Зохиогч: Урлаг

Дорнын говь нутагт уламжлалт өв соёл, язгуур урлаг, соёлын биет бус өвийг өөрийн хичээл зүтгэлээр сурч, хадгалан хамгаалж, олон нийтэд түгээж яваа залуучуудын нэг бол О.Ууганбаяр юм. Тэрбээр Дорноговь аймгийн Мандах сумын уугуул төрийн өргөмжлөлт ерөөлч магтаалч, туульч З.Чулуунбаатарын шавь бөгөөд багшаасаа ерөөл магтаал унших,  туульс хайлах зэрэг монголын язгуур өв соёлын олон чадварыг эзэмшиж, өвлөн уламжилж өдийг хүрчээ. Тэрбээр соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлах зорилгоор монгол гэр, сургалтын өргөөг санаачлан байгуулжээ. Өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх энэхүү монгол гэр, сургалтын өргөөний нээлтэд түүний хамтран зүтгэгчид, найз нөхөд болон Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төвийн дэргэдэх “Эвийн…

Read More

Улсын филармонийн үзвэрийн 53 дахь жилийн нээлт энэ сарын 17-ны 19.00 цагт “New season 2026” тоглолтоор эхлэх нь. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тэргүүн зэргийн Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Морин хуур найрал хөгжим”-ийн бүтээлээр хөшгөө нээх эл тоглолтод удирдаач Н.Жигжиддорж дохих бол Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар гоцлох юм байна. Мөн энэ үдэш нэрт хөгжмийн зохиолчийн “Цагаан малгайтны бүжиг” болон “Вариаци концерт” эгшиглэх нь. Б.Шарав нь 1985 онд Азийн хөгжмийн VII индэр-Олон Улсын симпозиумын шилдэг бүтээлийн шагнал хүртсэний зэрэгцээ мөн онд “Замбуу тивийн наран” магтуу нь ЮНЕСКО-гийн хөгжмийн алтан санд бүртгэгдсэн юм. 1988 онд ЗХУ-ын Ленинград…

Read More

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, найруулагч Б.Баатарын бүтээл “Тамгагүй төр” жүжгийг “Монгол хаан” театрын уран бүтээлчид Япон Улсад толилуулж буй. Тус жүжгийг аравдугаар сарын 10-20-нд Японы Токио хотод, аравдугаар сарын 24-26-нд Нагояа хотод тоглох юм.

Read More

“Netflix”-ийн “Kpop Demon Hunters” анимэйшн бүтээл цацагдсан даруйдаа дэлхий даяар шуугиан тарьж, ердөө хэдхэн долоо хоногийн дотор 325 сая гаруй үзэлттэй болж платформын хэмжилтээр шинэ дээд амжилт тогтоолоо. Бүтээлийн гол дуу болох “Golden” нь хөгжмийн ертөнцөд шинэ эрин нээв. Энэхүү уянгалаг бүтээл АНУ-ын “Billboard Hot 100” жагсаалтад найман долоо хоног дараалан нэгдүгээр байрт бичигджээ. Шүүмжлэгчид уг дууг 2025 оны хөгжмийн хамгийн хүчтэй үзэгдэл гэж тодорхойлж байгаа бөгөөд киноны гол дүр болох Рүмигийн түүх олон сая хүний зүрхэнд хүрч чаджээ. Түүнчлэн киноны “Sing-a-long” хувилбар наймдугаар сард АНУ-ын “Box Office”-ийг тэргүүлсэн нь үзэгчдийн хүлээлт хэр өндөр байсныг харуулсан хэрэг. Найруулагч Крис Аппелхансийн…

Read More

“Лаошуган” буюу “Хатаасан харх” гэх хачирхалтай нэртэй хүүхэлдэй Хятадын сошиал сүлжээнд тренд болж байна. Эв хавгүй мэт харагдах энэ хүүхэлдэй нь анх аниме шүтэн бишрэгчдийн дунд мийм болж алдаршиж улмаар олон нийтийн сүлжээнд эрчийг авчээ. “Лаошуган” хүүхэлдэйн гар нүүрийг зориудаар урт нарийн, сулбагар урладаг бөгөөд гараар оёж бүтээдэг байна. Хүүхэлдэй нь 30-40 см урттай. Анхандаа аниме баатруудыг хүүхэлдэй болгодог байсан ч сүүлийн үед найз нөхдийнхөө царайг ашиглан Лаошуган хүүхэлдэй бүтээх тренд үүсээд байна. “Xiaohongshu”, “Weibo” зэрэг сошиал хуудсан дээр “Gen-Z” үеийн залуус хамгийн сайн найзаа хүүхэлдэй болгоод хамтдаа аялж, хоол идэж цагийг хөгжилтэй өнгөрөөж байгаа зургаа нийлтэлсээр байна. “Taobao, Xiaohongshu”…

