Зохиогч: Урлаг

Холливудын жүжигчин Жонни Депп уран бүтээлийнхээ шинэ чиглэлийг танилцуулж, Туркийн Истанбул хотод болсон “Contemporary Istanbul” олон улсын урлагийн үзэсгэлэнд анхны баримлаа дэлгэлээ. “The Bunnyman” нэртэй уг бүтээл нь ойролцоогоор хоёр метр өндөр хүрэл баримал юм. “The Bunnyman”-ы дүр Деппийн хувийн дурсамжтай холбоотой аж. Түүний хүү Жак таван настайдаа туулай-хүнийг дүрсэлсэн зураг зурсан нь Деппийн бага насны зүүдэнд үзэгддэг байсан дүртэй төстэй байжээ. Үүнээс хойш тэрбээр уг дүрийг зураг болон бусад бүтээлдээ олон жилийн турш ашигласан байна. Депп анхны баримлаа Италийн Милан хотын “Fonderia Artistica Battaglia” урлантай хамтран бүтээсэн бөгөөд хүрэл цутгалтын уламжлалт аргыг ашиглажээ. Ийнхүү өмнө нь уран зураг, хэвлэмэл…

Read More

Туркийн олон улсын орчин үеийн урлагийн 21 дэх удаагийн “Contemporary Istanbul” үзэсгэлэнд 16 орны 70 галерей, 736 уран бүтээлчийн 1372 бүтээлийг дэлгэжээ. Таван өдөр үргэжилсэн үзэсгэлэнг 38 500 хүн үзэж сонирхжээ. “Contemporary Istanbul” урлаг, соёл, боловсролын сангаас мэдээлснээр,  олон улсаас хүрэлцэн ирсэн зочдын тоо өмнөх удаагийнхаас 50 хувиар нэмэгдсэн байна. Энэ удаагийн үзэсгэлэнд 22 галерей анх удаа оролцсон бол  Истанбул хотноо 37 орны тусгай урилгатай зочид, 148 байгууллагын төлөөлөгчидод хүрэлцэн иржээ. Үзэсгэлэнгийн “Focus Asia” хэсэгт Хонконг, Шанхай, Токио, Сөүл, Шинэ Дели, Сингапур зэрэг Азийн хотын галерейнууд бүтээлээ дэлгэжээ. Түүнчлэн “Newcomers”, “New Grounds” хэсгүүдэд шинэ уран бүтээлчид, шинэлэг бүтээлүүдийг онцлон танилцуулсан байна. “Contemporary Istanbul”-ийн…

Read More

“Norphei” арт галерейд “Content Linked – Mongolian Art Studio”-ийн бяцхан уран бүтээлчдийн “Шидэт ертөнц” үзэсгэлэнг дэлгэж байна. “Шидэт ертөнц” үзэсгэлэнд коллаж бүтээлүүдийг толилуулж буй бөгөөд аравдугаар сарын 5-ны өдрийг дуустал үнэ төлбөргүйгээр үзэх боломжтой.

Read More

Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх” дуугаараа нэрлэсэн пянз гаргажээ. Ингэснээр тэрбээр нийтийн дуучид дундаас уран бүтээлийнхээ пянзыг гаргасан анхдагч уран бүтээлчдийн нэг болж буй юм. “Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх” пянзанд “Уудам Монгол”, “Ээжийнхээ ачийг яалаа даа”, “Харц”, “Сайхан Монгол бүсгүй” тэргүүтэй есөн уран бүтээл багтжээ. Ташрамд, дуучин Н.Ундрал бие даасан анхны тоглолтоо “Сайхан ч юм даа” нэртэйгээр хийх гэж буй. Эл тоглолт ирэх аравдугаар сарын 17-нд 19.00 цагаас “АСА арена”-д болох юм.

Read More

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Лосолын Болдбаатар “Монголоо дуулна” тоглолтоо өнгөрсөн есдүгээр сард Төв цэнгэлдэх хүрээлэн дүүрэн 38.000 үзэгчтэйгээр хийсэн. Тэрбээр эл тоглолынхоо дараа цахим хуудсандаа “Хайр, хүндэтгэл дунд Монголоо дуулсан өдөр өндөрлөж дуучин болох гэж хичээж бүтээсэн 25 жилийн дараах цаг тооны хуанли шинээр эхлэв. Дулаахан, налган намрын өдөр мэдэрсэн түмэн олныхоо хайр хүндэтгэл, зорин зорин ирсэн хол ойрын үзэгч сонсогчдын баяр жаргалтай харц, хамтран түрэн дуулсан дуу бүхэн чихэнд хадаж, сэтгэл хөвсөлзсөн мэдрэмжээ тээсээр өнөөдөр та бүхэндээ дахин баярласан талархсанаа илэрхийлж байна. Хэрэв намайг сонгож сонсдоггүй бол, дуулах л хүсэлтэй мөрөөдлийг минь дэмждэггүй бол үзэгч олон сонсогчгүйгээр би өдий…

