Зохиогч: Урлаг

Өмнөд Солонгосын “F-IV” хамтлагийн дуучин Жан Хэ Ён хорт хавдартай тэмцэж байгаад 45 насандаа таалал төгсжээ. 2000-аад оны эхэн үеэр гарч ирсэн хөвгүүдийн хамтлаг болох “F-IV” хамтлагийн гишүүн Жан Хэ Ён таалал төгссөн тухай мэдээллийг хамтлагийн гишүүн Ким Хён Сү энэ сарын 10-ны өдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд зарлажээ. Энэ тухай тэрээр “Баяртай найз минь. Диваажинд дахин уулзъя” хэмээжээ. Жан Хэ Ён 1997 онд “Kid” хамтлагийн гишүүнээр дебютээ хийсэн. Үүний дараа буюу 2002 онд Со Жи Вон, Ү Жүн Тэ нарын хамт F-IV хамтлагт нэгдэж, “Girl”, “I’m Sorry”, “Ring” зэрэг алдартай хит дуунуудаараа олонд танигджээ. К-Поп хөвгүүдийн хамтлагийн эхэн үеийн…

Read More

Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар өмнөд Энэтхэгийн нууц тарнийн Жүдмад дацангийн судар тарнийн номын их багш, гэвш лхаарамба Лувсанбрүгдаг Монголд морилон саатлаа. Тэрбээр нууц тарнийн ховор нандин уламжлалыг залгуулан, лам хуврагууд сүсэгтэн олонд зориулан номын айлдвар айлдах юм. Өнөөдөр /2025.10.13/ гэвш лхаарамба Лувсанбрүгдаг ламтанг Гандантэгчэнлин хийдийн цорж лам, гавж Н.Очирбат, гавж Б.Чойжилсүрэн тэргүүтэй лам хуврагууд дацан, хийдүүдээр залж танилцууллаа. Тэрбээр хийдийн орчин, лам хуврагуудын сахилга бат, үйл ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч лам, даамал Р.Гантулгад “Хийд орноо сайхан авч яваад баярлалаа” хэмээн талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн Монголын лам хувраг, сүсэгтэн олонд нууц тарнийн гүн ухаан,…

Read More

“Posh Spice” хочтой Виктория Бекхэм бол 1990-ээд оны алдарт поп охидын”Spice Girls” хамтлагийн гишүүнээр танигдсан дуучин, загвар зохион бүтээгч билээ. Дуучны карьерынхаа дараа Виктория өөрийн “Victoria Beckham” брендийг үүсгэн байгуулж дэлхийд танигдсан загвар зохион бүтээгч болж чадсан юм. Мөн алдартай хөлбөмбөгчин болох Дэвид Бекхэмтэй гэрлэсэн гэдгээр олон нийтийн хараанд өртдөг болсон. Тэгвэл түүний амьдралын талаар хийгдсэн баримтат кино саяхан “Netflix”-ээр цацагджээ. Кинонд Виктория Бекхэмийн карьерын ард ямар нууцлаг зүйлс өрнөдөг, хүнд хэцүү юутай нүүр тулдаг зэрэг хүмүүсийн хардаггүй талуудыг харуулахаар зорьжээ. Энэхүү цуврал нь “Эмми”-гийн шагнал хүртсэн “Бекхэм” багийн бүтээл бөгөөд  киноны найруулагч Надиа Халлгрений удирдлага дор бүтээгдсэн байна. Цувралд…

Read More

МЗЭ-ийн болон “Алтан өд” шагналт, яруу найрагч, сэтгүүлч Д. Ган-Очирын бүтээсэн “Туг Чингисийн сүмийн түүхийг тодруулсан нь” номын нээлт энэ сарын 16-нд буюу пүрэв гарагт болох нь. Улаанбаатар хотод нэлээд эрэлттэй байгаа ч зохиогч төрөлх нутагтаа номын нээлтээ хийсний дараа худалдаанд гаргахаар төлөвлөж буй аж. Уг арга хэмжээ Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, нэрт эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод аймгийн төв номын санд болох ба Булган сумын нутгийн зөвлөл, иргэдтэй уулзана. Мөн энэ үеэр зохиогчийн гарын үсэгтэй нь номыг худалдан авах боломжтой ажээ.

