Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»МУ Гавьяат жүжигчид»Онлайнаар тархсан эр бэлэг эрхтэн хэмжих “хачирхалтай” аргууд
МУ Гавьяат жүжигчид

Онлайнаар тархсан эр бэлэг эрхтэн хэмжих “хачирхалтай” аргууд

Урлаг Урлаг08/05/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3ec4fbf11158c4948237b0a6f3dce3eb9464585572013-05-08-10-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Та бүхэндээ онлайнаар тархсан эр бэлэг эрхтэн хэмжих “хачирхалтай” аргуудын тухай хүргэж байна. Магад эдгээрийн зарим нь үнэний ортой боловч зарим нь ам дамжин яригдаж ирсэн байж боломгүй аргууд гэнэ.

 photo 6a7881b586b96f51b6e6ce43c8e87d05_zpsa00db9f6.jpg

Гутлын размер
Энэ бол олны дунд хамгийн түгээмэл тархсан ойлголт бөгөөд нэн ялангуяа гутланд дурлагсдын дунд багагүй хэрэглэгддэг арга гэнэ. Эрчүүд ба эмэгтэйчүүдийн аль аль нь гутлын размер ба эр бэлэг эрхтэн хоорондын хэмжилтийг хийхийг оролдож үздэг боловч хоёр эсвэл гурав хувааж үзээд ч ийм яриа гарах болсон нууцыг олж эс чаддаг гэнэ. Тиймээс энэ бол зүгээр л ам дамжсан цуу яриа юм байна.

 photo e38946666ccd7837910ef5e78c19b704_zps78300e98.jpg

Эрхий ба Долоовор хуруу
Эр бэлэг эрхтний хэмжээг эрхий ба долоовор хуруу хоорондын зайгаар хэмжиж үзэх энэ аргыг олны дунд нэр хүндтэй сексологичид гаргасан бөгөөд ингэхийн тулд эрхий ба долоовор хуруугаа тэнийлгэн буруу харсан “L” буюу “Г” үсгийг үүсгэх явдал юм. Үүний дүнд эрхий ба долоовор хуруу хоорондын зайг хэмжих ба энэ нь тухайн эр хүний бэлэг эрхтний бодит хэмжээнд тун дөхөж очдог арга гэнэ.

 photo f79d0be1dc80e9630db6946549b32e80_zps03d33d84.jpg

Биеийн өндөр
Дээр дурьдсан гутлын размераар эр бэлэг эрхтний хэмжээг гаргадаг гэдэг шиг туйлбаргүй арга бол биеийн өндөр ба бэлэг эрхтний харьцаа юм. Өндөр хүн том бас урт бэлэг эрхтэнтэй, харин намхан хүн богино бэлэг эрхтэнтэй байна гэдэг ойлголт ташаа боловч сүүлийн үеийн судалгаагаар авч үзвэл эр хүний бэлэг эрхтний хэмжээ ба биеийн өндөр хоорондын харьцаа зарим талаараа дөхөм буюу үнэний ор бий гэлцэх боловч батлагдсан нь үгүй юм.

 photo 40a9ce4d0bcbeb71b6f940742400b0d3_zps9b3680db.jpg

Арьс өнгө
Дэлхийн улс үндэстнүүдийн аливаа үнэлэмжийг тухайн хүний арьс өнгөөр тогтоон хэлэлцэж эерэг ба сөргийн аль алинаар нь хандах явдал түгээмэл байдаг. Үүний нэг бол хар арьстай эр хүнийх том (5.1 см диаметр, 15.9 см – 20.3 см), харин Азийнх (3.2 см диаметр, 10.2 см – 14 см) дундаж, Кавказчуудынх жижгэвтэр гэх зэрэг ам дамжсан яриа юм. Эр бэлэг эрхтний хэмжээ том жижиг байх эсэх нь арьс өнгөнөөс огт хамааралгүй билээ. Судалгаагаар хамгийн том бэлэг эрхтэнтэй эрчүүдэд Конго улс (18 см), хамгийн богино эрхтэнтэйгээр Хойд Солонгосын эрчүүдийг (9.7 см) нэрлэсэн байна.

