Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” баримтат киноны хөгжмийг пянз болгон гаргажээ. “Монголын сайхан орон” баримтат киног 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулан “Монгол кино” болон БНАГУ-ын “Дефа” кино үйлдвэрийнхэн хамтран бүтээсэн түүхтэй. Тэр цагаас хойш “Дефа” кино үйлдвэрийн архивт хадгалж байсан эл бүтээлийн анхны эх хувилбарыг албан ёсоор авч, улсын баяр наадмаар эгшиглүүлэх санаачилгыг 2017 онд гаргасан байдаг. Улмаар уг хөгжмийн зохиолын анхны хувилбарыг хувилан авч, Монголын нэрт хөгжмийн зохиолчийн агуу бүтээлийг партитурын дагуу анх удаа албан ёсоор тоглох нөхцөл бүрджээ. Тэгвэл энэхүү бүтээлийг Үндэсний хөгжмийн их найрлаар тоглуулан, пянзанд бичүүлэх ажлыг…
Зохиогч: Урлаг
Реппер Roockie буюу У.Мөнхбагана “Болдоггүй” хэмээх шинэ дуугаа цацлаа. Эл шинэ дуугаараа дамжуулан тэрбээр хайртай хүмүүсээсээ уучлалт хүсжээ.
Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар “Монгол эв нэгдэл” төслийн нээлтээ Хэнтий аймгаас эхлүүлжээ. Энэ талаар Гавьяат жүжигчин Т.Баясгалан “Манай Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний “Эксим” үндэсний нэгдсэн холбоо нь Монгол хүний оюун санаа, хүч хөдөлмөрөөр бүтсэн бүхнийг дэлхийд үнэлэмжтэй болгох зорилготой. Эхний ээлжид 21 аймгийг тойрч үндэсний худалдаа үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчидтэйгээ уулзаж байна. Хэнтий аймагт үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэгдэж, үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид тулгамдаж буй асуудал, гарц гаргалгааны талаар санал бодлоо хуваалцлаа. Мөн холбооны гишүүнчлэлд хамрагдсанаар брэнд бүтээгдэхүүн бүтээх, төсөл хөгжүүлэх, бизнесээ дараагийн шатанд гаргах, дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах боломжтой болно” гэжээ. “Монгол эв нэгдэл” төслийн хүрээнд Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний…
АНУ-д зохион байгуулагдсан, Цасан баримлын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Ц.Батмөнх, Б.Говьсайхан, А.Ихбанди нар “Цасан баримлын дэлхийн аварга” боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж буй. Энэ хүрээнд үндэсний соёл, урлагийн гайхамшигт өвийг дэлгэн харуулах “Монголын сайхан орон” тоглолтыг Истанбул хотноо зохион байгууллаа. Тус тоглолтод морин хуурын найрал, үндэсний болон дэлхийн сонгодог урлагийн шилдэг бүтээлүүдийг толилуулж, тал нутгийн нүүдэлчдийн соёлын өв, урлагийн уран сайхны гайхамшгийг евроазийн эх газрын ард түмэнд сурталчилсан байна. Энэ үеэр БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Сэрдар Чамтай уулзаж, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх, “Монгол хаан” жүжгийг Туркт толилуулах боломжийн талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийг хэлэлцжээ. Мөн “Монголын сайхан орон” тоглолтод хүрэлцэн ирсэн Турк улсад сурч, хөдөлмөрлөж буй…
Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна. ХОНЬ Долоо хоногийн эхээр бизнесээ өргөжүүлэхийн тулд олдсон боломжийг хэрхэн ашиглах талаар шинэ шийдэл хай. Харилцагч түншүүдтэйгээ хийх ажлынхаа талаар харилцан тохиролцвол ямар ч үед үр дүнтэй ажиллахаар байна. Зуурдын зугаа цэнгэлд автвал алдаанд хүрэх болно. Хувь заяа таныг шалгаж мэднэ. Долоо хоногийн дундуур өөрчлөлт хийхэд тохирсон үе. Ганцаардлаас бий болсон хүсэл тэмүүлэл танд нууцлаг байдалд татагдах хандлага бий болгоно. Та яаж ч хэмнэсэн мөнгө тань гарын салаагаар урсаж мэднэ. Бусдад ур чадвараа харуулахад бэлэн бай. Боломж бололцоо таныг хүлээж байна. Нөхцөл байдал уран бүтээлийн үйл ажиллагаанд дэмжлэг өгөх үед та сэтгэлийн таашаал…
Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хо ирэх сард Германы нийслэл Берлин хотноо “Mickey 17” шинэ уран бүтээлээ толилуулахаар болсон тухай тус хотын нэрэмжит кино наадмыг зохион байгуулагчид пүрэв гараг /2025.01.16/-т зарлажээ. Зургаан жилийн өмнө Бон Жун Хо “Parasite” киногоороо Каннын кино наадмын дээд шагналыг хүртэж, “Оскар”-ын наадмын шилдэг кино төрөлд шалгарч байсан юм. Ингэснээр Академийн шагнал гардуулах ёслолоос уг шагналыг хүртсэн анхны гадаад хэлээрх кино болж байв. “Mickey 17” хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт, эмгэнэлт инээдмийн кинонд Английн жүжигчин Роберт Паттинсон Миккигийн дүрд тогложээ. Микки бол “үхэх нь хэвийн зүйл болсон” цаг үед хүнийг хувилан олшруулснаар олон удаа амьдрах боломжийг олгодог хөтөлбөрт сайн дураараа оролцож буй нэгний дүр юм. Берлинале гэгддэг Берлиний кино наадам бол энэ онд…
Нидерландын хааны ордонд анх удаа Монгол зураач бүтээлээ дэлгэлээ. Тодруулбал, зохиолч, орчуулагч Г.Аюурзанын охин зураач А.Гэгээ тус улсын “Хааны шагнал”-д бүтээлээрээ нэр дэвшсэн байна. Энэ талаар яруу найрагч Л.Өлзийтөгс “Хайртай охин Гэгээ минь Нидерландын хааны ордонд уран бүтээлээ дэлгэж буй анхны Монгол зураач болж байна. Дүрслэх урлагийн аугаа өв, түүхтэй улсын “Хааны шагнал”-д монгол бүсгүй нэр дэвшсэн нь манай зураачид хаанахын хэнээс ч дутахгүйн нэгэн баталгаа” гэж өөрийн цахим хуудастаа сэтгэгдлээ хуваалцжээ. Зураач А.Гэгээ анхны үзэсгэлэнгээ Амстердам хотын “Van Zijll Langhout” контемпорари урлагийн галерейд өнгөрсөн оны хоёрдугаар сарын 17-нд нээж байжээ.
Улсын хүүхэлдэйн театрын хамт олон “Хөхөө Намжил” монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн “Морин хуур” хүүхэлдэйн драмыг энэ амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 18, 19-ний 15.00 цагаас толилуулах гэж байна. Уг жүжгийг 10-аас дээш насныханд зориулсан бөгөөд тасалбарын үнэ 20 мянган төгрөг. Морин хуур хэмээх гайхамшигт хөгжим үүссэн сэтгэл хөдөлгөм түүхийг эл хүүхэлдэйн драм жүжгээс үзэх боломжтой. Продюсер: Загаржавын Баянзул /СТА/ Зохиолч: Түмэнгийн Энэрэл /СТА/ Найруулагч: Бат-Өлзийн Даваасүрэн Зураач: Будын Анхбаатар Хүүхэлдэй урлаач: Вандансүрэн Энх-Амгалан /СТА/ Хүүхэлдэй урлаач: Рагчаагийн Төгөлдөр /СТА/ Хүүхэлдэй урлаач: Нямаагийн Тамир Хөгжмийн зохиолч: Дахале Жамбалов Дууны найруулагч: Э.Базарханд /СТА/ Гэрлийн найруулагч: Алтанцэцэгийн Билгүүн Хөдөлгөөний найруулагч: Даваадоржийн Энхбаатар Жүжигчид:…
Америкийн нэрт найруулагч, зохиолч, хөгжимчин Дэвид Линч 78 насандаа таалал төгслөө. Тэрбээр 1946 оны нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын Монтана мужийн Мизула хотод төржээ. Линч бол кино урлаг дахь сюрреализм, нууцлаг агаад бараан метафизик, нууцлаг хэв маягийн их мастер байв. Түүний бүтээлүүд үзэгчдэд асуулт үлдээхийг чухалчилдаг байлаа. Нийгмийн хандлага, түүн доторх зөрчил, эсвээс нэгдэн нийлэх зүй ёсны шугамыг хэчнээн урнаар илэрхийлснийг түүний “The Elephant Man” бүтээл нь харуулдаг бөгөөд энэ нь түүний оргил киноны нэг юм. Харин “Blue Velvet” кинонд гарах Америкийн жижигхэн хотуудын орь дуу, шаналан, нууцын гүн рүү нэвтрэхийн тулд эхлээд ямар нэг асуулт тавихгүй байх нь дээр байдаг.…
