Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Болор цом – 30” наадмын тэргүүн байрын бүтээл
Утга зохиол

“Болор цом – 30” наадмын тэргүүн байрын бүтээл

Урлаг Урлаг17/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
59202_1151305367161472013-05-17-17-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Н.Гантулга : Цаг хугацааны тусгал хэмээх цувралаас…
I                                    
Дотоод эрчим хүчээ ал­сар­сан тэнгэрийн шана­л­лаар нөхөж
Дорнын уудам талд амга­лан зөөлний туйл болном
Бодлын хөндийгөөр бэлч­сэн хөх зогдорт тогоруудын нулимс
Босоо цэнхэр дэл хийсгэх салхины эрин зууны нууц болном

Үзэгдэх төдий мананд сар­ни­сан он жилүүдийн хуу­чин дурсгал уулс
Үзэсгэлэн төгөлдөр орон зайн шидэт дэнлүүний гэрэлд шив шинэхэн ертөнц болном
Үдшийн хөх бүрийг огтлон надаас холдсон бүсгүйн
хүйтэн инээмсэглэл
Үлгэр, зүүдний хөшгийг нээж сэтгэлийн халуун агаарт талстах солирын бороо болном

II
Эргэж хэзээ ч давтагдахгүй амьдарч яваагаа бодохоор
Эгээрэх гэгээрэхийн алинд ч өөрөөрөө л оршихыг хүснэм

Тархиныхаа эмзэг хананд ирэх зуунуудын цуурайг сонсож
Талын жижигхэн толгодын дотоод мөн чанарт уусан цаг үргэлж цас адил будрахыг хүснэм  

III
Уулсын тунгалагт сэтгэл хоргодон, гоо сайхныг нь шүтэн биширч
Уудам Дорноос мэлтийх нар шиг хүн төрөлхтнийг гэрэлтүүлэн, асан дүрэлзэж яваадаа бахаднам 
Цаг хугацааны солонголог гэгээ цээжин цаана минь сая түмээрээ хэрчигдэж
Цацран улсхийх ганцхан гэрэлд нь бүх дэлхий туяаран байхыг анзаарнам

Улирлын сэтгэлгээнээс ангид амьдран, хавар намрыг үл огоорч
Умрын цэнхэр зэрэглээнд сэмрэн, ян сарьдгийн оройд өвгөн даяанч шиг бодлогоширном
Ээх нарны цацраг бүрт алгадуулж, борооны дусал бүрт шавшуулан өөрийгөө ариусгасаар
Эрэмшиж, эгшиж олсон гэгээрлийн судраа хэн нэгэнд орхиод  өөр ертөнц, өөр гарагт шилжнэм, би

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Хоббит”-ын ховор хувийг үнэ хаялцуулжээ

10/08/2025
Утга зохиол Урлаг

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэллээ

04/08/2025
Утга зохиол Урлаг

Их зохиолч Д.Нацагдоржийн герман, монгол хэлний толь бичгийг шинэчлэн хэвлүүлнэ

23/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Weapons” кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

11/08/2025

2000 жилийн настай муммигийн шивээсийг сэргээжээ

11/08/2025

“Blackpink” хамтлаг дебют хийснээсээ хойшхи есөн жилийн ойгоо албан ёсоор тэмдэглэлээ

11/08/2025

Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадаас хос хүрэл медаль хүртжээ

11/08/2025

“Дипломат харилцааны ур ухаан” үзэсгэлэнг нээлээ

11/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.