Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Д.Дагвадорж аварга бахардаж унасан нь үнэн үү?
Оддын амьдрал

Д.Дагвадорж аварга бахардаж унасан нь үнэн үү?

Урлаг Урлаг16/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-08-16_1325005061486902013-08-16-13-24[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Соёл спорт аялал жуулчлалын яам болон “А-Capella” интертайнмент хамтран “Амжилтын эзэд” нэртэй танин мэдэхүй, соёл урлаг, спортын томоохон хэмжээний цэнгээнт нэвтрүүлэг зохион байгуулах гэж байна. Нэвтрүүлгийн гол оролцогч нь Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж байх бөгөөд тэрбээр спортын 12 төрлөөр мастер болон аваргуудтай өрсөлдөнө. Тодруулбал спортын төрлүүдэд  үндэсний сур харваа, усанд сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай харваа, софт теннис, дугуй, зээрэнцэг шидэлт, гольф, гар бөмбөг, спорт загасчлал гэсэн төрлүүд багтаж байгаа юм байна.

Гэтэл Их аварга Асашёорюүг “бахардаж уналаа”  гэх мэдээлэл сүүлийн хэдэн өдөрт цахим сайтуудад цацагдлаа. Энэ мэдээллийн дагуу Монголын дугуй спортын холбооны нарийн бичгийн дарга Б.Отгонбаатараас тодруулахад аварга барианд орж ирэхдээ “Манай баг яллаа хэмээн хоёр гараа өргөж орж ирсэн. Бариандаа орж ирээд налаад хэвтсэн байсныг бахардаж уналаа хэмээн худал таашаа мэдээлэл явж байна лээ. Дугуйгаар 5 км уралдана гэдэг амаргүй зүйл. Гэхдээ Дагвадорж аварга тамирчин хүний хувьд маш их тэвчээр гаргаж чадсан гэж бодож байна” гэв.

Их аварга Дагвадорж  тэмцээнийхээ өмнө дугуйн спортын аваргуудтай  бэлтгэлээ  базааж багийн уралдаан зохион байгуулжээ. 5 км-ийн багийн уралдаанд  Ахмадын баг, Аваргын баг, ОУХМ Г.Төгөлдөрийн баг гэсэн гурван баг өрсөлдснөөс Аваргын баг түрүүлж барианд орсон байна. Аваргын багт дугуйн спортын дэд мастер Э.Мөнхтулга, Б.Мягмарсүрэн, С.Жамбалжамц нар багтжээ. 

Дашрамд дурдахад шоу нэвтрүүлгийн үеэр дугуйн спортын төрөлд аваргатай өрсөлдөх дугуйчин  ОУХМ, “Алдар”  спорт хорооны тамирчин Г.Төгөлдөр  байх юм. Г.Төгөлдөрийн хувьд одоогоор Монголын номер нэг дугуйчнаар нэрлэгдээд байна.



www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026
Оддын амьдрал Урлаг

Антонио Бандерас, Мелани Гриффит нар салснаасаа хойш “сайн найзууд” хэвээрээ

07/08/2026
Оддын амьдрал Урлаг

Леонардо ДиКаприо ховордсон амьтдыг аврах 200 сая ам.долларын төслийг тэргүүлж байна

07/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жон Малкович алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрд тоглолоо

11/08/2026

Мишель Йео Бусаны кино наадмаас оны шилдэг Азийн кино уран бүтээлчийн шагнал хүртэнэ

11/08/2026

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

11/08/2026

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.