Дэлхий нийт 22 настай жүжигчин бүсгүй Женнифер Лоуренсийн нэрийг хэдхэн сарын дотор цээжиллээ. Тэрээр “Алтан бөмбөрцөг” гардсныхаа дараахан “Оскар” хүртсэн. Гэхдээ шагналаа гардахынхаа өмнө заавал нэгэн барцад давдаг уламжлал бараг тогтчихоод байна.
Зохиогч: Урлаг
Англид жил бүрийн наймдугаар сарын сүүлийн бямба, ням гаригт болдог “V Festival” хэмээх хөгжмийн наадамд оролцох алдартнуудыг зарлалаа. Хөгжмийн ертөнцийн энэ том наадам нь задгай талбайд, хоёр өөр газарт нэгэн зэрэг болдог бөгөөд “Virgin Group”-ээс уламжлал болгон зохион байгуулсаар иржээ.
Үе мултарсан дүүмэд залуутай дэр нэгтгэн олны анхааралд өртөж, хэсэгтээ хэл аманд ээрэгдсэн ч түүний энэ амьдрал таны харж байгаачлан алаг нүдэн бүсгүйд хайр гэрэлтсэн нүдээр ханиа бахдалтай харахын жаргалыг бэлэглэсэн
Түүний бичиж найруулсан кино сүүлийн үед Монголын үзэгчдийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа билээ. Хэдхэн хоногийн өмнө түүний найруулсан “Хөх толбот хүмүүс” кино Францын “Academy Awards -2012” кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал гардсан юм.
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза” наадам 10 дахь жилдээ олон улсын театрын баярын өдрөөр буюу ирэх 03 дугаар сарын 27-нд зохион байгуулагдах билээ. Гэгээн Муза Академи, ССАЖЯ, УДЭТ, Улсын хүүхэлдэйн театр, Монголын урлагийн ажилтны холбоо, Олон Улсын театр институтын Монгол дахь төв нар хамтран зохион байгуулж буй тус наадмыг угтаж “Гэгээн Муза” наадмын шилдэг бүтээлүүдийн цоморлигийг та бүхэндээ толилуулж байгаа билээ.
“Монголын Урлагийн Зөвлөл”-өөс соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилгоор 2002 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
Америкийн кино академийн тэргүүн дээд шагнал гардуулах “Оскар 2013” наадам амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэ удаагийн шилдэг киног АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Вашингтоноос телемостоор зарласан нь хамгийн онцлох үйл явдал байсан юм. Оскарын шилдэг киноны төлөө “Линкольн”, “Хайр”, Пигийн амьдрал”, “Зэрлэг өмнөдийн араатнууд”, “Няцаалт”, “Чөлөөлөгдсөн Жанго” зэрэг бүтээлүүд өрсөлдсөн билээ. Харин Оскарын эзэн болсон “Арго” кино нь бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд Бен Аффлек найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон юм.
Австрийн кино найруулагч Михаэль Ханекегийн “Хайр” бүтээл гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд “Оскар” хүртлээ. Америкийн кино академийн дээд шагнал “Оскар” гардуулах ёслол яг одоо Лос-Анжелесийн “Долби” театрын тайзнаа болж байна. Гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд Ханекегийн кинотой Данийн Николя Арселын найруулсан “Хатан хааны хайрын түүх”,
Монголын сайтуудын нэгдсэн чуулган өчигдөр бүтэн өдрийн турш үргэлжилсээр амжилттай болж өнгөрлөө. Тус чуулганыг зохион байгуулах болсон шалтгаан нь Харилцаа холбооны зохицуулах газраас Мэдээллийн сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмыг өнөөдөр батлахтай холбоотой.
Цэцэг болгон, цэцгийн өнгө бүрт өөрийн гэсэн нууц утга агуулга, илэрхийлэл нуугдаж байдаг гэнэ шүү. Бас цэцгийн баглаанд орсон тоо ширхэг нь ч олон зүйлийн тухай өгүүлдэг юм байна.Удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдын баяраар хайртай хань, дурлалт бүсгүйдээ цэцэг бэлэглэх гэж байгаа бол дараах мэдээллийг уншаарай. Бүсгүй танд ч бас хэрэгтэй шүү. Таны авсан цэцэг өөрийг тань илэхиилнэ
