Зохиогч: Урлаг

Төрж өссөн дүүргийнхээ баячуудын аж амьдралыг шүүмжлэн, шог маягаар дуулж, бүжиглэн дэлхийн хэмжээний од болсон Реппер PSY-гийн “Ганнам стайл” дууны клипийн хандалтыг You Tube сайт тоолж чадахгүйд хүрчээ. Анх 2012 онд YouTube-д уг дууг байрлуулснаас хойш бүх цаг үеийн хамгийн олон хүн үзсэн клипээр тодорч, дээд амжилт тогтоогоод байгаа юм.

Read More

Тайзны дээд хэсгээс гэрийн гурван тооно дүүжилжээ. Гэхдээ ханалах маягаар босоогоор нь тойр­­уулан дүүжил­­сэн байдал зүг зүг хараачлан байх шиг төрөгдлийг оргиох боловч тооно бүрээс сулдаа унжих уяа дээснүүд эгнэх нь хугархай унийг ч зэрвэс сануулах сонирхол­­той нөхцлийг хамтатган мэдрүүлнэ. Яг үүний дор Эдип хааны хэлтгий гэлтэй дугариг сэнтий байрлах аж.

Read More

Тун удахгүй болох шинэ жилийн баярыг тохиолдуулан дуучид маань шинэ уран бүтээлүүдээрээ бэлэг барьсаар байна. Энэ удаад дуучин А.Хишигдалай “Цасны солонго” дуугаараа гэнэтийн бэлэг барилаа. Тэрбээр саяхан Монгол туургатны дунд зохион байгуулдаг “Мелодия Саянских гор” олон улсын эстрадын дуулаачдын наадамд оролцож тэргүүн байр эзэлсэн юм.

Read More

Монголчуудыг үндэс угсаагаа дээдэлж явахыг уриалж байдаг дуучин С.Жавхлан энэ удаа хямрал нүүрлээд байгаа өнөөгийн хүнд үед баяр тэмдэглэж мөнгөө дэмий зүйлд зарахгүй байхыг уриаллаа. Тэрбээр энэ жил ямар нэгэн Шинэ жилийн хүлээн авалтад оролцохгүй, халтуур хийхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Харин хандивын тоглолт хийж олсон орлогоо Увс аймгийн эмзэг бүлгийн иргэдэд өгөхөөр болсон гэнэ. Увс аймгийн төвд 390-ээд өрх “Идэх хоолгүй байна” гэсэн судалгаа гарч, аймаг орон нутаг нь хүнсний талон олгох маягаар аргацааж байгаа аж.

Read More

Загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг О.Ариунзул хайртай залуутайгаа “Орифлейм” сэтгүүлийн нүүрийг чимсэн тухайгаа бид өмнө нь мэдээлж байсан билээ.Дуучин Б.Амархүү, О.Ариунзул нар саяхан тус компанитай албан ёсны гэрээнд гарын үсэг зурсан. Тус сэтгүүлийн нүүрийг чимэх зураг авалтандаа Турк улсад орсон.

Read More

Өөрсдийн авъяас билэг, гоо үзэсгэлэнгээрээ эх орныхоо нэрийг гадаадын олон орны тайзнаа мандуулсаар яваа Наранцогтын Хандрэгзэн, Ханддорж хэмээх ихэр охидыг интернет хэрэглэдэг монгол хүн бүр андахгүй таньдаг болсон бизээ. Тэрээр Испанид багагүй хугацаанд амьдарч хамтдаа уран нугарч, зураг зурж, хөгжим тоглож өөрсдийн олон талт авъяасаа хөгжүүлж түүгээрээ олонд алдаршиж яваа охид юм.

Read More

МУГЖ дуучин С.Жавхлан “Монгол өлсөх учиргүй″ халуун сэтгэлийн хандивын тоглолтынхоо талаар яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна. Гавьяат дуучин С.Жавхлан амьдралын боломж муутай ядуу иргэдэд зориулж хандивын тоглолтоо хийх гэж буй бөгөөд энэхүү тоглолтонд бусад урлагийнханыг нэгдэхийг уриалаад байна.

Read More

Зураач М.Ган-Очирын шинэ уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээгдэх гэж байна. Тэрээр бие даасан хоёр дахь удаагийн “MASTERPIECE SOLUTION ART” үзэсгэлэнгээ 2014 оны 12 сарын 05-15-ны хооронд “BEST art gallery”- д толилуулах гэж байна.

Read More