Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Татар” хамтлагийн “Нөлөөллөөс дээгүүрт” аянд нэгдэцгээе
Оддын амьдрал

“Татар” хамтлагийн “Нөлөөллөөс дээгүүрт” аянд нэгдэцгээе

Урлаг Урлаг03/06/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5abb33067a0c075original675870072013-06-03-10-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цомог, шинэ санаа, шинэ уран бүтээлээрээ шинэ түүх эхлүүлж буй “Татар” хамтлагийнхан энэ жил 10 нас хүрч уран бүтээлээрээ дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо өргөхөөр нэгдэж, “Нөлөөллөөс дээгүүрт” хэмээх аян өрнүүлэхээр шийджээ.

Тэд ойн баяртаа зориулж, “Нөлөөллөөс дээгүүрт” цомог гаргасан бөгөөд цомгийн баяраа хийж, фенүүдтэйгээ уулзахаас гадна нийгэмд чиглэсэн олон ажил хийхээр зорьсон гэнэ. Тиймдээ  ч цомгийнхоо нэрээр нэрлэсэн аяныг архины эсрэг уриан дор бүтэн хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийгэмд зөв хэвшил, хэрэглээ бий болгохоор зориглосон тэд цомгоо ердөө 1000 төгрөгөөр борлуулж, орлогыг 100 хувь архины эсрэг байгууллагын үйл ажиллагаанд зориулах юм гэсэн.

 “Нөлөөллөөс дээгүүрт” цомгийн баяраа зургадугаар сарын 5-наас эхлэн хоёр сарын хугацаанд үргэлжлүүлж, "Татар"-чууд нийслэлийн өнцөг булан бүрт очиж, 60 удаагийн  тоглолт хийх гэнэ. Тэдний нийслэл дэх "Аялан тоглолт" дүүргүүдийн задгай талбайд үнэ төлбөргүй болохыг сануулъя. Тоглолтын хүрээнд хандивын данс аялуулж, цугласан мөнгийг архины эсрэг байгууллагуудад хандивлахаа хамтлагийн залуус өнөөдөр мэдэгдлээ. “Татар” хамтлагийн 10 жилийн ойдоо барьж буй бэлэг болох уг аян зөвхөн нийслэл хотод өрнөөд зогсохгүй ирэх намраас орон нутагт үргэлжилнэ.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, бусдын төлөө зорилго нэгдсэн "Татар"-ын залуустаа амжилт хүсье. Тэдэнтэй нэгдэж, “Нөлөөллөөс дээгүүрт” амьдарцгаая.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Уран гулгагч Ча Жүн Хван жүжигчний карьераа дахин эхлүүлэхээр болжээ

09/06/2026
Оддын амьдрал Урлаг

Мэрилин Монрогийн хөхний даруулга дуудлага худалдааны өмнөх байдлаар 5000 ам.долларт хүрчээ

08/06/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён Филиппиний “Bench” брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уран гулгагч Ча Жүн Хван жүжигчний карьераа дахин эхлүүлэхээр болжээ

09/06/2026

Өмнөд Солонгосын дуучин Ким Юн Сол 27 насандаа таалал төгсжээ

09/06/2026

“Hybe”-ийн эмэгтэй хамтлагууд анхны томоохон хамтралаа хийнэ

09/06/2026

“Carnival Hunt” тоглоомын нээлтийн товыг зарлалаа

09/06/2026

“Michael” кино 898 сая ам.долларын орлого олоод байна

09/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.