Зохиогч: Урлаг

Японы алдарт юүтүбер Казү Монголд иржээ. Тэрбээр дэлхийн олон улсаар аялж, тухайн орны хэлээр иргэдтэй нь ярилцдаг цуврал контентыг “Kazu languages” юүтүб хуудсандаа байршуулдаг нэгэн. Иймд тэрбээр уг цувралынхаа дараагийн ангийг бэлтгэхээр манай оронд ирсэн байна. Казү нь 14 орны хэлээр ярьдаг бөгөөд юүтүбт 1.3 сая, Тик токд 888 мянган дагагчтай юм. Дэлхийн олон орны алдарт юүтүберүүд манай улсыг зорин ирж, нүүдэлчдийн амьдралтай танилцах нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэн билээ. Тухайлбал, Нас Дейли Монголд өнгөрсөн жил ирж, нүүдэлчдийн амьдралын талаар богино хэмжээний контентууд нийтэлж, хувь хүний хөгжлийн сургалт орсон байдаг. Мөн Британийн алдарт юүтүбер Бенжамин Рич Монголын хөдөө болон нүүдэлчдийн амьдралыг…

Read More

Аливаа улс үндэстэн бүр өөрийн уугуул хэв шинжийг хадгалж хамгаалахыг эрмэлзэж буй даяаршлын эрин үед Чингис хаан Үндэсний музейгээс санаачлан Монголчуудтай угсаа гарвал хэл, соёл, шашин шүтлэгийн хувьд ойр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад, Тува, Халимаг улсуудад амьдарч буй иргэдийн угсаатны онцлог хүчин зүйлсийг судлах зорилгоор “Монгол-Оросын иргэншил хоорондын харилцаа:түүхэн ба орчин үе” эрдэм шинжилгээний  хэлэлцүүлгийг  (2025.08.14) зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр ШУА-ийн Түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн ЭШ-ний тэргүүлэх ажилтан, профессор Н.Хишигт “Монгол-Оросын иргэншил хоорондын харилцааны эхлэлийн тухайд”, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэн “Орос-Монголын соёл иргэншлийн харилцаан дахь шинжлэх ухаан,соёлын хамтын ажиллагааны үүрэг”, ОХУ-ын ШУА-ийн Холбооны судалгааны Социологийн хүрээлэнгийн Соёл иргэншил ба…

Read More

Монголын хип хоп урлагийн алдарт “Lumino” хамтлаг анхны бие даасан “The one” тоглолтоо наймдугаар сарын 16-н буюу энэ долоо хоногийн бямба гарагт “Social pay park”-т зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан тоглолтынхоо хэвлэлийн хурлыг зохион байгуулж, үзэгч сонсогчдодоо зориулан мэдээлэл өглөө. “Тайз, дэлгэцийг төгс хослуулсан тоглолт зохиохоор хичээн ажиллаж байгаа” “Lumino” хамтлагийн гишүүн Skitzo буюу Д.Анхбаатар: Манай хамтлаг 27 жилийн түүхэндээ анх удаа хамгийн том тоглолтоо хийх гээд байж байна. Бид өнгөрсөн жилээс тоглолтдоо бэлдэж эхэлсэн. Тоглолтын үеэр 44 дуу дуулна. Тайз, дэлгэцийг төгс хослуулсан тоглолт зохиохоор хичээн ажиллаж байгаа. Тоглолтын тайзыг Японы инженерүүд зөвлөж, бүтээсэн. Өмнөх тоглолтуудад үзэгчдийн дунд…

Read More

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 4 дэх жилдээ 2025 оны 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дахь “Тайж хайрхан” уулын бэлд зохион байгуулна. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг үзэх ёстой 8 шалтгаан: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулна. Монгол Улсын 21 аймаг, нийслэл өөрсдийн соёл, уламжлал онцлогийг Монгол…

Read More

“Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн”-г Монголын Урчуудын эвлэлийн галерейд өчигдөр /2025.08.13/ нээв. Хүүхэлдэй хэмээх хүн, амьтны дүрсийг шингээсэн бүтээлийг хуучин чулуун зэвсгийн үеэс онго шүтээний буюу энэ ертөнцийг далд ертөнцтэй холбох зориулалтаар хэрэглэж байжээ. Тэр цагаас хойш өдийг хүртэл хүүхэлдэй ардын уламжлал, соёлыг хойч үедээ дамжуулах, хүүхэд бага наснаас орчин тойрны юмс үзэгдлийг таних, хүн хоорондын харилцаа холбооны гэх мэт үүрэг гүйцэтгэсээр байна. Манай улсад хүүхэлдэйн урлал 1976 оноос мэргэжлийн урлагийн түвшинд хөгжсөн. Энэхүү үзэсгэлэн хүүхэлдэйн урлагийн түүх болон өнөөгийн хөгжлийг тоймлон харуулахаас гадна  уламжлалт өв соёл ба орчин үеийн ололт амжилтуудыг холбосноороо онцлогтой. Анхдугаар үзэсгэлэнд 20 гаруй…

