Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Тосон зургийн нэрт мастер С.Рэнцэн агсны “Амьдралын хүрд” уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэнэ
Үзэсгэлэн

Тосон зургийн нэрт мастер С.Рэнцэн агсны “Амьдралын хүрд” уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэнэ

Урлаг Урлаг25/10/2024Шинэчлэгдсэн:25/10/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урчуудын эвлэл, “Монголын үнэн” сонины редакц хамтран нийслэлийн 385 жилийн ой, “Монголын үнэн” сонины 105 жилийн ойг тохиолдуулан Монголын мастер зураачдын нэг С.Рэнцэн агсны уран бүтээлийн “Амьдралын хүрд” үзэсгэлэнг аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 14-ний хооронд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлэх гэж байна.

Амьдралынхаа 50 гаруй жилийг бүтээл туурвилдаа зориулсан энэ эрхэмтэй эн зэрэгцэхүйц байгалийн этюд зурах зураач үгүй гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Түүний “Тугалууд”, “Сүхбаатар хот”, “Халуун сэтгэл, “Ар тайгын бэл”, “Хярааны гол”, “Дулаан хаан”, “Говь гурван сайхан”, “Алтайн хүрэн хайрхан”, “Хар алт”, “Сүүж хайрхан” зэрэг бүтээл нь алтан медаль, оны шилдэг бүтээл шагналыг хүртэж байсныг ном тохимолд олонтаа дурдсан байдаг.

Тэрбээр Москва хотноо 1975 онд зохион байгуулсан уран зургийн симпозиумд оролцон, Москва, Киев, Архангельск хотоор аялахдаа 150 гаруй судалбар зураг бүтээжээ. Түүний бүтээл туурвих арга барил, давтагдашгүй шинж чанарыг “Мастер барилт”-тай нь холбоотой гэж үздэг байна.

Дотор сэтгэл, оюундаа тооцоолчихоод зотон дээр гаргаж тавьдаг мастер барилтаас дахин давтагдашгүй өнгө төрхтэй, реалист дүрслэлүүд бидэнд үлдсэн нь дамжиггүй. С.Рэнцэн Улаанбаатар хотноо дөрвөн удаа, Болгар, Япон, Хятад, Англи, Франц, Чех, Польш, Румын улсад бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байжээ.

Тосон будгаар гэрэл сүүдрийн уран тоглолт, онцгой арга барилаар бүтсэн мастер зураачийн үнэт өвөөс Дүрслэх урлагийн музейд 40, Монголын урчуудын эвлэлийн уран сайхны сан хөмрөгт 30 гаруй нь одоо хүртэл хадгалагдаж байна. Нэрт зураач С.Рэнцэн агсны “Амьдралын хүрд” үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 30-ны өдөр 18:00 цагаас Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болно.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ярилцлага Урлаг

О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

24/02/2026
Үзэсгэлэн Урлаг

Атлантад дэлгэсэн орчин үеийн монгол зураг

24/02/2026
Үзэсгэлэн Урлаг

Монгол, Италийн уран бүтээлчдийн үзэсгэлэн олны хүртээл болж байна

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ

24/02/2026

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.