“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн гэж ааг омогтой, дэврүүн сэтгэлтэй, цайлган ч гэмээр дэгжин эр бий. Багадаа нэлээд дүрсгүй, бас ч гэж шаггүй дуулчихдаг байсан түүний тухай олон сонирхолтой түүх байдаг юм билээ.
Тухайлбал, мань эр дунд сургуульд байхдаа 24 удаа хацраа хорстол алгадуулж байсан гэх. Энэ талаар дуучин залуу маань “Би их шартай хүүхэд байсан шүү. Сургуульд байхдаа нэг удаа сахилгагүйтээд багшдаа алгадуулсан юм.
