Найруулагч Ж.Сэнгэдоржийн дэлгэцийн шинэ бүтээл болох “The Muralist” буюу “Ханын зураач” уран сайхны кино олон улсын Таллины “Хар шөнө” кино наадмын үндсэн уралдаант хэсэгт шалгарчээ. Ингэснээр түүний ээлжит уран бүтээл дэлхийн нээлтээ ирэх арваннэгдүгээр сарын 19-нд хийхээр болсон байна. Энэ талаар найруулагч Ж.Сэнгэдоржоос тодруулахад “Ханын зураач” уран сайхны киног анх зохиолч Б.Хишигжаргалын “Сэтгэлийн зураас” нэртэй туужаас сэдэвлэн хийхээр болсон юм. Уг тууж нь зураач хүний дотоод ертөнцийн тухай өгүүлдэг бөгөөд зохиолч маань өөрөө киноны продюсераар ажилласан. Киноны зураг авалтыг 2024 онд эхлүүлж, 45 хоногийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт хийсэн. Гол дүрд Өвөр Монголын жүжигчин, найруулагч Б.Баян-Ерөөлт тоглосон юм.…
Зохиогч: Урлаг
Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Одиссей” пластик, хүүхэлдэйн жүжгийг аравдугаар сарын 17-ноос үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Эртний Грекийн домгийн баатар Одиссейн адал явдлыг харуулсан энэхүү пластик хүүхэлдэйн жүжиг нь хөдөлгөөн, дүрслэл, хөгжим, гэрлийн уран зохицлоор өгүүлэмжээ бүрдүүлдэг. Троя хотын дайнаас нутагтаа хүрэхээр арван жил тэнүүчилсэн Одиссейн замд учрах сорил, мангас, бурхан тэнгэрүүдийн ертөнц үзэгчдийг үлгэрийн гайхамшигт орон зайд хөтөлнө. Үггүй жүжгийн хэлбэр нь хүүхэлдэйн урлагийн шинэ боломжийг нээж, сонгодог туульсыг орчин үеийн өнгө төрхөөр дахин амилуулж байна. Эртний домгийн гүн утга, орчин цагийн тайзны урлагийн нийлэмж нь үзэгчдийн төсөөллийг шинэ түвшинд хүргэнэ. Жүжгийн зохиолч, найруулагч: Б.Анхбаатар /СТА/ Зураач: В.Энх-Амгалан…
Өмнөд Солонгосын “F-IV” хамтлагийн дуучин Жан Хэ Ён хорт хавдартай тэмцэж байгаад 45 насандаа таалал төгсжээ. 2000-аад оны эхэн үеэр гарч ирсэн хөвгүүдийн хамтлаг болох “F-IV” хамтлагийн гишүүн Жан Хэ Ён таалал төгссөн тухай мэдээллийг хамтлагийн гишүүн Ким Хён Сү энэ сарын 10-ны өдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд зарлажээ. Энэ тухай тэрээр “Баяртай найз минь. Диваажинд дахин уулзъя” хэмээжээ. Жан Хэ Ён 1997 онд “Kid” хамтлагийн гишүүнээр дебютээ хийсэн. Үүний дараа буюу 2002 онд Со Жи Вон, Ү Жүн Тэ нарын хамт F-IV хамтлагт нэгдэж, “Girl”, “I’m Sorry”, “Ring” зэрэг алдартай хит дуунуудаараа олонд танигджээ. К-Поп хөвгүүдийн хамтлагийн эхэн үеийн…
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар өмнөд Энэтхэгийн нууц тарнийн Жүдмад дацангийн судар тарнийн номын их багш, гэвш лхаарамба Лувсанбрүгдаг Монголд морилон саатлаа. Тэрбээр нууц тарнийн ховор нандин уламжлалыг залгуулан, лам хуврагууд сүсэгтэн олонд зориулан номын айлдвар айлдах юм. Өнөөдөр /2025.10.13/ гэвш лхаарамба Лувсанбрүгдаг ламтанг Гандантэгчэнлин хийдийн цорж лам, гавж Н.Очирбат, гавж Б.Чойжилсүрэн тэргүүтэй лам хуврагууд дацан, хийдүүдээр залж танилцууллаа. Тэрбээр хийдийн орчин, лам хуврагуудын сахилга бат, үйл ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч лам, даамал Р.Гантулгад “Хийд орноо сайхан авч яваад баярлалаа” хэмээн талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн Монголын лам хувраг, сүсэгтэн олонд нууц тарнийн гүн ухаан,…
АНУ-ын Нью-Йоркт “New York Comic Con” уламжлалт поп наадам аравдугаар сарын 9-12-нд болж өндөрлөлөө.
