Хол газрын айлчин, халуун нутгийн шувууд
Хавар цагийн анхны яргуйг çóóñààð ирлээ
Хүний энэхэн хорвоогоос чамайг л гэж хайсаар
Хайрын совин тавилангаар бид учирлаа
Зохиогч: Урлаг
Эгэл атлаа тун дулаахан
Энгийн боловч бас даруухан
Сэтгэл уярам зан ааль чинь
Эзэмдсээр намайг уяраасан
Булбарайхан үрээ тэвэрхэд
Бүүвэйн дуу эрхгүй аялах юм
Сэвлэгнийхэн ариухан үнэрт
Сэтгэл нялхарч сүү ивлэх юм
Цэн хунгийн далавчин дор бууралхан хорвоо гуниж
Цэцгийн дэлбээ царцсан будант намрын сард
Цээжин доторх бодол минь шүүдэрт талаар хөвөрч
Чиний зүг цойлон цойлсоор шүлгэн давалгаа болжээ
Эргэн бүжих цасны ширхэгүүд
Энхрий чиний гараар илбэх шиг
Эгнэн зэрэгцэн зугаалах чи минь
Илхэн тодхон жаргалаар мялаах шиг
Цастай гудамж гантиг шиг цайж
Цацрах гэрлээр туяарч мишээхэд
Холын тэнгэрт одод инээгээд
Хонгор чи минь дэргэд ирнэ
Xvslen bolson minii shine jil
Xүүxed nas shig xvreed irlee
Xvn bvriin setgel dogdluulsaan
Gegeen ayalguu egshiglenee uyangalnaa
Хүсэл татсан хавар болдгоороо боллоо
Хүлээж байсан шувууд ирдгээрээ ирлээ
Хайрын бяцхан төгөл нахиагаа дэлгэлээ
Харин ганцхан чамайгаа би үгүйлнэ
Яамаар ч юм бэ дээ чиний зүрхийг
Яаж өөртөө татах вэ
Яруу сайхан шүлгийг уншаад ч
Ямарч нэмэргүй юм
Чамайг нас сүүдэр дийллээ ч
Яасан ч сэтгэл чинь гонсойхгүй
Найраг дуу хоёр байгаа цагт
Насандаа сэтгэл чинь ганцаардахгүй