Зохиогч: Урлаг

Одоогоос гурван жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж Солонгосчуудаас хандив мөнгө авсан тухай мэдээлэл тарж багагүй шуугиан дэгдээж байлаа. Гэвч өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой бас нэг шуугиан дэгдээд байна.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, БНСУ-ын Кёнгхи дээд сургуулийн багш, оюутнуудад Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар шагнажээ

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ням гаригийн амралтын өдрөөр нийслэлд өрнөж буй зам засвар, бүтээн байгуулалтын ажлууд болон сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явцтай танилцлаа.

Read More

Resident Evil франчайзын 5 дахь кино болон гарч байгаа найруулагч Paul W.S. Anderson-ны Resident Evil: Retribution киноны анхны бүрэн хэмжээний трайлер өнгөрсөн сард гарсан.

Харин дөнгөж өчигдөрхөн зарим нэг киноны зурагнаас цацагдаж эхэллээ. Энэ удаад Milla Jovovich-ын бүтээж буй Alice гүн нойрноос сэрэн Umbrella корпорацийн зүрхийг олон устгахаар зорих болно.Зураг дээр кинонд комик дүр орж ирсэн багааг харж болно. Resident Evil: Retribution кинонд Sienna Guillory, Oded Fehr, Boris Kodjoe, Johann Urb, Kevin Durand, Bingbing Li нар мөн тоглож байна. Кино ирэх 9-р сарын 14-нд нээлтээ хийх аж.

Read More

Эрч хүчээр дүүрэн залуу дуучдын нэг бол яахын аргагүй дуучин Ану билээ. Тэрээр анх 16 насандаа найз Болороотойгоо “Гала” хамтлагаа байгуулж тэр үеийн охид залуусыг байлдан дагуулж, өөрсдийн гэсэн стилээрээ гайхагдаж ,байсан цаг саяхан. Харин тэднийг хамтлагаа орхиход олон олон фэнүүд нь сэтгэл дундуур байсан ч ганцаараа уран бүтээлээ хийн дахин гарч ирсэн Ануг хайртай фэнүүд нь халуун дотноор хүлээж авсан.Тэрээр уран бүтээлийнхээ хажуугаар өөрийн гэсэн бизнесээ ч амжилттай авч яваа чадварлаг бүсгүй.

Read More

Хакухо Даваажаргалыг авааль эхнэрээсээ салж байгаа тухай Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугьж эхэлсэн нь саяхан. Энэ чимээ Монголд дорхноо л нэвтэрсэн. Тэр тусмаа “Монгол эхнэртэй суух гэж байна” гэх яриа хаанаас ч юм гараад ирсэн. Энэ ортой байж ч магадгүй гэх хүмүүсийн дуулиан шуугианыг дагаад тэрхүү нутаг нэгтэн нь хэн бэ? гэдэг асуулт урган гарч ирсэн. Тэгвэл саянаас Хакухогийн “Монгол гэргийн” сураг гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэг хэсэг шуугьсан нь тэр бүсгүй нь харин Дуучин С. Сэрчмаа болж таарсан. Хоёулаа олны танил болохоор дорхноо л цуу тарж нэг нь Хятад нөхрөөсөө, нөгөө нь Япон эхнэрээсээ салж байгаа болохоор одоо юу хэлэх вэ дээ.

Read More

Залуу дуучид дундаас монголжуу төрх, гоо үзэсгэлэнгээрээ ялгардаг “Voice” группийн дуучин Д.Отгонжаргал “Домогт Ану” хатан киноны Ану хатны дүрийг бүтээж байна. Тиймээс түүнтэй ярих зүйл сонирхолтой байна биз э

Read More

Дуучин Кэти Пэри кино од Роберт Патенсон нар бие биеэ мэддэг болоод удаж байна. Харин Робертын найз бүсгүй Кристен Стевард тоглосон киноныхоо найруулагч, гэр бүлтэй эр Рүпер Сандерстай нэр холбогдож шуугиан тарьсан билээ. Энэ явдал Робертод хүндээр тусч хэцүү байх үед нь Кэти түүнд хань болох болжээ. Кэти түүн рүү мессэж бичиж, үргэлж утсаар ярьдаг болсон. Тэр байнга Робертын тухай ярьж, түүнийг сайн хүн гэж боддогоо нуудгүй” хэмээн түүний дотны найз сэтгүүлчид хэлээд амжжээ. Харин тэд цаашид яах бол?

Read More

Холливуудын сайхан хосын тоог нэгээр нэмсэн реалити шоуны од Ким Кардашиан болон дуучин Кэни Вест нар үерхээд тун ч удалгүй хамтран амьдрах болсон билээ. Тэр бүү хэл сүүлийн саруудад Ким ээж болохыг хүсч байна гэсэн мэдээллүүд гадна дотны сайтуудад бичигдэх болсон. Харин тэдний сүүлийн үеийн сониноос Кэни хайрт бүсгүйдээ зориулан нэгэн дууг олны хүртээл болгожээ. Түүний дуулсан “Perfekt Bitch” дуу нь Кимд маш их таалагдаж байгаа гэнэ шүү. Энэхүү дуунд эмэгтэй хүний төгс бие галбирыг магтан дуулсан ажээ. Кэни шинэ дуугаа Нью Иоркын нэгэн клубт танилцуулахадаа “Би “Perfekt Bitch” хэмээх дууг Кимд зориулж бүтээлээ. Бүх Америкчууд түүнийг маш сайхан бие галбиртайд санал нэг байдаг байх. Би дуундаа үүнийг илүү тусгаж өгсөн” хэмээн хэлжээ.

Read More

Дуучин Т.Дэлгэрмөрөн самбо, жүдогоор барилдаж байжээ. Тэрбээр бүх хотын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бөгөөд спортын дэд мастер зэрэгтэй юм байна. Дашрамд дурьдахад Дэлгэрмөрөн үе, үе зодоон хийсэн гэж дуулддаг. Энэ тухайд тэрбээр “Би хүнтэй хэрэлдэж чаддаггүй. Харин зодолдож бол чадна. Томоогүй атлаа би задгай байгаагүй. Зүгээр л би эр хүнийхээ хувьд бусадтай хааяа гар зөрүүлдэг” гэжээ. Мөн түүний хувьд энэ амьдралаас олж авсан хамгийн үнэт зүйл нь эхнэр, охин нь бөгөөд аливаа арга хэмжээнд нэг дуугаа 500 мянгаас дээш үнээр дуулдаг байна.

Read More

Монголын рок поп ертөнцийн анхны хамтлагуудын төлөөлөл болсон “Sweetymotion” хамтлагийнхан “Номин талст” хамтлагтай хамтран уран бүтээл туурвиж байгаа гэнэ. Учир нь энэ онд тэдний 15 жилийн ой тохиож буй учраас үзэгч, сонсогч фэнүүддээ зориулж хамтарсан уран бүтээл туурвиж байгаа ажээ. Тэдний хамтарсан шинэ уран бүтээлийн аяыг Харанга хамтлагийн аргил гитарчин, МУГЖ Чулуунбат зохиож хөгжмийн найруулгын төгөлдөр хуурч Б.Чинбат гитарчин Д.Өлзий орших нар хамтран бүтээж байгаа гэнэ.

Read More