Монголын хип хоп урсгалын анхдагчдын нэг “LUMINO” хамтлагийн “THE ONE” тоглолт наймдугаар сарын 16-ны бямба гарагт “Social Pay Park”-т болно. Хит дуунуудаас бүрдсэн бүрэн хэмжээний амьд тоглолтоор “LUMINO” хамтлагийн 27 жилийн түүхийг тайзан дээр толилуулах аж. “THE ONE” тоглолтын тасалбарыг eventx.mn болон shoppy.mn-ээс авах боломжтой.
Зохиогч: Урлаг
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ “Лос-Анжелес Лейкерс” багийн гарааны бүрэлдэхүүнд анх удаа тоглохдоо Коби Брайантын өмсөж байсан пүүз SCP Auctions дуудлага худалдааны үеэр 240 мянган долларын үнэд хүрчээ. NBA-гийн таван удаагийн аварга К.Брайант 1997 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр тус багийн гарааны бүрэлдэхүүнд багтаж “Даллас” багтай тоглосон бөгөөд лейкерсчүүд 102:83 харьцаагаар хожиж байв. Уг тоглолтод Брайант 12 оноо авч, самбараас 3 удаа бөмбөг авч, 2 оновчтой дамжуулалт хийжээ. 1996 оны NBA-гийн драфтын эхний шатанд “Шарлотт” баг Брайантыг 13 номероор сонгон авч байсан бөгөөд мөн ондоо түүнийг “Лейкерс”-т шилжүүлэн өгчээ. Тэрбээр тус багт сагсан бөмбөгчний бүхий л замналаа өнгөрүүлэхдээ NBA-гийн аваргаар…
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол жүжигчин Б.Марал, Б.Ананд нар Японд зохион байгуулагдаж буй олон улсын тоглолтод оролцож, П.И Чайковский “Хунт нуур” балетын Хар хунгийн Адажиог урилгаар толилуулах гэж байна. Тоглолт нь Японы Соёлын агентлагийн “Хүүхдийн соёлын урлагийг дэмжих төсөл”-ийн хүрээнд зохиогдож буй бөгөөд “Шехеразад”, “Шинэ ертөнц II” бүжгүүд багтсан байна. Монголын уран бүтээлчид зочноор оролцож байгаа энэ арга хэмжээ нь Япон, Зүүн Азийн урлагийн харилцааг гүнзгийрүүлэх зорилготой юм.
Өөрийнх нь бүтээсэн хиймэл оюун ухааны загваруудад тулгуурлан ажилладаг ухаалаг нүдний шилийг Хятадын “Alibaba” компани танилцуулжээ. Ингэснээр тус компани энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээлд анх удаа нэвтэрч байна. Цахим худалдааны салбарт тэргүүлэгч тус компани “Quark AI” нүдний шилийг 2025 оны эцэс гэхэд худалдаанд гаргана хэмээн мэдэгджээ. Ханжөү хотод төвтэй “Alibaba” бол Хятадын хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгчдийн нэг бөгөөд “OpenAI” тэргүүтэй барууны компаниудтай өрсөлдөхүйц хиймэл оюун ухааны шинэ загваруудыг эрчимтэй зохион бүтээсээр байгаа юм. Өмсөж зүүдэг төхөөрөмжүүд, ялангуяа нүдний шилийг тооцооллын технологийн дараагийн эрэлттэй бүтээгдэхүүн хэмээн технологийн компани үзэж байна. “Quark AI” нүдний шил бол “Ray-Ban” компанитай хамтран зохион бүтээсэн “Meta”-гийн ухаалаг нүдний шилний хариуд “Alibaba”-гийн гаргаж буй бүтээгдэхүүн юм. Мөн энэ жил хиймэл оюун бүхий нүдний шилээ гаргасан Хятадын цахилгаан бараа үйлдвэрлэгч “Xiaomi”-тай өрсөлдөнө. “Alibaba”-гийн мэдээлснээр, нүдний шилийг ашиглан гарны оролцоогүйгээр дуудлага хийх, хөгжим сонсох, шууд орчуулга…
Улсын баяр наадамд зориулан олон арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь морин хуурын үзэсгэлэн аж. Тодруулбал, Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулж хуур урлаач Э.Сүхбаатар дахин давтагдашгүй 108 морин хуурынхаа дээжээс үзэсгэлэн гаргасан байна. Уг үзэсгэлэнг Увс аймгийн угтах, үдэх хаалганы өмнө дэлгэжээ.
