Ардын язгуур урлагийн анхдагч хамтлаг болох “Бөртэ” хамтлагийн “Алтай” хэмээх шинэ уран бүтээл олны хүртээл болоод эхэлжээ. Энэ уран бүтээлийг чимж, Казах түмний төлөөлөл болсон дэлхийд алдартай бүргэдчин Н.Айшолпан охин аавын хамт тоглосон байна.
Зохиогч: Урлаг
ОХУ-ын Санкт-Петербург хотноо Монголын Соёлын өдрүүдийн нээлтийн ажиллагаа Оросын ууган театруудын нэг, уран барилга, дуу, хөгжмийн төгс дуугаралт, хэв жаягийн хадгалалт, түүх, алдараараа дэлхийд гайхагддаг Капелла театрын Их концертын танхимд 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ёслол төгөлдөр эхлэсэн билээ.
Standup Comedy урлагийг түгээн дэлгэрүүлсээр буй чадварлаг залуусын нэгдэл болох Comedy Lab өөрсдийн клубээ нээх гэж байна.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/479 дүгээр захирамжийн дагуу “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга” шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 8-ны өдөр “Алдар” спорт хорооны бүжгийн танхимд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнийг 2002 оноос эхлэн нээлттэй тэмцээн болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубийн тамирчид ур чадвараа сорьсоор ирсэн.
Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix” тэмцээнд монгол хүү түрүүлж, алтан медаль хүртжээ. Авьяаслаг хүүг Мөнх-Эрдэнийн Тэлмэн гэдэг. Тэрбээр нэр хүндтэй тэмцээнээс алтан медаль хүртэхээс гадна 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болсон байна. Уг олон улсын тэмцээний түүхэнд монгол хүн анх удаагаа алтан медаль авч байгаагаараа онцлог ажээ.
Урлагийн хамгийн том фестивалиудын нэг Glastonbury Festival ирэх жил 50 жилийн ойтойгоо золгох гэж байна. Ойдоо зориулж тус фестиваль хэрхэн фермийн талбайгаас дэлхийн хамгийн том, урлагийн фестиваль болсон тухай өгүүлэх аж. Үүнд 1970-аад оны фестивалийн 100 гаруй зураг, тус фестивалийн тайзнаа мартагдашгүй тоглолтуудаа туурвисан Jay-Z, Coldplay, Dolly Parton зэрэг уран бүтээлчдийн тухай зэрэг маш олон зүйлийг багтаахаар болсон байна.
Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн чанар, чансааг тодорхойлсон ардын урлагийн “Бөртэ” хамтлаг шинэ уран бүтээлийнхээ дээжийг олны хүртээл болгож гэж байна. Тэдний анхны уран бүтээл одоо ч эгшиглэж, клипийг нь үзсэн олон жуулчдад Монгол орноо сурталчилсаар байгаа билээ. Тэгвэл энэ сайхан уран бүтээлийн үргэлжлэл болгож, есөн жилийн дараа “Алтай” хэмээх клипийг олон түмэндээ хүргэхээр зорин ажиллажээ.
Улсын драмын эрдмийн театрт соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилуулахаар болжээ. Жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа бол Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, СТА М.Түвшинхүү, МУГЖ Ж.Оюундарь нар тоглож байгаа юм байна.