“Posh Spice” хочтой Виктория Бекхэм бол 1990-ээд оны алдарт поп охидын”Spice Girls” хамтлагийн гишүүнээр танигдсан дуучин, загвар зохион бүтээгч билээ. Дуучны карьерынхаа дараа Виктория өөрийн “Victoria Beckham” брендийг үүсгэн байгуулж дэлхийд танигдсан загвар зохион бүтээгч болж чадсан юм. Мөн алдартай хөлбөмбөгчин болох Дэвид Бекхэмтэй гэрлэсэн гэдгээр олон нийтийн хараанд өртдөг болсон. Тэгвэл түүний амьдралын талаар хийгдсэн баримтат кино саяхан “Netflix”-ээр цацагджээ. Кинонд Виктория Бекхэмийн карьерын ард ямар нууцлаг зүйлс өрнөдөг, хүнд хэцүү юутай нүүр тулдаг зэрэг хүмүүсийн хардаггүй талуудыг харуулахаар зорьжээ. Энэхүү цуврал нь “Эмми”-гийн шагнал хүртсэн “Бекхэм” багийн бүтээл бөгөөд киноны найруулагч Надиа Халлгрений удирдлага дор бүтээгдсэн байна. Цувралд…
МЗЭ-ийн болон “Алтан өд” шагналт, яруу найрагч, сэтгүүлч Д. Ган-Очирын бүтээсэн “Туг Чингисийн сүмийн түүхийг тодруулсан нь” номын нээлт энэ сарын 16-нд буюу пүрэв гарагт болох нь. Улаанбаатар хотод нэлээд эрэлттэй байгаа ч зохиогч төрөлх нутагтаа номын нээлтээ хийсний дараа худалдаанд гаргахаар төлөвлөж буй аж. Уг арга хэмжээ Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, нэрт эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод аймгийн төв номын санд болох ба Булган сумын нутгийн зөвлөл, иргэдтэй уулзана. Мөн энэ үеэр зохиогчийн гарын үсэгтэй нь номыг худалдан авах боломжтой ажээ.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурхан урлаач Д.Ухаанзаяагийн үндэсний уламжлалт урлаг, торгон зураг /зээгт наамал/, бурхан зураг, Монгол зургийг дэлгэрүүлэх, сэргээн хөгжүүлэх их үйлсэд зориулан гаргаж буй “Шүтээн торгон зураг” бие даасан үзэсгэлэнг толилуулахад бэлэн боллоо. Эл үзэсгэлэнг “Соёл түгээе” уриан дор зохион байгуулагдаж буй “Соёлын орон зай – Бидний орчин” бүтээлч аяны “Нийтийн соёлыг түгээх” чиглэлийн хүрээнд зохион байгуулж байна. “Шүтээн торгон зураг” үзэсгэлэн аравдугаар сарын 15-21-нийг дуустал үргэлжилнэ.
УДБЭТ 63 дахь улирлын балетын нээлтээ П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар эхэллээ. “Хунт нуур” балетын Одетта, Одиллияд Г.Нямцэрэн, Зигфридэд Б.Дөлгөөн, Ротбардад Э.Эрдэнэжаргал, Алиа салбадайд Ц.Энх-Амар нар гоцолж, туслах дүрүүд болон олуул хэсэгт УДБЭТ-ын балетын жүжигчид оролцож, симфони найрал хөгжим хөгжимдөв.
Монголын өсвөрийн эрдэмтдийн уралдааныг Монгол Улсад анх удаа зохион байгуулна. Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр, тус уралдааныг НЕБ-ын 11 дүгээр сургуулийн санаачилга болон Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрын дэмжлэгтэй зохион байгуулж байгаа бөгөөд судалгааны бүтээлийг мэргэжлийн шүүгчдийн үнэлгээгээр үнэлэх бие даасан уралдаан юм. Уг уралдаанд ЕБС-ийн 14-18 насны сурагчид эрдэм шинжилгээний судалгааны бүтээл туурвиж оролцох аж. Олон улсад олон улсын өсвөрийн эрдэмтдийн уралдаан /International Conference of Young Scientists/ -ыг 1994 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Өнөөг хүртэл шинжлэх ухаан, инженерчлэлийн зургаан салбар чиглэлд 2500 гаруй илтгэл танилцуулсан байна. Манай улс 2026 оноос эхлэн тус уралдаанд тогтмол оролцох эрхийг…