Read More

“Gangbay” хамтлагийн гишүүн, жүжигчин, реппер Baynaa буюу С.Баянмөнхийн төрсөн өдөр өнөөдөр /2025.10.14/ тохиож байна. Тэрбээр уран бүтээлийн гараагаа СУИС-д хөгжимт театрын жүжигчнээр суралцах үедээ “Gangbay” хамтлагаа байгуулснаар эхэлжээ. Тус хамтлагийн “Тайл”, “Ганган цагаан”, “Seen”, “Моя” гэхчилэн “цацсан” дуу бүр нь хит болсныг залуус андахгүй. Анхны “Xalxstar” цомгоо 2020 онд, удаах цомгоо “Gilbee” хэмээн нэрлэж 2021 онд гаргаж байв. С.Баянмөнх мэргэжлийн жүжигчин гэдгээ “Боловсрол суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцож харуулсан. Тэрбээр 2022 онд реп мюзикл “Кассета” уран сайхны киног үзэгчдэд хүргэж, үргэлжлүүлэн найруулагч Ө.Мөнх-Эрдэнийн “Hacker”, “Fontanka” продакшны “Seasons of love”, “Аримун” продакшны “Хүний ээж”, “Orange” энтертайнментийн…

Read More

“Хувьсал” продакшны дэлгэцийн найм дахь уран бүтээл “Хувь заяа”  уран сайхны кино 24 дэх удаагийн Сан Диегогийн олон улсын кино наадамд албан ёсоор сонгогджээ. Тус кино наадам 2025 оны аравдугаар сарын 15-19-ний хооронд АНУ-ын Сан Диего хотноо зохион байгуулагдах бөгөөд 29 орны уран бүтээлчдийг хамарсан дэлхийн хэмжээний фестивалиудын нэг юм. “Хувь заяа” киноны хувьд 2022 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг дэвсгэрт зураг авалтыг нь хийж гүйцэтгэсэн бөгөөд “Эмэгтэй хүн бүрийн дотор эх хүний сэтгэл оршиж байдаг” гэдгийг харуулахыг зорьжээ. “Хувь заяа” киноны найруулагчаар Г.Бямбасүрэн ажиллаж, гол дүрд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, У.Уранчимэг залуу жүжигчин…

Read More

Хөвсгөл аймаг БНСУ-ын Дэжон хотын Со дүүрэгтэй 2011 онд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байна. Тус аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж уран бүтээлчдийн хамт Дэжон хотын Со дүүрэгт болсон “Healing Art” наадамд оролцож Монгол өв соёлоо сурталчлан олон нийтэд хүргэлээ. Энэ үеэр Монгол бүжиг,  дуу, морин хуурын тоглолтыг олон удаа дахиулж байлаа. Хамтын ажиллагааны хүрээнд боловсролын салбарт сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдүүдийн хэл, соёлын мэдлэг дээшилсэн бол соёл, урлагийн салбарт “Healing Art” наадам болон театрын тоглолтуудыг зохион байгуулснаар хоёр орны иргэдийн соёлын харилцаа өргөжсөн байна. Мөн эрүүл мэндийн салбарт хоёр орны…

Read More

Найруулагч Ж.Сэнгэдоржийн дэлгэцийн шинэ бүтээл болох “The Muralist” буюу “Ханын зураач” уран сайхны кино олон улсын Таллины “Хар шөнө” кино наадмын үндсэн уралдаант хэсэгт шалгарчээ. Ингэснээр түүний ээлжит уран бүтээл дэлхийн нээлтээ ирэх арваннэгдүгээр сарын 19-нд хийхээр болсон байна. Энэ талаар найруулагч Ж.Сэнгэдоржоос тодруулахад “Ханын зураач” уран сайхны киног анх зохиолч Б.Хишигжаргалын “Сэтгэлийн зураас” нэртэй туужаас сэдэвлэн хийхээр болсон юм. Уг тууж нь зураач хүний дотоод ертөнцийн тухай өгүүлдэг бөгөөд зохиолч маань өөрөө киноны продюсераар ажилласан. Киноны зураг авалтыг 2024 онд эхлүүлж, 45 хоногийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт хийсэн. Гол дүрд Өвөр Монголын жүжигчин, найруулагч Б.Баян-Ерөөлт тоглосон юм.…

Read More

Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Одиссей” пластик, хүүхэлдэйн жүжгийг аравдугаар сарын 17-ноос үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Эртний Грекийн домгийн баатар Одиссейн адал явдлыг харуулсан энэхүү пластик хүүхэлдэйн жүжиг нь хөдөлгөөн, дүрслэл, хөгжим, гэрлийн уран зохицлоор өгүүлэмжээ бүрдүүлдэг. Троя хотын дайнаас нутагтаа хүрэхээр арван жил тэнүүчилсэн Одиссейн замд учрах сорил, мангас, бурхан тэнгэрүүдийн ертөнц үзэгчдийг үлгэрийн гайхамшигт орон зайд хөтөлнө. Үггүй жүжгийн хэлбэр нь хүүхэлдэйн урлагийн шинэ боломжийг нээж, сонгодог туульсыг орчин үеийн өнгө төрхөөр дахин амилуулж байна. Эртний домгийн гүн утга, орчин цагийн тайзны урлагийн нийлэмж нь үзэгчдийн төсөөллийг шинэ түвшинд хүргэнэ. Жүжгийн зохиолч, найруулагч: Б.Анхбаатар /СТА/ Зураач: В.Энх-Амгалан…

Read More