Зохиогч: Урлаг

Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзадын дүр бүхий “Н.Норовбанзад” хоёр унцын мөнгөн дурсгалын зоос худалдаанд гаргалаа. “Н.Норовбанзад” дурсгалын зоосны нээлтийн үйл ажиллагааг Монгол, Япон улсын соёлын харилцааны гэрээ байгуулсны 50 жилийн ойн хүрээнд Монголбанкны Эрдэнэсийн сангийн мөнгөн тэмдэгтийн танхимд зохион байгуулжээ. Ардын жүжигчин Н.Норовбанзадын уран бүтээл нь “ЮНЕСКО”-ийн Аман ба соёлын биет бус өвийн шилдэг бүтээлээр бүртгэгдсэн бөгөөд Монгол үндэстэн, угсаатан, ястны эрт дээр үед бүтээж, олон зуун жилээр өвлөн эзэмшиж, хөгжүүлж ирсэн соёлын өвөрмөц, гайхамшигт өвийн нэг болох монгол ардын уртын дуу нь хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг нотолж,…

Read More

Тун саяхан “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал хувцас загварын хаут кутюр чиглэл буюу дахин давтагдашгүй, цорын ганц, гар ажиллагатай бүтээл туурвидгаараа алдартай. Түүнчлэн манай улсад энэ чиглэлээр дагнан уран бүтээл туурвидаг цөөхөн загвар зохион бүтээгчийн нэг гэхэд хилсдэхгүй. Тэрбээр 2014 онд “O couture” тансаг зэрэглэлийн брэндээ үүсгэн байгуулж, 2015 онд анхны загварын шоугаа хийж байв. Тухайн онд Азийн шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарч, 2023 онд түүнийгээ бататган Азийн хошой шилдэг загвар зохион бүтээгч болсон юм. Тэрбээр “O couture” брэндийнхээ загварын шоуг жил бүрт уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд өнөө жил эл шоуных нь 10 жилийн ой…

Read More

Улсын хүүхэд, залуучуудын театр өнгөрсөн дөрөвдүгээр сард Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар тоглож, хөшгөө нээсэн. Үүний дараа Н.Сүхдоржийн зохиол, Б.Энхээгийн найруулга “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжгээ толилуулсан. Мөн ахлах ангийн сурагчдын хайр дурлал, үерхэл нөхөрлөл, гэнэн томоогүй өрсөлдөөн, багшийгаа хайрлах хайрын тухай өгүүлсэн өсвөр насныхан, төгсөх ангийн сурагчдад зориулсан “18 дахь хаврын хайр” драмын жүжгийг Б.Брехтийн “Сычуаны сайн хүн”, Н.Гоголийн “Тоглоомчид” жүжгийн найруулагч Э.Ёндоншаравын найруулснаар мөн үзэгчдэд хүргэсэн юм. Тэвэл Улсын хүүхэд, залуучуудын театрын удаах уран бүтээл нь У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжиг байх аж.

Read More

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлажээ. Энэ өдрийг бий болгосон гол зорилго нь хүний эрхийг тэгш сахих, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцуулах явдал аж. Өнөө жил тус өдрийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр баяр, уриа лоозон төдий биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө хийсэн ажлаа дүгнэж цэгнэх, цаашдын бодлогоо тодорхойлж, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэх өдөр юм.

Read More

Монгол, Япон хоёр улсын харилцан ойлголцол, найрамдалт харилцаанд онцгой хувь нэмэр оруулсан дараах иргэн, байгууллагад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахарагаас Элчин сайдын өргөмжлөл гардуулна. Ёслол энэ лхагва гарагт буюу арванхоёрдугаар сарын 5-нд Японы ЭСЯ-ны Элчин сайдын өргөөнд болох аж. Элчин сайдын өргөмжлөлийг “Баавгай болохсон” киноны зохиолч, найруулагч Пүрэвдашийн Золжаргал, МҮОНР-гийн “Монголын дуу хоолой” радиогийн япон хэлний редакцад тус тус олгох болжээ.