 photo eb9ed5eda649d13fb14db0f72420a024_zps7de45c4a.jpg

Бугуйнаас дунд хуруу
Энэ арга бол маш нууцлаг байсаар ирсэн арга бөгөөд эр хүний хэр урт бэлэг эрхтэнтэй болохыг мэдье гэвэл бугуйнаас нь дунд хурууны үзүүр хүртэл хэмжээд нэг үзэх арга юм. Үүнийг сагсан бөмбөгийн тамирчин Шакиль О’Ниль дээр авч үзвэл түүний бэлэг эрхтний урт 27.94 см урт байх магадлал гарч байсан бөгөөд хэрэв энэ үнэн бол тэрээр эр бэлэг эрхтнээ “тэлээ” болгож бүсэлхийгээрээ зүүх байсан гэжээ.

 photo 9d584ae743a204604972be3329af02c1_zps8a653715.jpg

Хоолойн өнгө
Эр хүний бэлэг эрхтнийг хэмжих олон хачирхалтай арга байхаас энэ дугаарт нэрлэгдэж байгаа нь тэднийг хоолойн өнгөөр нь хэмжих явдал гэнэ. Тэгэхээр бүдүүн “өтгөн” хоолойтой эр хүн бүр том бэлэг эрхтэнтэй, харин хоолой шингэнтэй эр хүнийх жижигхэн гэх ойлголт түгээмэл байх болжээ.

 photo 3ec4fbf11158c4948237b0a6f3dce3eb_zpsefa4dadd.jpg

Хөвчрөөгүй үе
Харин энэ аргын тухайд эр бэлэг эрхтэн хөвчрөөгүй үедээ жижигхэн байвал тухайн эр хүний бэлэг эрхтэн жижиг байдаг гэсэн ойлголт хөндөгддөг байна. Гэвч энэ нь ташаа үзэгдэл бөгөөд харин ч эсрэгээрээ хөвчрөөгүй үедээ жижигхэн бэлэг эрхтэн хөвчрөхөөрөө том, харин хөвчрөөгүй үедээ том бэлэг эрхтэн хөвчрөхөөрөө жижигхэн бас сулбагар байдаг гэдэг нь үнэний ортой хэмжээс гэнэ. Мөн шээсээр нь эр бэлэг эрхтний хэр том эсвэл жижиг эсэхийг шинжилдэг гэсэн яриа хүртэл байх ажээ.

 photo d6fb8d77ef21e65f4ae1ab33ac09e624_zpsf100e291.jpg

Тоон хэл
Үүнд тухайн эр хүний баруун гарын долоовор хурууны уртыг ядам хурууны уртад хувааж гарсан үр дүн нь бэлэг эрхтний хэмжээг тодорхойлох явдал юм. Судалгааг Өмнөд Солонгосын эрдэмтэд явуулсан ба үүний дүнд баруун гарын долоовор хуруу нь ядам хуруунаасаа урт эрчүүд богино бэлэг эрхтэнтэй байдаг гэнэ.

 photo 7bc183178fda9c939b15fc6afe70f053_zps63881c00.jpg

Эрхий хуруу
Эр бэлэг эрхтний уртын хэмжээг гарын эрхий хурууг нь гурав дахин авч үзэхэд мэдэгдэнэ гэх ээлжит нэгэн хачирхалтай арга байх ажээ. Чухам яагаад “гурав” дахин авч үзэх ёстойг тайлбарласан нь үгүй боловч ихэнхи эрчүүд үүнд итгэдэг байна.

 photo 75620f3bbc5b6746ca60e0eb7e9c98ca_zpsd6d74a6e.jpg

Сексийн чиг хандлага
Энэ төрлийн мэдээллүүдээс авч үзэхэд гетеросексуал буюу эсрэг хүйстэндээ татагддаг эрчүүдээс илүү ижил хүйстнүүдэд том бэлэг эрхтэн заяадаг гэнэ. Үүнийгээ батлахын тулд хэмжилт хүртэл хийж үзсэн нь байх бөгөөд ижил хүйстэн эрчүүдийнх 16.51 см, гетеросексуал эрчүүдийнх 14.73 см байсан гэнэ. Гэвч энэхүү мэдээлэлд ямар орны хэр олон эрчүүдээс энэ төрлийн хэмжилтийг хийж өөрсдийн таамаглалаа баталсан эсэх нь тодорхойгүй байсан юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.