Зохиогч: Урлаг

Оросын кино, телевизийн жүжигчин Аглая Тарасова Москвагийн Домодедово нисэх онгоцны буудал дээр саатуулагдаж, мансууруулах бодисын хууль бус наймааны хэргээр буруутгагдсан байна. “Жүжигчний цахилгаан тамхины бортогоноос каннабисын тос илэрсэн гэж үзэж байна” хэмээн нэрээ нууцалсан нэгэн хууль сахиулах байгууллагын эх сурвалж төрийн мэдлийн ТАСС агентлагт ярьжээ. Харин өөр нэг эх сурвалж РИА Новости агентлагт өгсөн мэдээлэлдээ, илэрсэн каннабисын тосны хэмжээ 0.38 грамм байсан гэжээ. Мөрдөн байцаагчид Домодедовогийн хотын шүүхэд Аглая Тарасоваг гэрийн хорионд байлгах хүсэлт гаргасан тухай “Коммерсант” сонин мэдээлэв. Аглая Тарасова нь олон ангит “Interns” хэмээх телевизийн цуврал болон 2017 оны уран гулгалтын сэдэвтэй романтик “Ice” кинонд тоглосноороо олонд танигдсан. Хэрэв буруутай нь тогтоогдвол тэрбээр долоо хүртэлх жилийн хорих ял авч болзошгүй. Жүжигчний баривчлагдсан огноо…

Read More

Жүжигчин Колин Ферт өнөөдөр 65 нас хүрч байна. Их Британийн театр, кино, телевизийн жүжигчин Колин Эндрю Ферт 1960 оны энэ өдөр буюу есдүгээр сарын 10-нд Англид төржээ. Тэрбээр Жэйн Остины “Pride and Prejudice” зохиолоос сэдэвлэн 1995 онд бүтээсэн телевизийн киноны ноён Дарсигийн дүрээр алдаршжээ. 2011 онд “The King’s Speech” кинонд бүтээсэн VI Жорж хааны дүрээрээ Америкийн кино академи, BAFTA, “Алтан Бөмбөрцөг”, “Screen Actors Guild Award”-ын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг хүртсэн юм. Өмнөх жил нь тэрбээр “A Single Man” киноны дүрээрээ анх удаа “Оскар”-т нэр дэвшиж, BAFTA-гийн шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг хүртэж байжээ. Колин Ферт 2011 онд Холливуудын “Walk of Fame”-д өөрийн одтой…

Read More

“Хятадын кино өдрүүд” есдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд болно. Энэ үеэр дараах шинэ, шилдэг уран бүтээлүүдийг үнэ төлбөргүй толилуулах юм. “Амьдралын зочид буудал” Бүтээсэн он: 2024 он Төрөл жанр: Бодит түүхээс сэдэвлэсэн, инээдмийн Үргэлжлэх хугацаа: 118 минут Зохиолч: Яо Гуаньчэнь, Лю Бовэнь Найруулагч: Лю Бовэнь Киноны товч агуулга: Шоронгоос дөнгөж суллагдсан Ли Чинран (Хуан Шүань) эцгийнхээ эмчилгээний зардлыг олохын тулд гэмт хэргийн бүлэглэлийн шахалтаар “Амьдрал” зочид буудалд тагнуул хийхээр орж ажиллана. Гэвч үнэндээ энэ газар нь өвчтэй хүмүүсийн “Хамтын гэр” байлаа. Буудлын эзэгтэй Ма Шяолинь (Лю Янь) болон тэнд байрласан олон өвчтөнүүдийн халуун дотно сэтгэлд татагдсан тэрээр тагнуулын даалгавраа биелүүлэхийн оронд…

Read More

Шог зураач Ц.Оргил бие даасан “Юу ч зурцын бүү мэд” үзэсгэлэнгээ есдүгээр сарын 13-нд 12.00 цагаас “Dugut” арт галерейд нээнэ. Зураач Ц.Оргил цахим хуудсаараа дамжуулан уран бүтээлүүдээ хүргэдэг тэрбээр энэ удаа үзэсгэлэнгийн танхимд бүтээлүүдээ дэлгэх юм. Ташрамд дурдахад, Ц.Оргилын үзэсгэлэнгийн куратороор Соёлын Гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр ажиллаж буй.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн 2022 оны “Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарийг шинэчлэн батлах тухай” 28 дугаар зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг 2025 оны есдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулах юм. Ёслолын ажиллагаа Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тахилгат овоонд 10:00 цагт эхэлнэ. Ташрамд, Богдхан уулыг 1778 онд Их хүрээний сайд ван Юндэндорж, харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр дархлан хамгаалж, 1779 оноос тахиж ирсэн уламжлалтай. Түүхэн энэ уламжлалыг 1995 онд сэргээж, УИХ-ын 26 дугаар тогтоолоор дархан цаазат…

