Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Соёлын яамны ажлыг С.Жавхлан хийж байна
Одод

Соёлын яамны ажлыг С.Жавхлан хийж байна

Урлаг Урлаг16/08/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zaa2761418582013-06-20-09-01www.urlag_.mn_4323871512013-08-16-11-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   МУГЖ С.Жавхлан ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува  улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартай дуучидтай хамтран “Хамаг Монгол” төслийг зохион байгуулж, Монгол улсаас тоглолтоо эхлүүлсэн. Энэ тоглолтод Халимаг, Буриад, Тува зэрэг улсын алдартай дуучид ирсэн байхад манай улсын соёлын яамнаас нэг ширхэг хүн ч үзэгдээгүй гэдэг. Түүнчлэн хамгийн сүүлд Буриад, Улаан-Үдэд тоглолтоо хийгээд байгаа бөгөөд Буриадад тоглолтоо хийхэд Соёл урлагыг хариуцсан сайд Цыбиков Тимур Гомбожапович хүлээн авч уулзан баяр хүргэсэн. Ерөнхийдөө тойрон тоглолтыг тухайн улсын соёлын сайд, яам нь дэмжиж, баяр хүргэж, хүлээн авч уулзаж байгаа юм билээ.

   Гэтэл Монгол улсын соёлыг хариуцсан Соёл, спорт аялал жуулчлалын яам таг чиг. Өөрөөр хэлбэл, Монгол туургатнуудын тоглолтыг Ерөнхийлөгчөөсөө ч дутуу үнэлж байгаа гэхэд болно.

   Угтаа бол энэхүү тоглолтод Соёл, спорт аялал жуулчлалын яам хамгийн их хамаатай аж.Тодруулбал, энэхүү төсөл үндэснийхээ уламжлал, язгуур урлаг, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх, мөн Монгол туургатнууддаа Монгол үндэсний талаар таниулах, тэднээс өвлөгдөн ирсэн ёс заншлыг бусад туургатнууддаа таниулах мэдүүлэх зорилготой. Үүнээс харахад, Соёлын яамны ажлыг Самандын Жавхлан хийж яваа бололтой.

Эх сурвалж: Шуурхай.мн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon согтууруулах ундаанд донтсон өсвөр насныхны эмчилгээнд 880 сая вон хандивлажээ

18/06/2025

“Дурсамжаар бүтээв. Төгсгөлийн бүлэг” үзэсгэлэн дэлгэлээ

18/06/2025

Наадмын нээлтийг өглөө, орой хоёр удаа толилуулна

18/06/2025

Үндэсний номын сан зуны цагийн хуваарьт шилжлээ

18/06/2025

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.