Дорнод аймгийн Дашбалбар сумын хуучин музейн сан хөмрөгт тулгуурлан байгуулсан Буриад өв соёл судлалын музейг өчигдөр нээж, олон нийтэд танилцууллаа. Эл музейн ажлыг 2019 онд эхлүүлсэн ч цар тахал, санхүүжилтийн хүндрэлээс шалтгаалан ашиглалтад оруулах хугацаа нь хойшилсоор ийнхүү таван жилийн дараа буюу Дашбалбар сумын түүхт 100 жилийн ойгоор хүлээлгэн өгч буйг орон нутгийн удирдлагууд нь мэдээлэв. Дашбалбар сумын музей нь үзмэрийн сан хөмрөгөөрөө баялагт тооцогддог бөгөөд Ардын зураач Г.Одонгийн эх бүтээлүүд, археологийн ховор олдворууд, буриад зоны өв соёл, ахуй амьдралтай холбоотой олон арван эдлэл хэрэглэлийг хадгалж ирсэн. Тэгвэл шинэ музейд эдгээр үзмэрийг төрөлжүүлэн байршуулаад буй аж. Музейн барилгын гаднах хананд…
Бейонсегийн “Cowboy Carter” нэртэй аялан тоглолтын сүүлийн зогсоол Лас Вегаст ирж, олон мянган үзэгчийн өмнө сүр жавхлантайгаар хаалтаа хийлээ. Тэгвэл тус үдэш “Destiny’s child” хамтлаг удаан хугацааны дараа тайзнаа эргэн нэгдсэн нь олон нийтийн анхаарлыг багагүй татаад амжжээ. 1990-ээд оны эхээр “Girls tyme” нэртэйгээр анх байгуулагдаж, 1997 оноос “Destiny’s child3 нэрээр албан ёсоор уран бүтээлээ туурвиж эхэлсэн тус хамтлаг нь R&B болон поп хөгжмийн ертөнцөд өөрсдийн хүчирхэг, эмэгтэйлэг, нөлөө бүхий байдлаараа тод ялгарч үлдсэн билээ. Тэдний “Say my name”, “Survivor”, “Independent women” зэрэг хит уран бүтээлүүд зөвхөн хөгжмийн жагсаалтыг тэргүүлээд зогсохгүй олон мянган залуу охидын дотоод дуу хоолой, эрх чөлөө,…
Өнгөрсөн долоо хоногт болсон “Coldplay” хамтлагийн тоглолтын үеэр дэгдсэн дуулиан “Astronomer” хэмээх Америкийн технологийн жижигхэн компанийг дэлхий нийтийн танил болгосон билээ. Тоглолтын үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Энди Байрон, хүний нөөцийн захирал Кристин Кэбот нар халуун дотноор тэврэлдэн зогсож байгааг үзэгчдийг чиглэсэн камерын дуран санамсаргүй харуулсан юм. Гэр бүлээс гадуур харилцаа нь ингэж илчлэгдсэний дараа тэд хоёул дараалан албан тушаалаасаа огцроод байгаа. Тэгвэл “Astronomer” компанийн шинэ удирдлага уг дуулианыг ашиглан өөрийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлахаар шийджээ. Ингэхдээ “Coldplay” хамтлагийн дуучин Крис Мартиний экс гэргий, жүжигчин Гвинет Пэлтроуг уг сурталчилгаандаа ашигласан байна. Сурталчилгааны дүрс бичлэгт Пэлтроу өөрийгөө түр хугацаагаар тус…
Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Хамаг монгол төсөл”-ийг санаачлагч Самандын Жавхланд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ. С.Жавхлангийн хувьд 2003-2015 онд Чөлөөт уран бүтээлчээр Монгол орныхоо бүх аймаг, хотуудаар зургаан удаа тойрч, аялан тоглолт хийж байсан. Мөн Монгол туургатан Өвөр Монгол, Шиньжян Уйгурын өөртөө засах орнууд, Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Халимаг Улсуудад удаа дараа уригдан, уран бүтээлийн тоглолтоо хүргэж, монгол өв соёлоо сурталчилсан. Ард олны зүрх сэтгэлд хоногшсон 200 гаруй хит дуу, 13 цомог, 15 удаагийн бие даасан тоглолтоос гадна дэлхийн 30 оронд уран бүтээлийн…
Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын XX зууны түүхэнд онцгой байр суурь эзэлдэг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын амьдрал, үйл хэрэгт зориулсан дурсгалын үзэсгэлэн өнөөдөр /2025.07.28/ нээлтээ хийлээ. Нам, төрийг 44 жилийн турш удирдсан тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, улс орныг шинэчлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн гавьяатай билээ. Түүний эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлс, архивын ховор баримт, гэрэл зургууд болон түүхэн дурсгалууд үзэсгэлэнд дэлгэжээ. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, аймгийн удирдлагууд болон түүх, соёлын салбарын төлөөлөл оролцож, түүний төрсөн нутгийн…
