Зохиогч: Урлаг

Энэ жилийн аялал жуулчлалын улирлыг эхлүүлж, дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж байна. “UB food” фестиваль энэ сарын 8-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэ удаагийн фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцлохын зэрэгцээ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээх юм. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд олон үндэстний амтат хоолыг мастер тогоочдын бэлтгэснээр төрөлх амт, жорынх нь дагуу амтлах боломжтой. Жишээлбэл, Узбекистан үндэстний алдарт…

Read More

“Disney”-ийн уран бүтээл болох “Snow White” кино дэлхийн хэмжээнд 115 сая ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй байна хэмээн салбарын шинжээчид дурдлаа. Тус киноны нийт орлого одоогийн байдлаар 225 сая ам.доллар хүрсэн бөгөөд “Snow White” бүтсэн нийт зардал 410 сая ам.доллар болжээ. Энэ оны гуравдугаар сарын 21-нд үзэгчдэд хүрсэн тус киноны нээлтийн орлого 43 сая ам.доллар байсан нь “Disney”-ийн классик анимэйшнийг амилуулсан бусад кинотой харьцуулахад бага үзүүлэлт юм. “Snow White”-ийн найруулагчаар “(500) Days of Summer”-ын Марк Уэбб, продюсераар “Wicked”-ийн Марк Платт, хөгжмийн зохиолчдоор Оскарын шагналт Пасек ба Пол нар ажилласан. Мөн “Barbie” киноны зохиолч Грета Гервиг зохиол дээр оролцон ажиллажээ.

Read More

Бүгд Найрамдах Франц Улсын Канн хотноо Каннын олон улсын кино наадам 78 дахь удаагаа 2025 оны тавдугаар сарын 13-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус наадмын дэргэдэх “Marche Du Film” кино маркетын хүрээнд Кино урлагийн зөвлөлөөс хоёр дахь удаагаа “Mongolian Pitch Session at Cannes Film Festival” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээ нь Монголын кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан кино төслүүдийг хөгжүүлэх, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой. “Mongolian Pitch Session at Cannes Film Festival” арга хэмжээний үеэр танилцуулагдах дөрвөн кино төслийг нээлттэйгээр сонгон шалгаруулна. Тавигдах шаардлага: 1. Кино төсөл нь төрөл…

Read More

Үй хуа-гийн алдарт “Амьдрахуй” тууж яруу найрагч М.Батбаярын орчуулгаар монгол уншигчдад хүрсэн бол “Орфей” театрын найруулагч М.Батболдын шийдлээр тайзны  бүтээл болон үзэгчдэд хүрч байна. Уран зохиолын орчуулгаа жүжгийн зохиол болгон хөрвүүлэх ажлыг орчуулагч М.Батбаяр хариуцжээ. Хүн гээч бодгаль амьдарч, оршин буй нийгэм, цаг үеийнхээ бүтээл агаад тэр үзэл  суртлын хүрээнээс хаашаа ч гажиж давахгүй яг л жаазтай зураг адил. “Амьдрахуй” туужийн гол дүр залуу ноён Фу Гүй нэгэн насны амьдралд ахадсан зовлон зүдгүүр туулах ч амьдрах нь хүн болсны утга учир болохыг үзүүлдэг гайхалтай бүтээл. “Орфей” театрын ээлжит нэг тэсрэлт найруулагч М.Батболдын шийдлээр амилсан Фу Гүй-д Гавьяат жүжигчин Д.Баттөмөр буюу…

Read More

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг энэ сарын 4-нд буюу ирэх баасан гарагт Сүхбаатарын талбайд 3333 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож уншина. Эх оронч сэтгэлийг бэхжүүлэх, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, өвөг дээдсээ хүндэтгэн, үүх түүхээ мэдэх, судлах сэдлийг хүүхэд, багачуудад бий болгох зорилготой  “Тусгаар тогтнол” шүлгийг унших арга хэмжээг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төв цэг, төв талбайд зэрэг эхлүүлнэ.

