Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Walt Disney
Кино

Walt Disney

Урлаг Урлаг26/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
anhaa_(5)9263535492012-04-27-14-59[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тэрээр 1920 онд хүүхэлдэйн киноны анхны компаниудын нэгэнд нь зураачаар оров. Энэ зуураа хүүхэлдэйн киног улам сайжруулах арга замыг хайсаар байв. Өөрийнхөө санааг шалгаж үзэхийн тулд боссоосоо зураг авдаг камерийг нь гуйж шалсаар авч, аавынхаа гаражинд туршилтаа хийж үзнэ. Өрөөл бусдын туршиж, шалгаж үзэхийг хүлээж суулгүйгээр Дисней өөрийн биеэр туршиж үүнийхээ үрээр урагшлах замаа нээсэн юм.1937 онд "Цасан цагаан гүнж ба долоон одой" -г гаргасан бөгөөд энэ нь тун богино хугацааны дотор нэрд гарлаа. Дисней компаний зураач Воорд Кимболын өгүүлснээр " тэр хүүхэлдэйн киног үзээд үзэгчид сэтгэл хөдлөн уйлж байлаа. Уолт Дисней АНУ-ын Иллиной муж улсын Чикаго хотод Юнион Пасифик төмөр замын байгуулагын ажилтан Элиас Диснейн хүү болон төржээ. Түүний эцэг 1888 онд ээж Флоратай нь гэрлэсэн байна. Тэд Калифорни мужаас нүүн суурин ажил хийхээр Канзас хотруу шилжсэн ба дараа нь ажлын шугамаар Чикагод нүүн суурьшаад байв. Уолт Дисней энэ гэр бүлийн дөрөв дэх хүүхэд байсан юм. Түүний бүтээсэн хүүхэлдэй бүр аз жаргалтай төгсдөг бөгөөд үлгэр жишээ байдаг. Энэ хүүхэлдэйнүүд нь нэгэн үед шил дараалан гарж байсан хүүхэд болгоны зүрхэнд хоногшсон кинонууд юм. Хүүхэлдэйн киноны нэрт уран бүтээлч АНУ-ын Флорида муж улсад Диснейлэнд амралт зугаа цэнгээний хүрээлэн байгуулах төслийн нээлт хийхээс хэдхэн жилийн өмнө буюу 1966 оны 12 дугаар сарын 15-нд 65 насандаа уушигны хорт хавдрын улмаас насан өөд болжээ. Дисней Америкийн кино академийн шагналд 59 удаа нэр дэвшиж, Оскарын 26 шагнал хүртсэн нэрт уран бүтээлч байв. Тэрээр нэг жилд Оскарын дөрвөн шагнал авсан бөгөөд Оскарын хамгийн их шагналтай болон хамгийн олон удаа нэр дэвшсэн амжилтын эзэн болжээ. Үүнээс гадна долоон удаа "Эмми"-гийн шагнал хүртсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Кэри Маллиган, Билли Айлиш нар “The Bell Jar” кинонд хамтран тоглоно

16/07/2026
Дуу хөгжим Урлаг

Энтони Хопкинс 88 насандаа анхны синглээ гаргаж, хөгжмийн зохиолчийн карьераа эхлүүллээ

15/07/2026
Кино Урлаг

Шүүмжлэгчид “Moana” уран сайхны киног “урам хугалсан” гэж дүгнэв

15/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Gus” нэртэй Тираннозаврын араг яс АНУ-д болсон дуудлага худалдаагаар 50.1 сая ам.долларын үнэ хүрсэн нь дээд амжилт болжээ

17/07/2026

“Алунгоо эхийн сургаалын баяр” болно

17/07/2026

Даваагийн Сундуй 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртжээ

17/07/2026

Кэри Маллиган, Билли Айлиш нар “The Bell Jar” кинонд хамтран тоглоно

16/07/2026

Эд Ширан “Номын сан дахь хөгжим” хөтөлбөр санаачилжээ

16/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.