Read More

Азийн шилдэг дуу хоолойг шалгаруулах БНСУ-ын SBS телевизийн бүтээл “Veiled Musician” шоу нэвтрүүлгийг МҮОНРТ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. Энэ шоу есдүгээр сарын 13-наас эфирт цацагдаж эхэлнэ. Энэхүү “Veiled Musician” шоу нь оролцогчийн царай зүс, гадаад үзэмжээр бус зөвхөн дуу хоолойг сонсож шалгаруулах бөгөөд “хөшигний ард” дуулагдахаараа онцлогтой юм. Шоуны шилдэг гурван оролцогч БНСУ-д зохион байгуулагдах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй. Тус шоу нэвтрүүлэг нь Солонгос улсдаа гурав дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Япон, Филиппин, Камбож, Вьетнам, Лаос, Солонгос, Хятад, Тайланд, Малайз, Сингапур, Мьянмар, Индонез, Монгол зэрэг Азийн орнуудад онцгой эрхийн дагуу зохион байгуулагдаж байна.…

Read More

Олимпын музей “On Location”-той хамтын ажиллагаагаа шинэчилж байгаагаа зарлалаа. “On Location” нь “Милано-Кортина 2026” олимп, паралимпын өвлийн наадам болон “Лос Анжелес 2028” олимпын наадмын албан ёсны зочлох үйлчилгээний түнш байгууллага юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Олимпын музей түүхэн үнэт дурсгалуудаа зээлдүүлэхээс гадна олимпын өв, соёл, урлаг, спорт, энтертайнментийг нэгтгэсэн өвөрмөц үзвэрийн аяллыг бий болгож, Милан хотод олимпын сэдэвт үзэсгэлэн, хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулах юм. Энэхүү тансаг зочлох үйлчилгээний төв нь хотын төвд спортын арга хэмжээний дундуур амрах орчин, дэлхийн түвшний хоол ундаа болон Олимпын баярыг үргэлжлүүлэн тэмдэглэх интерактив үзмэрүүдийг санал болгоно. Олимпын бусад үнэт дурсгалуудыг “Clubhouse 26 Cortina”, “Clubhouse 26…

Read More

“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар энэ 2025 оны шинэ улирлын тоглолтуудын хуваариа сонгодог урлагт шимтэгсдэд хүргэлээ. Тэрбээр энэ оныг дуустал Ж.Верди “Эрнани” дуурь есдүгээр сарын 6,7-нд ОХУ, Санкт Петербург хотын “Мариинский” театр, удирдаач Кристиан Кнапп Ж.Верди “Отелло” дуурь есдүгээр сарын 26, аравдугаар сарын 5,11,19-нд Итали, Парма хотын “Режио” театр, удирдаач Роберто Аббадо “Ж.Вердигийн Гала” Ж.Вердийн мэндэлсний 212 жилийн ойнд зориулсан тоглолт аравдугаар сарын 10-нд Итали, Парма хотын “Рэжио” театр, удирдаач Паоло Каригнани Ж.Верди “Отелло” дуурь аравдугаар сарын 25,26-нд Хятад, Бээжин хотын “National Centre for the Performing Arts, NCPA”, удирдаач Валерий Гергиев П.И.Чайковский “Иоланта” дуурь арваннэгдүгээр…

Read More

“ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурал есдүгээр сарын 10-15-ны хооронд болно. Энэхүү хурлын талаар “МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэлтэй ярилцсаныг хүргэж байна. -МҮОНРТ “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлыг эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. “ABU GENERAL ASSEMBLY”олон улсын хурлын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ? -МҮОНРТ Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн Радио телевизийн холбооны гишүүнээр 1991 онд элсэн орж, 2006 оноос хойш үйл ажиллагаанд нь маш идэвхтэй оролцсоор ирсэн. 2009 онд манай телевиз Улаанбаатар хотод “ABU” чуулга уулзалтын үндсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан. 2025 онд хоёр дахь удаагаа Улаанбаатар хотод олон улсын нэр хүндтэй чуулга уулзалтыг зохион…

Read More

38 дахь удаагийн Үндэсний номын баяр есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Төв талбайд болно. Энэ удаагийн номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулах юм. Номын баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Read More