Read More

Дуучин Бэк буюу Г.Мөнхбаяр анх удаа зохион байгуулагдах “Eurovision Song Contest Asia” уралдаанд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор болжээ. “Eurovision” албан ёсны цахим хуудсанд энэ тухай өчигдөр /2026.10.01/ мэдээлсэн байна. Монголын “CNBC Mongolia” телевиз аравдугаар сарын 10-ны 21:00 цагт үндэсний сонгон шалгаруулалтын тусгай нэвтрүүлгийг хүргэнэ. Тус нэвтрүүлгийн үеэр Бэк хэд хэдэн дуу дуулж, Монгол болон олон улсын үзэгчид тэдгээрээс уралдаанд дуулах дууг нь сонгон саналаа өгөх боломжтой. Нэвтрүүлгийг мөн “Eurovision”-ий албан ёсны YouTube сувгаар шууд үзэх боломжтой.

Read More

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Цэрэндуламын Сэвжидийн мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд Үндэсний урлагийн их театраас Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдааныг бүжгийн найруулагч, дэглээчдийн дунд зохион байгууллаа. Энэхүү уралдаан нь Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон үндэсний урлаг, тэр дундаа бүжгийн урлагийг дэлхий дахинд таниулах, судлан хөгжүүлэхээс гадна Улсын төв, орон нутгуудын театр, чуулгуудын урын санг шинэ бүтээлээр баяжуулах, бүжигчид, бүжиг дэглээчдийн ур чадварыг дээшлүүлэх, орчин цагийн монгол бүжгийн урлагт шинээр бүжиг дэглээчдийг төрүүлэн гаргах зорилготой. “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдааны гранпри шагналыг Үндэсний урлагийн их…

Read More

1997 онд СУИС-ийн нэг ангийн хөвгүүд “Guys” хамтлагийн байгуулсан түүхтэй. Тус хамтлаг цомгоо гаргаж, тоглолтуудаа үзэгчдэд хүргэхээс гадна өнгөрсөн хугацаанд “Тавилан” (1998), “Бидний найзын дурлал” (2001), “Сайн уу, амьдрал минь” (2008) уран сайхны кино, “Hamlet” (2001), “Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг” (2004) драмын жүжиг, мөн “Зун орсон цас” (2006) мюзиклийг үзэгчдэд хүргэж байв. Тэгвэл ирэх онд 30 жилийн ой нь тохиох “Guys” хамтлагийнхан эл ойдоо зориулан “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” уран сайхны киног бүтээжээ. Кинонд тус хамтлагийнхнаас гадна “Монгол” театрын үүсгэн байгуулагч, жүжигчин Н.Баярмаа гол дүрд тогложээ. Киног энэ аравдугаар сарын 22-ноос үзэгчдийн хүртээл болгох юм байна.

Read More

“Эмоци” продакшн “Бүгд инээх дуртай” инээдмийн шоу тоглолтоо толилуулах гэж байна. Тоглолтыг аравдугаар сарын 5-наас Соёлын төв өргөөд өдөр бүр 19.00 цагаас тоглоно. Тасалбарыг ticket.mn-ээс авах боломжтой.

Read More

Төв аймгийн есөн сумын ерөнхий боловсролын сургуулийн 330 гаруй сурагчийг түүх, соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газартай танилцуулах аялалд хамрууллаа. Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан аяллаар сурагчид өөрсдийн амьдарч буй нутаг орны түүх, соёл, байгальтай танилцаж, дурсгалт газруудын талаар мэдээлэл авчээ. Тухайлбал, Эрдэнэ сумын Чингис хааны морьт хөшөө, Гүнжийн сүм, Тоньюкукийн хөшөө, Баянцагаан сумын Чихэртийн зоо, Зогсоол хайрхан зэрэг газарт очиж, түүх, соёлын өв болон байгалийн тогтоцтой танилцсан байна. Аялалд Архуст, Эрдэнэ, Баянчандмань, Заамар, Баянцагаан, Борнуур, Баян, Жаргалант, Сэргэлэн сумын сурагчид оролцжээ. Дэлхийн аялал жуулчлалын өдрийг энэ жил “Дижитал хөтөлбөр ба хиймэл оюун ухаан” уриан дор тэмдэглэлээ. Уг…

Read More