Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»МУ-ын Төрийн шагналт Б.Ринченгийн намтар уран бүтээл
Утга зохиол

МУ-ын Төрийн шагналт Б.Ринченгийн намтар уран бүтээл

Урлаг Урлаг30/07/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b_renchin6592980822013-07-30-12-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1905-1991

Яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч, орчуулагч, эрдэмтэн

ШУА-ийн гишүүн,  Төрийн шагналт (1946).

Бямбын Ринчен 1905 оны 12-р сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Бул Сарай гэдэг газар төржээ.

Б.Ринчен бол Монголын ууган зохиолчдын нэг бөгөөд уран бүтээл нь олон сэдвээр, олон төрөл зүйлээр бичигдсэнээрээ онцлог юм.

1922 оноос Ленинград хотноо Дорно Дахины дээд сургуульд суралцаж төгсөөд ЗХУ-д дээд боловсролтой болсон анхны монгол сэхээтний нэг билээ.  1956 онд БНУАУ-ын Шинжлэх ухааны академид монгоп хэлний түүхэн зүйг судалсан бүтээлээрээ докторын зэрэг хамгаалжээ.

1923 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. Дэлхийн хоёрдугаардайны жилүүдэд Б.Ринчен "Үнэн" сонины газарт ажиллаж байхдаа германы фашист эзэрхэг түрэмгийлэгчдийн эсрэг тэмцсэн зөвлөлтийн ард түмэнд туслаж байсан монголын ард түмний тусламжийн тухай, монгол зөвлөлтийн ард түмний найрамдлын тухай олон найруулал, өгүүлэл,шүлэг бичиж хэвлүүлсэн юм.

Түүний туурвисан "Үүрийн туяа" гурамсан роман нь түүх хувьсгалын сэдвээр бичсэн монголын анхны романы нэг болж Монгол оронд төдийгүй гадаад орнуудад өндөр үнэлэгдсэн байна. Б.Ринчен уран зохиолын орчуулгыг олон жилийн турш хийж А.Пушкин, А.Чехов, А.Горький, А.Толсгой, Н.Островский, Д.Фурманов, М.Шолохов, А.Мицкевич, Ю.Фучик зэрэг дэлхийн шилдэг зохиолчдын бүтээлээс олноор орчуулан хэвлүүлжээ.

Академич Б.Ринчен монголын ард түмний соёлын өв уламжлалыг судлан сурталчилж үндэснийхээ бичгийн хэлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч “Монгол бичгийн хэлний зүй” дөрвөн боть угсаатны хэл зүйн лавлах ном зэрэг нь олон нийтийн оюун ухааныг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан юм. Түүний хөделмөрийг үнэлж ойн одон медалиар шагнажээ.

Дэлгэрэнгүй

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026
Утга зохиол Урлаг

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026
Утга зохиол Урлаг

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.