П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балет Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн дэглэлтээр тайзнаа тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ. Энэ хүрээнд Дуурь бүжгийн эрдмийн театраас тус балетад оролцож, мэргэжлийн бүжигчидтэй хамтран бүжиглэх хүүхдүүдийг сонгон шалгаруулж авч буйгаа зарлалаа. Сонгон шалгаруулалт энэ сарын 25, 26-нд УДБЭТ-т болно. Тавигдах шаардлага: • 8 ба түүнээс дээш настай байх • Бэлтгэл, сургуулилтад тогтмол ирэх боломжтой байх • Балет болон бүжгийн урлагаар хичээллэж байсан бол давуу тал болно. Анхаарах зүйлс: • Хөдөлгөөн хийхэд тохиромжтой дасгалын хувцастай ирэх • Сонгон шалгаруулалтанд оролцохдоо урьдчилан холбогдож цаг авч бүртгүүлэх • Эцэг эхийн зөвшөөрөлтэй байх
Зохиогч: Урлаг
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Маулетийн Зулькафильд “МУИС-ийн Эмерит профессор” цол олгох хүндэтгэлийн ёслол өчигдөр /2025.10.23/ боллоо. МУИС-ийн “Эмерит профессор” цолыг профессор, дэд профессор цолтой, тус сургуульд 20-иос доошгүй жил профессорын албан тушаалд ажилласан, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэнд олгодог юм. Профессор М.Зулькафиль МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимд 1981 оноос багш, тэнхимийн эрхлэгч, дэд профессор, профессор, тэргүүлэх профессор, зөвлөх профессороор тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд “Монголын орон нутгийн сонины нийтлэлийн үр нөлөөг дээшлүүлэх асуудалд” сэдвээр 1989 онд түүхийн ухааны доктор /Ph.D/, “Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага:…
Монгол Улсаас ЮНЕСКО-ын “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгэлтэй, баримтат 11 өв байна. Үүний есийг нь Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөг болон номын сангаас нэр дэвшүүлэн бүртгүүлсэн баримтат өв аж. НҮБ-ын 80 жилийн ойн баярын энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт Монгол Улсаас бүртгэлтэй, тэр дундаа Монгол Улсын Үндэсний номын сангийн сангаас нэр дэвшүүлэн бүртгүүлсэн баримтат өвүүдийг цувралаар танилцуулж байна. Тус номын сангийнхан танилцуулгад ороогүй буюу Монгол Улсын Үндэсний номын сангаас нэр дэвшүүлэн 2023 онд ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон Улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлсэн “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс”-ийн талаар өгүүлэх “Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног энэ онд бүтээсэн билээ. Харин “Дээрээс…
“Чингис хаан” үндэсний музей нь Швейцарын Ритберг музейтэй хамтран “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэнгээ Цюрих хотноо өчигдөр /2025.10.23/ нээлээ. Тус үзэсгэлэн Их эзэн Чингис хааны суу алдрыг дэлхийн дахинд түгээх, нүүдлийн иргэншилт Монголчуудын өв соёлыг сурталчлан таниулах, Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүхэн үнэнийг ирээдүй хойч үед зөв танин мэдүүлэх зорилготой. “Чингис хаан” үндэсний музей, Хархорум музей ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэн хамтран 162 дэсийн 235 үзмэр, эд өлгийн зүйлсээр баяжуулан дэглэсэн эл үзэсгэлэнг 2026 оны хоёрдугаар сарын 22-ныг хүртэл дэлгэх юм. Уг үзэсгэлэн Монгол орны талаарх хэвшмэл…
Дархан-Уул аймгийн засаг даргын нэрэмжит оны шилдэг шүлэг шалгаруулах уламжлалт “Гал өд” яруу найргийн наадам уржигдар /2025.10.22/ “Залуучууд” театрт боллоо. Энэ жилийн наадамд нийт 20 зохиолч оролцон, шүлэг, найргаа 130 гаруй үзэгчийн өмнө уншлаа. Наадмыг зохиолч, сэтгүүлч, Соёлын гаьяат зүтгэлтэн Б.Норовсамбуу, ахмад яруу найрагч, зохиолч Н.Шоопор, Р.Лхамрагчаа нар шүүв. Эхний шатанд 36 оролцогч өрсөлдөн, хоёрдугаар шатанд 20 шүлэгч шалгарч, үзэгчдэд шүлгээ толилуулсан байна. Гурав дахь шатанд 10 яруу найрагч шалгарч, шилдэг таван яруу найрагч тодорчээ. Үүнд: Тэргүүн байр – Б.Бүрэнцог, Дэд байр – Н.Бадамдорж, Гутгаар байр – Б.Баатарням, Тусгай байр – Мөнхням, Тусгай байр – Ичинхорлоо, МЗЭ-ийн Дархан-Уул аймаг дахь…
