Монголын хошин урлагийн чадварлаг жүжигчдийн нэг, ард түмэндээ Аси нэрээрээ алдаршсан жүжигчин Р.Алтансүх биеэ эмчлүүлэхээр Солонгос улсыг зорьсон.
Зохиогч: Урлаг
АНУ-ын “Sony Pictures Entertainment” кино студи энэ сарын 25-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байсан инээдмийн уран сайхны “Ярилцлага” киног олон нийтэд гаргахгүй байхаар шийдвэрлэсэн тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Тус киноны гол дүрд Сет Рожен, Жэймс Франко нарын жүжигчид тоглосон бөгөөд АНУ-ын Тагнуулын төв газраас Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг хөнөөх даалгавар авч ярилцлагын нэвтрүүлгийн продюссерийн дүрээр БНАСАУ-д нэвтэрч буйгаар киноны үйл явдал өрнөх аж.
Энэ жилийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын тэргүүн шагналт өгүүллэгээр МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаярын “Цоожны ганц шүдлэн” шалгарсан билээ. Эрхэм уншигч та бүхэнд тус өгүүллэгийг хүргэж байна.
ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Амархүүтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Тайз, дэлгэцийг хөшиг гэж үзвэл цаана нь Б.Амархүүгийн амьдрал хэрхэн өрнөдөг нь сонин байна?
-Бусдын л адил. Ажлаа хийгээд л. Хэрэв найзууд маань таван цаг ажиллавал би найман цаг ажилладаг. Тэд найман цаг ажиллавал 10 цаг ажиллана. Ийм л зарчмаар амьдарч байна.
Өнгөрсөн долоо хоногоос олны анхаарлын төвд байсан онцлох үйл явдлын нэг нь яах аргагүй “Оны залуу”-г тодруулдаг “Next Stop” харшийн наадам байлаа. Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж байгаа “Next Stop” наадам нь 1992 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулагдаж 22 дахь жилтэйгээ золгож байна. 22 жилийн хугацаанд үнэ цэнээ алдалгүй улам амжилттай болж, нэр хүнд нь өсөн нэмэгдсээр байгаа “Next Stop” ёслолын ажиллагаа нь хамгийн том харшийн наадам, хүндэтгэлийн үйл ажиллагаа болжээ гэдэгтэй маргах хүн үгүй бизээ.
Хүн бүр хуучин оноо үдэж шинэ оноо угтах баярт мөчийг тэсэн ядан хүлээж энэ цаг мөчид улсын филармонийн уран бүтээлчдийн шинэ жилийн баярт зориулсан шилдэг хөгжмийн тоглолт болох тухай мэдээллийг хэвлэлийн хурлаас хүргэж байна.
Бүсгүй таныг төгс харагдуулах шинэ жилийн даашинзны трэнд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, ЕТГ-ын дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн А.Амарын “Монголын товч түүх”, Б.Ишдоржийн “Монгол Улсын хураангуй түүх”, Б.Буянчуулганы “Манж, Монгол холбогдсон түүхт байдал”, Н.Магсаржавын “Монгол Улсын шинэ түүх”, Л.Дэндэвийн “Монголын товч түүх”, Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх”-ийг багтаан хэвлэсэн “Монголын эх түүх” 6 боть ном, “Монгол хэлний цахим тайлбар толь” төслийн нээлт өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Нээлтийн ёслолд ШУА, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид, зохиолч, нийтлэлчдийн төлөөлөл оролцов.
“Оргил уулын дугуйн клуб”, “Монголын залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв” хамтран “Дугуйтай санта-2014” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд энэ бямба гаригт “Дугуйтай санта” парадыг зохион байгуулахаар болсон байна.
Одон орныг илэрхийлсэн сонирхолтой шивээснүүд
