Дуучин Кети Перри ээжийнхээ хамт Холливудын одод хайртай ээжтэйгээ байгаа ховорхон агшинуудыг гэрэл зургийн хальснаа үлдээх гэж дэлхийн нэр бүхий агентлагийн гэрэл зурагчид хичээдэг байна. Дэлхий дахинаа нэр алдар нь түгэж олонд хүндлэгдсэн од болсон гэлээ ээж, аавын охин, хүү хэвээрээ. Холливудын үзэсгэлэнт жүжигчин Скарлет Йоханссон ээжтэйгээ Үзэсгэлэнт Ферги ээжтэйгээ Дуучин Кристина Агилера ээж, дүүгийн хамт Залуу од Эмма Уотсон усны дусал шиг адилхан ээжтэйгээ Жүжигчин Холли Берри ээжтэйгээ Алдарт тагнуулч 007-гийн дүрээр алдаршсан жүжигчин Прис Бросман ээжтэйгээ Алдарт хөлбөмбөгчин Девид Бекхэмийн эхнэр дуучин, загвар зохион бүтээгч Виктория Бекхэм ээжтэйгээ Холливудын сахилгагүй од Линдсей Лохан ээжтэйгээ Холливудын эрэгтэй жүжигчдээс бүсгүйчүүдийн…
Зохиогч: Урлаг
“Гоо бүсгүй”, “Амьдрал”, “Үнэнч хайр”, “Хардалт” зэрэг дуугаар сайн мэдэх Гранд хамтлагийн дуучин байсан Гантулга уран бүтээлдээ эргэн оржээ. Тэрээр Н.Минжүүрданшингийн үг, Аярын ая “Үргэлж хайрлана” хэмээх шинэ дууны клипээ сонсогчиддоо хүргэж байгаа юм.
мХятадад өдөрт л арваад кино нээлтээ хийж байгаа нь кино театрыг зорих хүмүүсийн тоог нэмэгдүүлжээ. Хятадын кино урлагийн салбар эрчимтэй хөгжиж байгаа ч дэлхийн хэмжээний зах зээлтэй болохын тулд илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай байна.
“Армагедон”, “Сувдан эрэг” зэрэг киноны дүрээрээ нэрд гарч байсан Холливудын алдарт жүжигчин Бен Аффлек өөрийн найруулж, гол дүрд нь тоглосон “Арго” киногоороо энэ жилийн Алтан бөмбөрцгийн хоёр гол шагналын эзэн болсон билээ. Түүний “NPR” радиод өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Холливудын залуу жүжигчин “Twilight”-ийн од Кристен Стюарт Америкийн нэрт зохиолч Жек Керуакийн “On The Road” романаас сэдэвлэсэн найруулагч Волтер Сэллисийн “On The Road” нэртэй кинонд өнгөрөгч онд тоглосон билээ.
Дуучин Шакира хэд хэдхэн хоногийн өмнө амаржиж шинэхэн хүнээ өлгийдөж аваад удаагүй байгаа ч бяцхан хүүгийнхээ зургийг өөрийг Facebook хуудсаараа дамжуулж шүтэн бишрэгчдэдээ үзүүллээ. Дуучин өнгөрсөн лхагва гаригийн орой амаржсан. Харин одоо эх, хүүгийн бие тун сайн байгаа хэмээн хувийн эмч нь мэдээлжээ. Хосууд хүүдээ Милан Пике Мибарак гэсэн нэр өгсөн тухай хүүгээ төрмөгц мэдээлж байсан.
Дуучин Нарангийн шинэ уран бүтээлийг танилцуулж байна. Яруу найрагч Б.Болорцэрэнгийн шүлэг, продюсер, ая зохиогч Г.Гангын ая “Дөрвөн улирал” хэмээх уг дууны клипийг “Black Zebra” студи бүтээжээ. www.URLAG.mn
Уран зохиолын ном тогтмол уншдаг насанд хүрсэн хүмүүс сайн дурын юмуу буяны ажлыг хоёр хагас дахин илүү эрхэлж, спортын арга хэмжээнд нэг хагас дахин их оролцох хандлагатай байдгийг АНУ-д явуулсан судалгаа харуулжээ.
“Хойморь сайхан нутагтаа”, “Монголоо санасан сэтгэл, “Амьдрал хайраар гоёдог” зэрэг дуунуудаараа нийтийн дууны шинэ өнгө аяс болж яваа залуу дуучин Я.Гэрэлчулуунтай ярилцлаа. Тэрээр сая “Хойморь сайхан нутагтаа” нэртэй анхны цомгоо сонсогчдодоо хүргээд буй.
Дэлхийн хүн төрөлхтөн XX зууны гайхамшиг хэмээн нэрлэсэн кино урлагийн эх суурь манай оронд 1935 онд тавигдаж байжээ. Хамгийн анх Монгол кино үйлдвэр майн нэгний 47 жилийн ой буюу 1936 онд Улаанбаатар хотод тэмдэглэсэн тухай нэг бүлэг баримтат кино хийж уран бүтээлийнхээ түүхийн хуудсыг нээсэн байдаг. Монголын кино урлагийн түүх дөнгөж эхэлсэн тэр жил Ленинградын кино студийн найруулагч И.Трауберг тэргүүтэй киноны хэсэг нөхөд ирж “Монгол хүү” уран сайхны киног бүтээсэн нь монголын хамгийн анхны кино юм. Энэ цагаас эхлэн монголын үе үеийн үзэгчдийн сэтгэлд хоногшиж, нэрийг нь хэлэх төдийд жүжигчдийн дүр, үг, үйлдэл нь нүднээ харагдахуйц гайхамшигтай уран бүтээлүүд төрөн гарсан. Гэвч 1990-ээд онд Монгол улс зах зээлийн нийгэмд шилжин орсноор нийгэм бүхэлдээ донсолж, кино урлагийн салбарыг ч мөн доргиож орхисон. Нэг хэсэг монголын кино урлаг уналтанд орж, шинэ уран бүтээл ч гарахгүй хэсэг завсарласан гэхэд болно. 90-ээд оны сүүлээс монголын кино урлаг дахин сэргэж, жилд хэдэн арван кино хийгдэх болсон ч үзэгчдийн сэтгэлд хоногшсон сайн бүтээл тэр бүр гарахгүй өнөөдрийг хүрсэн гэвэл буруудахгүй биз ээ.
