Зохиогч: Урлаг

Зурагчин П.Тэмүүжин “Арван Баядын нутгаар” гэрэл зургийн анхны үзэсгэлэнгээ маргааш нээхээр төлөвлөөд байна. Угсаатан зүй тэр тусмаа Баядуудын өв соёл, зан заншлийг харуулсан уг үзэсгэлэн 2014-11-05-ны өдрийн 16 цагт “Grand art exclusive gallery”-д нээгдэх юм. 2014-11-10-ны өдрийг дуустал гарах уг үзэсгэлэн нь зурагчин П.Тэмүүжиний хувьд энэхүү анхных бөгөөд угсаатны зүйн чиглэлээр Монголд гарч байгаа анхны үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой юм.

Read More

“Талх Чихэр” ХКНийслэлийн хүн амын өдөр тутмын хүнсний хэрэгцээ болох талх, гурилан бүтээгдэхүүнийг тасралтгүй 30 дахь жилдээ үйлдвэрлэн түгээж ирлээ.

“Талх Чихэр” ХКүйлдвэрийн инновацийн хөтөлбөрийн хүрээнд 2004 оноос хойш Европын холбооны Франц, Чех, Голланд, Финлянд, Итали, Герман, Испани болон БНХАУ-ын томоохон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж, гадна дотны банк санхүүгийн байгууллагын зээл тусламж, өөрийн эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийн үйлдвэрийн техник, технологийн шинэчлэлийг хийж ирсэн билээ.

Read More

Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж байна. Энэ сарын эхний үзвэр нь Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурь боллоо. Шинэчлэгдэн тавигдсан энэхүү дуурийг өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 1-2-нд тоглов.

Read More

Дэлхийн хамгийн том марафон гүйлтийн тэмцээний нэг нь Нью-Йорк хотод жил бүр болдог. 1970 оноос хойш жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний ням гаригт энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Тэгвэл дэлхийд алдартай Нью-Йоркийн марафон гүйлтийн тэмцээнд пара хөнгөн атлетикийн тамирчин П.Энхманлай, гүйлтийн спортоор хичээллэдэг нуман хөлтэй О.Саранчулуун нар амжилттай оролцсон байна. Тодруулбал, О.Саранчулуун 70 мянган тамирчин оролцсон марафон гүйлтийн төрөлд 42 километр замыг 8.15 цагт амжилттай туулж, тэмцээний тэргүүн байрт шалгарчээ. Харин П.Энхманлай 42 километр замыг 2.15 цагт туулж, 20 дугаар байрт шалгарсан байна.

Read More

МУГЖ С.Жавхлан “Тусгай ажиллагаа” инээдмийн киноны хамт олонд бэлэг барьж хайрт гэргийтэйгээ хамтран дуу гаргахаар болсон байна. Сонсогч фенүүдийнхээ дунд хүлээлт үүсгээд байсан хосууд маань дахин хамтдаа “Мөнхийн урсгалт амьдрал” хэмээх дуугаа дуулжээ. Тэд тун удахгүй дууны клтпийг хүргэхээ амаллаа.

Read More

Хорин жилийн түүхтэй “Сүүдэр цармын цэцэг” хэмээх энэхүү сайхан дууг мэдэхгүй хүн ховор. Анх МУГЖ Түвшинтөгсийн дуулснаар олны хүртээл болсон энэхүү дууг залуу дуучин Н.Ундрал дуучны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр, шинэ хөгжмийн найруулгатайгаар шинэчлэн дуулсан байна.

Read More

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүндэтгэх хандлага, арга замыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын Сэтгүүлчдийн Эвлэлтэй хамтран хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн дунд “Хүний эрхийн хамгаалагч” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна.

Read More

Япон улсын KAWAI компани нь төгөлдөр хуурын үйлдвэрлэлээрээ дэлхийд №1-д бичигддэг 88 жилийн түүхтэй компани юм. Компанийн үүсгэн байгуулагч Койчи Кавайн туйлын хүсэл эрмэлзэл нь “Kawai” хэмээх энэхүү нэрийг төгс шинэчлэлт гэсэн үгтэй утга нэг байлгахад оршиж байлаа.

Тийм ч учраас үргэлжид шинэ дуугаралт, шинэ технологи, чанартай материалыг эрэлхийлсээр ирсэн. KAWAI компанийн мастерууд “төгс төгөлдөр ур хийцтэй мэргэжлийн төгөлдөр хуурыг бүтээгээд зогсохгүй ирээдүйн төгөлдөр хуурыг бүтээнэ” гэсэн зорилгынхоо дагуу модон материалаас 50 дахин бат бөх ABS болон карбон, Polyacetal зэрэг материалуудыг гарган авч, шилэн төгөлдөр хуур, анхны CD бичлэгийн төхөөрөмжтэй төгөлдөр хуурыг бүтээгээд байна.

Read More