Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»МУГЖ Т.Баясгалан “Одон” телевизэд хөрөнгө оруулж хувь эзэмшжээ
Оддын амьдрал

МУГЖ Т.Баясгалан “Одон” телевизэд хөрөнгө оруулж хувь эзэмшжээ

Урлаг Урлаг05/08/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
498891474782013-08-05-09-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй нийтийн дуучин гэвэл МУГЖ Т.Баясгаланг нэрлэж болно. 20 гаруй компанид хувь эзэмшдэг Монголын тэргүүн баячуудын нэг Д.Батбаярын эхнэр Т.Баясгалан өөрөө бизнесийн багагүй гүйлгээ ухаантай нэгэн бөгөөд төрж байхдаа л гаалиар орж ирэх контейнертай ачаагаа зохицуулаад байж байсан хэмээн эмнэлгийнхэн шивэр авир гэлцдэг юм билээ. Харин тэрээр “Эх орон” телевизийг зарагдсаны дараа хэвлэл мэдээллийн өөрийн гэсэн эрх мэдэлтэй байх шийдвэртээ үнэнчээр үлдэж “Соронз” сэтгүүлд хөрөнгө оруулж, “Соён гэгээрүүлэгч” сувгийг дэмжин, “Жигүүр Гранд” группын дэргэдэх “Эко” телевизэд мөн хамтарсан удаатай.

Харин энэ удаа түүний оролцоотой телевизийн тоо нэгээр нэмэгдэж, “Одон” телевизийн Монгол дахь салбар хэмээн саяхнаас цацагдаж эхлээд буй телевизэд мөн л хөрөнгө оруулагч нь болж суужээ. Харин тус телевизийн гүйцэтгэх захирлаар Монголын үндэсний олон нийтийн телевизийн Нийгэм, эдийн засгийн редакцийн “Хар цагаан” нэвтрүүлгээрээ үзэгчдийн танил болсон Го Пи Мин Бадарч ажиллаж байгаа юм байна. Ямартай ч тус телевизийн эфирээр Т.Баясгалан авхайн клип, киноконцерт залхтал гарч байгаа тухай үзсэн нэгэн нь ам дамжин ярьж, харин мэддэг нэгэн нь Т.Баясгалангийн ээлжит телевиз хэмээцгээж байна. Т.Баясгалан авхайд хэвлэл мэдээллийн хэрэгсэл их л чухал байгаа бололтой.

Эх сурвалж www.wikimon.mn
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

BTS-ийн V хоёр жил хагасын турш сонсгол нь муудсан тухайгаа анх удаа ярив

12/08/2026
Оддын амьдрал Урлаг

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026
Оддын амьдрал Урлаг

Антонио Бандерас, Мелани Гриффит нар салснаасаа хойш “сайн найзууд” хэвээрээ

07/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Д.Болд, Ука нар хамтарлаа

13/08/2026

Жонни Депп, “Dior”-ын хамтрал үргэлжилсээр байна

13/08/2026

Өмнөд Солонгосын алдарт найруулагч Ан Пан Сок 64 насандаа таалал төгслөө

13/08/2026

Их Британийн хамгийн том “Harry Potter” дэлгүүр Лондонд нээгдэнэ

13/08/2026

Д.Лувсаншарав агсны шилдэг уран бүтээлүүдийг анхны хувилбараар нь сонсогчдод хүргэнэ

13/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.