Read More

Дархан сумын 1-3 дугаар багт явуулын номын сан ажиллаж байна. Тус номын сан нь 12:00–17:30 цагийн хооронд ажиллаж, хүүхдүүд зуны амралтаараа гэрийн даалгавраа хийх, ном унших, шатар, даам тоглох зэрэг соёл, боловсролын үйлчилгээг авч байна. Дархан-Уул аймгийн ИТХ-ын  төлөөлөгч Г.Отгонбаатар уг явуулын номын санг санаачилж эх үрсийн баярын өмнөх өдөр ашиглалтад оруулжээ. 500 орчим номтой уг номын санг багийн судалгааны ажилтнууд ээлжээр хариуцан ажиллуулж байгаа бөгөөд иргэд номоо гэртээ уншаад буцаан өгөх боломжтой. Энэхүү явуулын номын сан нь хүүхдүүдийн мэдлэг боловсролыг дэмжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж байгаад тухайн багийн иргэд талархалтай хандаж, ном унших соёлыг бага наснаас нь төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буйг онцолж байна. Г.Отгонбаатар…

Read More

Финландад болсон Дэлхийн нохойн үзэсгэлэнгээс Казахын тазы үүлдрийн нохой анх удаа шагналт байр эзэллээ. Энэ удаагийн үзэсгэлэнд казахын тазыг бие даасан үүлдэр болгон албан ёсоор танилцуулсан нь анхны тохиолдол байсныг тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тазы нохойг олон улсын тавцанд амжилттай өрсөлдүүлсэнд Казахстаны Кинологчдын холбоонд баяр хүргэсэн байна. Финландын Хельсинки хотод  энэ наймдугаар сарын 8-10-нд 2025 оны Дэлхийн нохойн үзэсгэлэн болсон. Олон улсын Кинологийн холбоо (FCI)-ны гишүүн орнуудад жилдээ нэг удаа зохион байгуулагддаг энэхүү үзэсгэлэн нь дэлхийн хамгийн сайхан нохойг шалгаруулдаг том шоу арга хэмжээ юм.

Read More

“Чингис хаан” үндэсний музейгээс эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Чингис хаан судлалын слон улсын холбоотой хамтран олон нийтэд зориулсан цуврал лекцийг тогтмол явуулдаг уламжлалтай. Ээлжит лекцийг Кембрижийн их сургуулийн Монгол, дотоод Ази судлалын төвийн профессор Э.Булаг “Монгол Хятад дахь Юань гүрэн: Маргаантай өв, түүх бичлэг үндэсний оршихуй” сэдвээр олон нийтэд зориулсан лекцээ (2025.08.11) музейн долдугаар давхрын хурлын танхимд уншиж, түүний лекцийг сонсохоор олон судлаачид хүрэлцэн ирж харилцан ярилцлаа. Юань гүрний талаар Монголд болоод Хятадад хэрхэн ойлгодог, үе үеийн судлаачид өөр өөрийн бүтээлдээ яаж тусгасаар ирсэн онцлог, түүнээс үүдсэн XII-XIII зууны үеийн Монголын түүхийн үнэлэмж…

Read More

Одоогоор мэдэгдэж буй хар нүхнүүдээс хамгийн том нь байж болох магадлалтай, сансар огторгуйн гүнд Дэлхийгээс 5 тэрбум орчим гэрлийн жилийн зайд орших хар нүхийг одон орончид илрүүлжээ. SDSS J1148+1930 гэж нэрлэгдэх галактикийн төвд орших үлэмж том хар нүхний масс нь Нарныхаас 36,3 тэрбум дахин их байгаа нь онолын хувьд байж болох массны бараг дээд хязгаар болж байна. Харьцуулваас, манай Сүүн зам галактикийн төвд орших хар нүхны масс нь Нарныхаас ердөө 4,3 сая дахин илүү. Өмнө нь хийж байсан нарийвчлалын алдаа ихтэй хэмжилтүүдээс ялгаатай нь гэвэл, энэ удаад өндөр нарийвчлалтай шинэ аргыг хэрэглэснээр уг хар нүхний массыг тогтоож чаджээ. Тодорхой хэлбэл,…

Read More

“Netflix”-ийн бүх цаг үеийн хит бүтээлүүдийн нэг болох “Wednesday” цувралын хоёрдугаар бүлгийн эхний хэсэг наймдугаар сарын 4-нд үзэгчдийн хүртээл болж, тав хоногийн дотор 50 сая үзэлт цуглуулжээ. Энэ нь эхний бүлгийн үзүүлэлттэй ойролцоо үзүүлэлт бөгөөд эхний бүлэг нь ижил хугацаанд 50,1 сая хандалт авч, “Netflix”-ийн англи хэл дээрх хамгийн их үзэлттэй цувралын рекордыг тогтоож байсан юм. Одоогоор хоёрдугаар бүлгийн эхний хэсэг 91 улсад үзэлтийн тоогоороо тэргүүлж байгаа төдийгүй эхний бүлгийн үзэлт ч дахин нэмэгдэж, “Netflix”-ийн англи хэл дээрх хамгийн алдартай цувралуудын жагсаалтад багтаад амжжээ. Мөн хоёрдугаар бүлэг нь өмнөхөөсөө илүү харанхуй, хошин, нууцлаг өнгө аястай болсон нь үзэгчид болон кино…

Read More