Зохиогч: Урлаг

Алдарт сийлбэрч Намхайдагвын хүү шог зураач, барималч Оргилын урлангаар зочлов. Тэрээр 1980 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг барималчин мэргэжлээр төгссөн. Өдгөө Монголын урчуудын эвлэлийн гишуүн уран бүтээлчээр ажиллаж байна.

Read More

ХБНГУ-ын Шлезвиг-Гольштейн мужид зохион байгуулагддаг “NordArt-International Art Exhibition” үзэсгэлэн ирэх 2015 оны зургадугаар сарын 06-нaac аравдугаар сарын 05-ны хооронд болно. Тус үзэсгэлэнгийн хүрээнд Монголын уран бүтээлчдэд зориулан тусгай павильон гаргахаар төлөвлөжээ.

Read More

Монголын ард түмнийг сонгодог урлагт дурлууж байгаа “Нюанс” хамтлагийн 13 жилийн ойн өдөр тохиож байна УДБЭТеатрын 2001 оны арванхоёрдугаар сарын 17-ны шинэ жилийн баяраар “Нюанс” хамтлаг анх байгуулагдаж байжээ.

Read More

Ноён Конрад Фон Бурген томоос том тавхайтай атлаа их л турь муутай чөргөр урт хөлөө бичгийнхээ ширээн доогуур жийж мөлчгөр халзан дагзаа зөөлөн сандлынхаа түшлэгт наагаад нүдээ анив.

«Энэ удаа ямар хүүхэн түрүүлэх болоо? Нөгөө Гамбург хотын бүжгийн хүрээлэнгийн Моника гэгч царай муутай боловч сайхан хөлтэй хүүхэн нэгэнт хуучирчээ. Бүжиг хийхдээ даанч сайхан хөдөлдөг хүүхэн шүү. Чөтгөр алгадулмарын хөлийг» гэж бодоод мишидхийн инээмсэглэж үслэг богинохон хуруунуудаараа ширээгээ тоншиход шалзны чинээн бадмаараг шигтгээтэй том алтан бөгж нь гялсхийв.

Read More

Селена Гомесоос салаад Канадын дуучин Жастин Бибер олны өмнө янз бүрийн хүүхнүүдтэй их үзэгдсэн. Хамгийн олон удаа нь жүжигчин Стивен Болдуины 18 настай охин Хэйли Болдуинтай харагдсан билээ. Гэвч түүнийг хэн нэгэнтэй дотносуулах нь арай эрт байна. Нэрт дуучин залуугийн зүрх сэтгэл өдгөө чөлөөтэй байгаа аж.

Read More

Хүн бүр хуучин оноо үдэж шинэ оноо угтах баярт мөчийг тэсэн ядан хүлээж буй энэ цаг мөчид Улсын филармонийн уран бүтээлчид шилдэг хөгжмийн тоглолт хийхээр болжээ. Улсын филармониос шинэ жилийн баярыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулж буй “Christmas night” концерт энэ сарын 20-нд 18:00 цагт Соёлын төв өргөөнд болно. Тус тоглолтонд филармонийн симфони найрал хөгжим, “Баян Монгол” чуулга, джаз дуучин Н.Наагий, Ц.Хулан, П.Өнөржаргал, Т.Амина, Б.Солонго нар оролцох юм байна

Read More

“Glee” цувралын од Жүжигчин Dianna Agron саяхан Швейцарийн “AsmallWorld” сайтаас зохион байгуулсан нэгэн ёслолын арга хэмжээн дээр өөрийнхөө үнсэлтээр дуудлага худалдаа явуулж 23 мянган доллар олсон ба бүх мөнгө сайн үйлсд зориулагдахыг мэдэгджээ.

Read More