“Олон улсын кино хөгжүүлэлт, өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 7-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейд болж, олон улсын шүүгчид болон кино урлагын салбарынхан оролцлоо. Уг хэлэлцүүлэг нь “Киноны нүүдэл” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан юм. Тус хөтөлбөрийг залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг дэлхийн зах зээлд өрсөлдүүлэхэд түлхэц болох зорилгоор анх Монгол Улсад 2023 онд “Киноны нүүдэл” хөтөлбөрийг үүсгэн байгуулагч Б.Номинтуяа Кино урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ. Энэ талаар “Киноны нүүдэл” хөтөлбөрийг үүсгэн байгуулагч Б.Номинтуяа “Эхний жилдээ олон улсын хамтын ажиллагаа, продюсеруудтай хамтран ажиллах тал дээр түлхүү анхаарч ажилласан. Харин хоёр дахь удаагаа зохион байгуулахдаа урт хугацаанд уран бүтээлчдээ хөгжүүлэх зорилгоор…
Зохиогч: Урлаг
“Ёохор хатар-2025” наадам 2025 оны долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт суманд болно. Энэхүү наадам нь түүх соёлоо нандигнан өвлөж, эв нэгдлээ ёохорын хэмнэлд нэгтгэсэн Буриад түмний өв соёл, уран ухааныг өргөмжлөн тэмдэглэх зорилготойгоор 2014 оноос санаачлан зохион байгуулжээ. Наадмын үеэр ”Ёохор хатар” бүжгийн уралдаан, ”Хатар жороо” морины уралдаан, буриад сурын харваа, буриад бөхийн барилдаан, сээр шалгах тэмцээн, “Аялгата буряад хэлэмнэй” уран уншлагын уралдаан тус, тус зохион байгуулна. Ардын гар урлал, амтат хоол, аялал жуулчлалын цогц хөтөлбөрүүд таныг угтах болно хэмээн амлаж буй. НААДМЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР
Японы “Чөтгөрийн ангууч” гэдэг алдартай зурагт номноос /манга/ сэдэвлэсэн анимейшн кино нээлтээ хийсэн эхний гурван хоногтоо тус улсын хамгийн их орлого олсон киноны дээд амжилтыг шинэчлэн тогтоосон тухай дистрибьютер компани мягмар гараг /2025.07.22/-т мэдээлжээ. Тодруулбал, анимейшн цувралын шинэ анги болох “Demon Slayer: Kimetsu no Yaiba ‘Infinity Castle — Part 1: Akaza Returns” киног өнгөрсөн баасан гаргаас хойш 3.84 сая хүн үзэж, гурван өдрийн дотор 5.52 тэрбум иен буюу 37 сая ам.долларын орлого олсон гэж “Aniplex Inc” компани мэдээлсэн байна. “Sony Music Entertainment”-ийн охин компанийн мэдээлснээр, уг кино нээлтээ хийсэн эхний өдрөө 1.64 тэрбум иен, хоёр дахь өдрөө 1.84 тэрбум иен, гурав дахь өдрөө 2.04 тэрбум иений орлого олсноор Японд нээлтийн өдрөө хамгийн их орлого олсон киногоор шалгарчээ. Түүнчлэн ням…
Монгол, хятад, манж судлаач эрдэмтэн Эрих Хэйнишийн удирдлагаар их зохиолч Д.Нацагдоржийн зохиосон герман, монгол хэлний толь бичгийг шинэчлэн хэвлүүлэх төсөлд гурван улсын их сургуулийн судлаачид хамтран ажиллаж байна. Тодруулбал, МУИС-ийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгийнхэн ХБНГУ-ын Боннын болон БНЧУ-ын Карлын их сургуулийн судлаач, монголч эрдэмтэдтэй энэ чиглэлээр хамтран ажиллаж буй аж. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Д.Нацагдоржоор “овоглодог” энэхүү толь бичгийн эх хувилбар нь Эрих Хэйнишийн төрөлх нутаг ХБНГУ-д, Боннын их сургуулийн Монгол, төвөд судлалын тэнхимийн номын санд хадгалагддаг. Тус номын санг үүсгэн байгуулсан Вальтер Хайссиг нь Д.Нацагдоржид нэгэн үе багшилж байсан Эрих Хэйнишийн шавь байсан учир…
Өмнөд Солонгосын шинэ залуу охидын хамтлаг “Huntr/x” олон улсын хөгжмийн ертөнцөд шинэ рекорд тогтоолоо. Тэдний сүүлд гаргасан “Golden” нэртэй сингл АНУ-ын алдартай “Billboard Hot 100” чартад энэ долоо хоногт тавдугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь зөвхөн тус хамтлагийн хувьд төдийгүй бүхэл бүтэн к‑попын түүхэнд томоохон амжилт болжээ. Энэ чартад хамгийн өндөр байрт жагсаж байсан к‑поп охидын хамтлаг бол “Blackpink” байсан бөгөөд тэдний “Ice Cream” болон “Pink Venom” зэрэг хит дуунууд нь тус чартад дээгүүр бичигдэж байсан. Харин “Huntr/x”-ийн энэхүү амжилт “Blackpink”-ийн рекордыг эвдэж, к‑поп охидын хамтлагийн дээд үзүүлэлтийг шинэчилж байна. Шинэ хамтлаг гарч ирээд богино хугацаанд ийнхүү дэлхийн хөгжмийн зах…