АНУ-ын сэтгэл судлаач, Нью-Йоркын их сургуулийн профессор Жонатан Хайдтын “The Anxious Generation” хэмээх шинэ бүтээл Z үеийн залуусын сэтгэл гутрал, түгшүүр яагаад огцом нэмэгдсэнийг судалжээ. Энэхүү үзэгдлийн гол шалтгааныг нийгмийн сүлжээ болон ухаалаг утасны хэт хэрэглээтэй холбон тайлбарлаж, технологийн эрин үе залуусын сэтгэлзүйд урьд өмнө байгаагүй нөлөө үзүүлж буйг онцолсон байна. Тэрбээр “Ухаалаг утас бол залуусын сэтгэцийн дархлааг хамгийн түрүүнд сулруулдаг орчин үеийн хэрэглээ” гэж тодорхойлжээ. Номын үзэл санаанаас үүдэн “The Anxious Generation” нэртэй нийгмийн хөдөлгөөн байгуулагдаж, олон нийтийн эрүүл мэнд, хүмүүжлээс өгсүүлээд бодлогын түвшинд анхаарал татаж эхэллээ. “The Anxious Generation” хөдөлгөөн өсвөр үе болон бага насны хүүхдүүдийн ухаалаг утасны…
БНСУ-ын охидын “Blackpink” хамтлагийн дуучин Лиса Тайландын 2026 оны Аялал, жуулчлалын элч төлөөлөгчөөр сонгогдлоо. Тайландын Аялал, жуулчлалын газраас “Тайландын аяллыг дэлхийн түвшинд гаргах “Amazing Thailand” кампанит ажлын элч төлөөлөгчөөр бид Лиса-г сонголоо. Тэрээр төрөлх эх орныхоо соёлын өв, уламжлал, заншлыг дэлхийд сурталчилж, гадаадын жуулчдыг татах ажил хийх болно. Тайланд бол хамгийн сонирхолтой, аюулгүй жуулчлалын бүс гэдгийг харуулах болно” гэж мэдэгдлээ. View this post on Instagram A post shared by Amazing Thailand (@tourismthailand) Мөн тус газрын захирал Тапани Киатпайбул “Лиса Бурирамын баншинд дуртай гэж хэлэхэд л энэ баншны худалдаа огцом өсөж байсныг санаж байна. Тайландын уламжлалт даавуу хийх үйлдвэрт…
“HBO”, “CNN” зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн стриминг үйлчилгээ, кино студийг эзэмшигч “Warner Bros. Discovery” (WBD) компанийн удирдлага тус компанийг худалдаанд тавьсан тухай “NBC News” суваг мэдээлжээ. “WBD” нь кабелийн телевизийн сувгууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, алдартай франчайзууд, кино студиуд болон стриминг платформууд зэрэг олон төрлийн медиа компаниудыг эзэмшдэг. Түүнчлэн Олимпын наадам, Европ дахь Францын нээлттэй тэмцээнээс эхлээд Их Британийн Премьер лиг хүртэлх дэлхийн өнцөг булан бүрд болж буй спортын төрөл бүрийн тэмцээн уралдааныг дамжуулах эрхийг, мөн “Харри Поттер” цуврал, Супермэн зэрэг комиксын баатруудын оюуны өмчийн эрхийг эзэмшдэг байна. Компанийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн худалдах хэлцэл нь зах зээл дэх…
Сурагчид өөрийн биеэр музейд зочлох боломжгүй бол Google arts & Culture-д байрласан таван музейн үзмэр, 1700 гаруй бүтээл, гурван виртуал аялалыг хаанаас ч үзэх боломжтой юм. Виртуал үзвэр үзэх музей: Монголын уран зургийн галерей Монголын цэргийн музей Виртуал аялал хийх музей: Богд хааны ордон музей Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей Монголын Үндэсний музей
Ази даяарх залуу уран бүтээлчдийг нийгмийн асуудлыг хөндсөн богино хэмжээний кино бүтээлийн бүсийн хэмжээний уралдаан болох “Inspiring Asia Micro Film Festival”-д өрсөлдүүлэх Монголын залуу кино бүтээгчдийн бүтээлүүдийг дэлгэн үзүүллээ. Урьдчилсан болон хагас финалын шатанд шалгарсан монгол оролцогчдын бүтээлүүдийг өчигдөр /2025.10.22/ толилууллаа. Энэ жилийн сэдэв “Залуусын сэтгэцийн эрүүл мэнд”-ийг кино урлагаар дамжуулан илэрхийлжээ. Уг арга хэмжээний үеэр, Монголын залуусын бүтээсэн сэтгэл хөдөлгөм богино кино үзвэр, кино уран бүтээлчдийн нээлттэй ярилцлага, шагнал гардуулах ба талархлын ёслол, санал солилцох хүлээн авалт боллоо. Энэ жил 51 орноос 90 гаруй нийгмийн төсөл Inspiring Asia 2025 бичил кино наадамд оролцжээ. Зургаан бүс нутгийн шалгаруулалтын дараа 19…
