Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Надаас хөврөх үнэн хайр, цаг хугацаа” тоглолтынхон хэвлэлийн хурал хийлээ
Нийгэм

“Надаас хөврөх үнэн хайр, цаг хугацаа” тоглолтынхон хэвлэлийн хурал хийлээ

Урлаг Урлаг11/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM8708_[800x600]1426945942013-05-10-18-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Надаас хөврөх үнэн хайр, цаг хугацаа” хэмээх нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо энэ сарын 12-нд 17.00 цагт “UB Palace”-ын их танхимд ганцхан удаа хийх болсон талаараа өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурлаа хийлээ. Тус хуралд найруулагч Н.Наранбаатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин, УДЭТ-ын жүжигчин МУГЖ У.Уранчимэг, УДЭТ-ын маркетенгийн албаны дарга Т.Дэлгэрбат нар оролцсон юм.

Тэрээр Н.Наранбаатарын хувьд 2000 онд драмын урлаг бараг үзэгчгүй эзгүйрээд байхад 24-хөн насандаа анх “Бооцоо” жүжгийг найруулан шинэ менежмент бий болгож, босго өндөртэй УДЭТ-т хүч түрэн орж ирсэн гэдэг. Түүний жүжиг үнэхээр сайн байсан учраас тухайн үед 1000 төгрөг байсан жүжгийн тасалбарыг 10 мянга болгож чадсан аж. Учир нь тэрээр бүтээлдээ чанарыг онцгойлон Ардын жүжигчин Н.Сувд, Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг гээд тухайн үедээ л ойрд тайз дэлгэцээр гараагүй уран бүтээлчдээр, мөн үзэгчдийн хүсээд байсан эрэлт хэрэгцээнд тулгуурлан залуу жүжигчдээс Г.Амгаланбаатар, Д.Ганцэцэг нарыг аваад жүжгээ хийсэн нь амжилт дагуулсан. Мөн тэрээр анх удаа жүжиг дуутай, тэр нь өөрөө клиптэй байвал үзэгчдийн сонирхлыг татна хэмээн драмын урлагт шинэ менежментийг хэрэгжүүлсэн нэгэн гээд олон зүйлийн анхдагч юм.

“Бооцоо”-гоор эхэлсэн түүний уран бүтээлийн гараа Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын алдарт “Надаар тоглосон хайр” жүжгээр үргэлжлэн “Нууц амраг чинь болъё”, “Парисын дарь эхийн сүм”, “Би  ч гэсэн жаргамаар байна”, “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет” зэрэг түүний найруулсан олон шилдэг жүжгүүдийг нэрлэж болно. Мөн “Үл таних эмэгтэй” дэлгэцийн бүтээл нь үзэгчдийг байлдан дагуулсан юм. Түүний тайлан тоглолтод УДЭТ-ын уран бүтээлчид үрэн бүрэлдэхүүнээрээ Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, поп дива Т.Ариунаа, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, С.Жавхлан, У.Уранчимэг, “Хар сарнай”-н С.Амармандах, хошин урлагийн “Шинэ үе” продакшн, “Мөрөөдлийн театр”, “Дармын дөрвөл”, ”Увертюра”, “Freezone” хамтлаг дуучин С.Сэрчмаа, Л.Ган-Эрдэнэ, Ц.Хулан, Маралжингоо, Г.Эрдэнэтунгалаг, Д.Намсрайноров, BX, Ч.Цэлмүүн, элэглэгч Чапи, Суурь гээд урлагийнхан нэг дор чуулах нь ээ.

Сонирхуулахад тоглолтын тасалбар 25.000 төгрөгөөр худалдаалагдах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 50117878, 99198784 утсаар лавлаарай.

 photo IMGM8708800x600_zps0f0bf361.jpg  photo IMGM8707800x600_zps25ac6389.jpg
Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026
Нийгэм Урлаг

Т.Бат-Оргил: Сэтгүүлчдэд хандсан ил захидал

19/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жулия Стайлс Хит Лежерийн дурсгалд зориулан бүжиглэлээ

22/10/2026

Стэнли Туччи “Masterplan” киноны зураг авалтын үеэр Парисын нэгэн ресторанд бараг өдөр бүр хооллодог байжээ

22/10/2026

“Dirty Dancing” киноны үргэлжлэлд Патрик Суэйзийг хиймэл оюун ухаанаар амилуулахгүй

22/10/2026

Женна Ортега ган төмөр саваагаар урласан даашинзаар гоёжээ

22/10/2026

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.