангалттай. Түүний гол авъяас чадвар нь зурах. Тэрээр зургаа улам амьд, улам дөхөмтэй, улам сайн болгохын тулд л анатоми, техник технологийн салбарыг судалдаг байжээ. Тэр гайхалтай хөдөлмөрч байсан.
Леонардо уран барималч мөн. Түүний уран баримлын бүтээл нь өвлөгдөж ирсэнгүй нь маш харамсалтай. Ердөө хоёр бүтээлийнх нь ерөнхий зураг төсөл олджээ. Гэхдээ бас эндээс түүний хэр зэрэг барималч болохыг мэдэх бололцоотой. Төсөлд байгаа морьдын зураг хэмжээ, биеийн булчин шөрмөсийг хэрхэн үзүүлснээс бүхнийг мэдэж болно. Бас энд нэг юм байна. Леонардо энэ аварга бүтээлээ нэг дор цутгахаар төлөвлөжээ. Энэ нь түүний амьдарч байсан эрин үетэй харьцуулахад боломжгүй байсан боловч тэр болох боломжтой гэдгийг мэдэрч ухаарч, тооцоолж, алсыг харж зоригтой байсны баталгаа болно.
1490-ээд оны үед Миланд нэгэн бяцхан ном гаргаж түүндээ механикийн салбарт хийсэн нээлтүүдийн тухай бичжээ. Өнөөгийн бидний хэрэглэдэг шүхэр,нисдэг тэрэг, танк, оёдлын машины зураг төслийг хийж бэлтгэжээ. Тэр амьдарч байсан үеэсээ дэндүү хол ирээдүйг харж байсан юм. Леонардогийн олон зураг, төсөл хэрэгжихэд 20-р зуун зайлшгүй хэрэгтэй байсан бөгөөд харин түүний үед зөвхөн л цаасан дээр хийсэн юм. Ижилгүй энэ авъяастан машины ажиллах зарчмыг хүний биеийн хөдөлгөөнтэй харьцуулж байгалийн хамгийн дэвшилттэй машин нь хүн гэдгийг баталж, хөдөлгөөнийг үүсгэгч нь нь хүч гэдгийг нотолжээ.
1519 онд агуу их сэтгэгч Леонардо да Винчи таалал төгсчээ. Түүний олон загвар туршилтууд дуусалгүй үлджээ. Леонардогийн үнэнч туслах, дотны шавь Францеско Мелзи түүний ажил үйлсийг үргэлжлүүлсэн гэдэг. Түүнийг оршуулсан бунхан нураад шарилыг олох боломжгүй болжээ. Гэтэл түүний суут бүтээлүүд нь хүн нэг насандаа ямар их юм бүтээж болдгийн үлгэр дуурайл болж байна. Леонардо шинжлэх ухаанд түүний дотор соёл урлаг, механик техникийн шинжлэх ухаанд байнга нээлт хийсээр амьдарчээ. Тэр дүрслэх урлагийг эрдэмтэй хослуулсан агуу их өмч хөрөнгийн эзэн байлаа. Тиймээ тэр бол сэргэн мандалтын үеийн хамгийн агуу суутны нэг мөн. 1952 онд хүн төрөлхтөн түүний мэндэлсний 500 жилийн ойг ёслон тэмдэглэсэн билээ