Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Өнгөц харснаас л Дооёо эхнэрээ тоглуулжээ гэх шүүмж гарсан
Одод

Өнгөц харснаас л Дооёо эхнэрээ тоглуулжээ гэх шүүмж гарсан

Урлаг Урлаг19/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
945004_514577905273778_435429172_n7850506602013-08-19-09-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гэр бүлээрээ кино урлагт хувь нэмрээ оруулж байгаа нэгэн хос бол яах аргагүй “Doz entertainment”–ын захирал Доржсүрэн, жүжигчин А.Мөнгөнзул нар билээ. Сүүлийн жилүүдэд тэд гадаад улс оронд кино хийж, үзэгчдийн хүртээл болгох болсон. “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн нис” зэрэг кинонууд нь аль хэдийн үзэгдчийн хүртээл болоод байгаа. Тэдний бүтээлүүдтэй холбоотой янз бүрийн л шүүмж явдаг. .. жүжигчин А.Мөнгөнзул саяхан хэвлэлд өгсөн ярилцагынхаа үеэр уг кинонуудаараа яг ямар санаа илэрхийлэх гэснээ дэлгэрэнгүй ярьсан байдаг. Тэрээр “Монголоос гадагшаа сайхан амьдрал хөөгөөд явчихсан олон хүн бий. Тэр хүмүүс энэ кинонуудыг үзэхээр арай өөр зүйл хэлнэ гэж боддог. “Дүүлэн нис”-ийн Номингэрэлийн хувьд гэхэд л төгсгөлийн хэсэгт хадам ээж нь түүнд маш муу хандаад байдаг. Яг үхэл, амьдралын зээг дээр тэр монгол бүсгүй өөрт нь дургүй хадам ээжийгээ хүүтэй нь авардаг. Тийм зүрх сэтгэл монгол хүнд л байдаг гэдгийг Номингэрэлийн дүрээр гаргахыг хүссэн. Гэтэл солонгосчууд гараад л явчихдаг. Үхэх гэж байж л хажуудахаа боддог агуу чанар монгол хүнд л байдаг. Үүнийг л харуулахыг хүссэн. “Хөх толбот хүмүүс”-ийн Анхмаагийн нэг үгэнд би их дуртай. “Монголчууд яагаад дэлхийгээр нэг тарчихсан вэ гэдгийн учрыг би мэднэ. Ийм сайхан сэтгэлтэй, ийм агуу хүмүүс Азийн цээжинд байдаг юм шүү гэдгийг харуулах гэж монголчууд дэлхийгээр нэг тарсан юм” гэж хэлдэг дээ. Монголчуудын энэ гайхалтай чанарыг кинондоо тусгаж байгаа нь бидний хувьд маш том хөрөнгө оруулалт гэж боддог.

Хүний зүрх тархинд очиж нөлөөлдөг зүйл бол кино урлаг. Тэр утгаараа кино урлагийг дэмжээсэй гэж хүсдэг. “Дүүлэн нис”, “Хөх толбот хүмүүс”-ийг бүтээсэндээ, монголчуудад хэрэгтэй юм хийсэндээ баярлаж явдаг. Өнөөдөр Монголдоо амьдарч ээж ааваасаа холдож үзээгүй залуус бол мэдрэхгүй байх. Амдралын хүн хэцүүг үүрсэн монгол эмэгтэй тэнд яаж зовж байгааг хэзээ ч мэдрэхгүй. Гадагшаа гараад  л мэдэрнэ. Тийм учраас л өнгөцхөн харж, Дооёо эхнэрээ тоглуулчихжээ гэсэн шүүмжлэл гараад байгаа юм. Яагаад “Дүүлэн нис” гэж нэрлэв гэдэг талаар ярих хүн цөөхөн байгаад үнэнийг хэлэхэд сэтгэл дундуур байгаа. Харьд зовсон монгол эмэгтэйчүүд эх орон луугаа дүүлэн нис, харьд байгаа өчнөөн олон монголчууд эх орон луугаа дүүлэн нис гэсэн том санааг энэ кинон дээр гаргасан гэдгийг олж хараад ярьж байх ёстой шүү дээ” гэжээ.

Н.Батаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.