Read More

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурхан урлаач Д.Ухаанзаяагийн үндэсний уламжлалт урлаг, торгон зураг /зээгт наамал/, бурхан зураг, Монгол зургийг дэлгэрүүлэх, сэргээн хөгжүүлэх их үйлсэд зориулан гаргаж буй “Шүтээн торгон зураг” бие даасан үзэсгэлэнг толилуулахад бэлэн боллоо. Эл үзэсгэлэнг “Соёл түгээе” уриан дор зохион байгуулагдаж буй “Соёлын орон зай – Бидний орчин” бүтээлч аяны “Нийтийн соёлыг түгээх” чиглэлийн хүрээнд зохион байгуулж байна. “Шүтээн торгон зураг” үзэсгэлэн аравдугаар сарын 15-21-нийг дуустал үргэлжилнэ.

Read More

УДБЭТ 63 дахь улирлын балетын нээлтээ П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар эхэллээ. “Хунт нуур” балетын Одетта, Одиллияд Г.Нямцэрэн, Зигфридэд Б.Дөлгөөн, Ротбардад Э.Эрдэнэжаргал, Алиа салбадайд Ц.Энх-Амар нар гоцолж, туслах дүрүүд болон олуул хэсэгт УДБЭТ-ын балетын жүжигчид оролцож, симфони найрал хөгжим хөгжимдөв.

Read More

Монголын өсвөрийн эрдэмтдийн уралдааныг Монгол Улсад анх удаа зохион байгуулна. Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр, тус уралдааныг НЕБ-ын 11 дүгээр сургуулийн санаачилга болон Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрын дэмжлэгтэй зохион байгуулж байгаа бөгөөд судалгааны бүтээлийг мэргэжлийн шүүгчдийн үнэлгээгээр үнэлэх бие даасан уралдаан юм. Уг уралдаанд ЕБС-ийн 14-18 насны сурагчид эрдэм шинжилгээний судалгааны бүтээл туурвиж оролцох аж. Олон улсад олон улсын өсвөрийн эрдэмтдийн уралдаан /International Conference of Young Scientists/ -ыг 1994 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Өнөөг хүртэл шинжлэх ухаан, инженерчлэлийн зургаан салбар чиглэлд 2500 гаруй илтгэл танилцуулсан байна. Манай улс 2026 оноос эхлэн тус уралдаанд тогтмол оролцох эрхийг…

Read More

Казахстанд болж буй “Silk Way Star“ олон улсын шоу уралдаанд дуучин Ч.Мишээл Монгол Улсаа төлөөлөн оролцож буй. Уралдаанд 12 орны шилдэг дуучид өрсөлдөж байна. Уралдааны финал арваннэгдүгээр сарын 22-нд болно. Ч.Мишээл уралдааны эхний шатанд оролцогчид үндэсний дуугаар өрсөлдөхөд “Бундан улаан” хэмээх дууг дуулж үзэгч, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан. Аравдугаар сарын 5-нд болсон уралдааны дараагийн шатанд Казахстаны алдартай хит дуу болох дуучин Аяугийн “Сыбырлайн” дууг дуулсан юм. Харин аравдугаар сарын 12-нд болсон тус уралдааны дөрөвдүгээр шатанд  тэрбээр хятад дуу дуулсан бөгөөд олон орны шүүгчдээс нийт 120 оноо авч, ялагчдын нэг болсон байна.

Read More

Энэ оны Нобелийн Энх тайвны шагналтай холбоотой мэдээлэл алдагдсан байж болзошгүй эсэхийг шалгаж эхэлсэн гэж Норвегийн Нобелийн институт мэдэгджээ. Баасан гараг /2025.10.10/-т Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо улс орондоо ардчиллыг хөгжүүлэхэд оруулсан хүчин чармайлтынхаа төлөө энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон билээ. Харин Норвегийн хэвлэлд мэдээлснээр, баасан гаргийн үүрээр цахим мөрийтэй тоглоомын нэгэн цахим хуудсан дээр М.Мачадог шагнал авна хэмээн тавьсан бооцоо нэмэгдэж эхэлсэн байна. Уг цахим хуудсан дээр Норвегийн Нобелийн хороо шагналыг зарлахаас 12 цагийн өмнө түүний ялах магадлал 2 гаруй хувьтай байсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шагнал хүртэх магадлал 4 хувиас даваад байжээ. Гэвч гурван цагийн дараах…

Read More