Read More

Сүүлийн өдрүүдэд сошиал хэрэглэгчид ChatGPT-гийн зураг үүсгэх хэрэгслийг ашиглан алдарт “Ghibli” студийн стильтэй зураг үүсгэх болсон. Тэгвэл “Ghibli” эффектийн улмаас ChatGPT-гийн хэрэглэгчийн өнгөрсөн долоо хоногт маш их хэмжээгээр нэмэгдэж рекорд тогтоосон байна. Үүний улмаас серверүүд нь гацаж эхэлсэн тул “OpenAI” компани тэрхүү зураг үүсгэх хэрэгслийг түр хугацаагаар хязгаарлажээ. Японы алдарт найруулагч Хаяао Мияазаки үүсгэн байгуулсан “Ghibli” студи нь “Spirited Away”, “Howl’s Moving Castle”, “My Neighbor Totoro” зэрэг алдартай анимэ кинонуудыг бүтээж байсан. “Similarweb” сайтаас харвал тус студийн эффектээр зураг үүсгэж эхэлснээс хойш ChatGPT-г идэвхтэй хэрэглэгчдийн тоо энэ жилд анхны удаа 150 сая хүрсэн аж. “OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман…

Read More

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо буюу AIPS-с жил бүр оны шилдэг фотог шалгаруулдаг уламжлалтай билээ. “AIPS Sport Media Awards 2024” уралдааны шалгаруулалтад 133 орны 2065 спортын сэтгүүлч бүтээлээрээ оролцсоноос эхний шатны дүн гарчээ. Энэ жилийн шалгаруулалтад Монгол Улсаас оролцсон гэрэл зурагчдаас Д.Нямбилэгийн “90” нэртэй бүтээл спортын үйл явдлын фото зураг ангилалд эхний шатанд шалгарсан байна. Уралдааны дараагийн шатанд шалгарсан бүтээлийг Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос энэ сард энэ хуудсаар дамжуулан зарлах юм. Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямбилэг нь “Харбин 2025” Азийн өвлийн спортын IX наадмын хэвлэл, мэдээллийн багийн ахлагчаар томилогдон ажилласан. Түүний хувьд өвөл, зуны Олимп болон Азийн наадмыг тус…

Read More

Ордуудын дөрөвдүгээр сарын зурхайг хүргэж байна. ХОНЬ Энэ сарын эхээр хурц мэдрэмжээсээ болоод уран бүтээлч чадвар сайтай байх болно. Гадаад төрх сэтгэл татам байх тул урлагийн салбарт амжилтад хүрэх боломжтой байна. Нөхцөл байдал, орчин тойрны өөрчлөлтөд зохицох чадвараа байнга батлан харуулж байх шаардлагатайг од эрхэс танд сануулж байна. Эрүүл мэнддээ анхаарвал зохино. Хүнс хоолныхоо чанарыг анхаарч, хэт их идэх хэрэггүй. Архи болоод хийжүүлсэн ундааны хэрэглээгээ багасга. Хамтын ажиллагааны хүрээнд танд таагүй үйл явдал тохиолдож мэднэ. Та сайн танихгүй хүнд ажил хэрэг дээр их итгэж хэрэггүй. Амьдралдаа чухал шийдвэр гаргахын өмнө бүрэн мэдээлэл цуглуулж, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг ав. Од эрхсийн дохиог…

Read More

Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран Хас” бүжгэн жүжиг бол монголчуудын сэтгэлд мөнхөд эгшиглэх үндэсний сонгодог бүтээлийн оргил билээ. “Уран Хас” бүжгэн жүжгийн удиртгал хэсэгт вальс, буга согооны бүжиг гээд суут хүмүүний туурвилаас сонсож хоногшсон аялгуу олон бий. Энэхүү алдарт бүжгэн жүжгийг өнгөрөгч сард Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглосон. Уг тоглолтын үеэр “Чулуун” сангийн тэргүүн, Ардын жүжигчин удирдаач Чулууны Чинбат “Уран Хас” бүжгэн жүжгийн пянзны дээжээс театрын хамт олонд гардуулан өгсөн юм. Тэгвэл энэ сард уг пянзны албан ёсны нээлтийг хийхээр болсон. Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр “Уран хас” пянзны нээлтийг хийхээр болсныг “Чулуун” сангаас…

Read More

“Ээжийн дайсан”, “Шарталт”, “Микроны босс”, “Приусын босс”, “Боссын босс”, “Ээжийн дайсан-2”, “Гангстерууд”, “Баян боол” гэх зэрэг инээдмийн адал явдалт уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн “Милл” кино компани ээлжит уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Энэ удаа Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэг сэтгэлийн бодит түүхээс сэдэвлэсэн “Халуун бороо” уран сайхны киног толилуулах гэж байна. “Халуун бороо” киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, киног найруулсан бөгөөд гол дүрүүдэд  Г.Эрхэмбаяр, Ч.Болд, Х.Цасчихэр, дуучин АМ-С буюу Г.Энх-Амар, Т.Оюунболд, О.Анхсүх, дүрүүдэд Гавьяат жүжигчин Ё.Цог, Б.Батмэнд, Н.Цэнд-Аюуш, Э.Ууганболор, Б.Хосбаяр нар тогложээ.

Read More