Read More

Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ арванхоёрдугаар сард “Хүслээр ирдэг шинэ жил”, “12 сар”, “Хунт нуур” хүүхэлдэйн жүжгээ толилуулна. “Хүслээр ирдэг шинэ жил” хүүхэлдэйн жүжиг Арванхоёрдугаар сарын 7, 8, 14, 15, 22, 28, 29-ны 11:00 цагт Насны ангилал: 3+ Тасалбарыг: https://puppet.mn/event/3047 “12 сар” хүүхэлдэйн жүжиг Арванхоёрдугаар сарын 7, 8, 22, 28, 29-нд 14:00 цагт Насны ангилал: 6+ Тасалбарыг: https://puppet.mn/event/3043 “Хунт нуур” хүүхэлдэйн жүжиг Арванхоёрдугаар сарын 14, 15-нд 14:00 цагт Насны ангилал: 6+ Тасалбарыг: https://puppet.mn/event/3034

Read More

“Billboard”-оос “XXI зууны шилдэг поп од” жагсаалтыг танилцууллаа. XXI зууны шилдэг поп одоор АНУ-ын дуучин Бейонсе тодорсон бол дуучин Тэйлор Свифт удаалжээ. Уг жагсаалтыг “Billboard”-ын зүгээс уран бүтээлчдийн борлуулалтын орлогыг тооцоолоод зогсохгүй нэр хүнд, дэлхий дахинаа үзүүлж буй нөлөө зэргийг харгалзан тодорхойлсон байна. Бейонсегийн 2013 онд гаргасан цомог өнөө үеийн визуал цомгийн шинэ эрин үеийг эхлүүлсэнд тооцогдож, XXI зууны шилдэг поп одоор сонгогдоход нөлөөлжээ. Түүнчлэн эл жагсаалтад Рианна гуравт бичигдэж, Дрейк болон Леди Гага нар дараа нь эрэмбэлэгджээ. Харин Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг “XXI зууны шилдэг поп од” жагсаалтад багтаж, түүхэн амжилт тогтоогоод буй.

Read More

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд богино хэмжээний драмын жүжиг бүтээх “Гэрэл асаана” уриатай “Gen Z theatre” уралдааныг өнгөрсөн тавдугаар сард Соёлын яамны дэмжлэгтэйгээр, нийслэлийн Соёл, урлагийн газар, УДЭТ, СУИС, “Их хүрээ” энтертэйнмент хамтран зохион байгуулсан. Тус уралдааны шилдгээр шалгарсан  сурагчид анхны уран бүтээл болох “Offline class” виртуал драмын жүжгээ арван нэгдүгээр сарын 29-30-нд Улсын хүүхэлдэйн театрт амжилттай тоглолоо. Сонирхуулахад, “Offline class” гэдэг нэр нь англи хэл дээрх offline-интернэт холболтгүй, цахим бус,  class-хичээл, сургалт гэсэн үгсийн нийлбэр аж. Харин виртуал драм (virtual drama) нь интернэт, платформууд зэрэг зөвхөн цахим орчинд бүтээгддэг эсвэл цахим орчныг ашиглан тоглогддог жүжиг, кино эсвэл…

Read More

УДЭТ-ын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийг 2020 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэж байв. “Анна Каренина” роман нь дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү романыг жүжгийн зохиол болгон Н.Пүрэвдагва бичсэн бол Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж, зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр нар ажилласан. Түүнчлэн хоёр бүлэг, 23 үзэгдэлт уг жүжгийг УДЭТ шинэ бүрэлдэхүүн, шинэ “Анна”-тайгаар энэ оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болгосон юм. Тэгвэл эл жүжгээ…

Read More

“I love my luv”, “Дурлалын сезон”, “Энэ бол хайр” тэргүүтэй дуунуудаараа алдартай охидын “Honeymoon” хамтлаг уран бүтээлээ хэсэг завсарласны эцэст “Яг мөн” хэмээх шинэхэн уран бүтээлээ хэдхэн хоногийн өмнө сонсогчдодоо хүргэлээ. Тус хамтлагийнхан уран бүтээлээ идэвхтэй хийж, цомог гарган, тоглолтоо хийхээр зорьж байгаа аж. Эл хамтлагийн ахлагч Б.Солонго дунд сургуулийн сурагч байхаасаа л урлагийн мэргэжил эзэмшихээр хорхойсож, тэр дундаа дуучин, жүжигчин мэргэжлийг хослуулахаар зорьж, тэр мөрөөдлөө ч биелүүлж чаджээ. Тэрбээр “Sweetymotion” хамтлагийнхнаас үлгэр дуурайл авч, хамтлаг байгуулахаар зорьж, бэлтгэл ангиасаа нөхөрлөсөн найзуудынхаа хамт 2010 онд “Honeymoon” хамтлагаа байгуулсан байдаг. Өдгөө “Маск” продакшны жүжигчин Б.Солонго продакшныхантайгаа удаан хугацааны дараа “Масктай Монгол”…

Read More