Домогт “The devil wears Prada” киноны үргэлжлэл анги албан ёсоор хийгдэж эхэллээ. Энэхүү мэдээг батлах мэт Оскарын шагналт жүжигчин Энн Хэтэуэй өөрийн инстаграм хуудсаар дамжуулан зураг авалтын үеэрх зургийг “Andy Sachs 2025” гэсэн гарчигтай нийтэлжээ. View this post on Instagram A post shared by Anne Hathaway (@annehathaway) 2006 онд гарсан анхны ангид тэрээр алдартай загварын сэтгүүлийн ерөнхий редактор Миранда Пристлийн туслахаар ажиллаж байсан Энди Сакс хэмээх сэтгүүлч бүсгүйн дүрийг бүтээж байв. Киноны төгсгөлд Энди Нью-Йоркийн нэр хүндтэй өдөр тутмын сонинд сэтгүүлчээр ажиллахаар шийдвэр гаргаж, “Runway” сэтгүүлийн ажлаа хүлээлгэж өгдөг. Харин үргэлжлэл ангид Энди дахин загварын ертөнцөд хөл тавих…
УДБЭТ-ын дэлхийн сонгодог болон Монголын бүжгэн жүжгүүдэд гоцолж буй эл бүсгүйг Б.Марал гэдэг. Тэрбээр найман настайдаа Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйланд суралцаж, балет, монгол, чөлөөт бүжиг заалгажээ. Үргэлжлүүлэн Хөгжим бүжгийн коллежид зургаан жил суралцаж төгссөн байна. 2016 онд сургуулиа төгссөнөөсөө хойш тэрбээр УДБЭТ-аар “овоглож” буй. Б.Марал 2018 онд Ази номхон далайн балетын уралдаанаас алтан медаль, 2019 онд Япон улсын Токио хотноо мэргэжлийн балетын жүжигчдийн дунд зохион байгуулагдсан “Tokyo World Ballet Trial” олон улсын балетын уралдаанаас хүрэл медаль, мөн онд ОХУ-ын Улаан-Үүд хотноо зохион байгуулагдсан Орос-Япон Евро Азийн балетын анхдугаар уралдаанаас алтан медаль тус тус хүртэж байв. Хамгийн сүүлд тэрбээр энэ…
Дэлхийг аврагч супер баатруудыг дэлгэцнээ амилуулдаг DC студи сүүлийн хоёр долоо хоногийн төгсгөлд 16.6 сая ам.долларын ашиг олсноор дотоодын нийт орлого нь 194.4 сая ам.долларт хүрчээ. Үүний гол шалтгаан нь хүүхэд залуусын хамгийн хайртай баатруудын нэг “Супермэн” эргэн ирсэн явдал байлаа. Энэ сарын өнгөрөгч 11-ний өдөр нээлтээ хийсэн “Супермэн” кино гарсан даруйдаа “Бокс оффис”-ыг хоёр долоо хоног дараалан тэргүүлж дэлхий даяар нийт 370 сая ам.долларын орлого олжээ. Тус бүтээлийн найруулагчаар DC студийн гүйцэтгэх захирал Жэймс Ганн ажилласан бөгөөд киноны нээлтээс өмнө “Би зодуулж чадах Супермэнийг хүсэж байна” хэмээн “Rolling Stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Сүүлийн жилүүдэд Гайхамшигт эмэгтэй, Флаш, Батмэн…
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монголын сайхан орон” морин хуурын үзэсгэлэнг Бишкек хотноо дэлгэв. Монгол Улсын Төрийн тэргүүний гадаад улсад хийж буй төрийн айлчлалуудын хүрээнд Морин хуур найрал хөгжим, Үндэсний урлагийн их театрын тоглолтыг зохион байгуулж, үүний зэрэгцээ морин хуур урлалын шилдэг бүтээлийн дээжсээр үзэсгэлэн гаргаж байна. Энэ нь хүн төрөлхтний соёлын биет бус өв, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүллийн илэрхийлэл болсон морин хуурыг олон улсад сурталчлан таниулахад онцгой ач холбогдолтой юм. Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” 2024 оны зарлигийн хүрээнд…
“Black Sabbath” хамтлагийн гоцлол дуучин Оззи Осборн 76 насандаа таалал төгссөн талаар түүний гэр бүл мягмар гарагт /2025.07.22/ мэдэгдсэн байна. Харанхуйн хунтайж, хүнд металлын загалмайлсан эцэг гэгддэг түүний гэр бүлийнхэн мэдэгдэлдээ “Өнөө өглөө бидний хайртай Оззи Осборн таалал төгссөн тухай мэдээ хүргэж байгаадаа үгээр илэрхийлшгүй их гунигтай байна. Тэрбээр гэр бүлийнхээ хамт, хайр энэрлээр хүрээлүүлсэн байсан” гэжээ. Жон Майкл Осборн 1948 онд төрсөн бөгөөд Английн төв хэсэгт орших Бирмингем хотод ажилчин ангийн гэр бүлийн зургаан хүүхдийн дөрөв дэх хүүхэд ажээ. Тэрбээр багадаа дислекси буюу унших, бичихтэй холбоотой сэтгэл зүйн хөгжлийн эмгэгээр шаналж, 15 настайдаа сургуулиа орхиж, хар ажил хийж байжээ. Тэр ч байтугай нэг удаа хулгайн хэргээр богино хугацаанд…
