Зохиогч: Урлаг

Суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн нэрэмжит олон улсын фестиваль Итали улсын Парма хотод зохион байгуулагдлаа. Энэхүү фестивальд “Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар оролцож, “Отелло” дуурийн Яго-гийн дүрийг бүтээж дуулжээ. Фестивальд дэлхийд алдартай дуучид, удирдаачид оролцсон бөгөөд “Отелло” дуурийн гол дүр Отеллод дэлхийд нэртэй тенорууд дуулснаараа онцгой байлаа. Тухайлбал, Италийн Фабио Сартори, Азербайжаны Юсиф Эйвазов, АНУ-ын Брайан Жагде нарын алдарт дуучид дуулжээ. Ташрамд дурдахад, Г.Ариунбаатар энэ аравдугаар сарын 25, 26-нд БНХАУ-ын Бээжингийн Үндэсний урлагийн төвд мөн Ж.Вердигийн “Отелло” дуурийн Ягод дуулах аж. Түүнчлэн тэрбээр ирэх арваннэгдүгээр сард Францын Бордо хотын “Гранд театр”-т П.И.Чайковский “Иоланта” дуурь, Израилийн Тель…

Read More

Лос Анжелес хот дахь нэгэн кино театр Йоргос Лантимосын шинэ бүтээлийг үнэгүй үзэх онцгой арга хэмжээ зохион байгуулж байна. Учир нь үзэгчид киног үзэхийн тулд театрын үүдэнд үсээ хусуулах эсвээс халзан байх шаардлагатай. Тус санаачилга нь Эмма Стоуны “Bugonia” кинонд бүтээсэн дүрд хүндэтгэл үзүүлж буй хэрэг аж. Тэрбээр эмийн компанийн даргын дүрд тоглосон байна. Харин Жесси Племонс түүнд өш санаж, барьцаалдаг ажилтны дүрийг бүтээжээ. Гэвч энэ бол энгийн нэгэн өшөө авалт бус гэдгийг киноноос үзэх боломжтой. Учир нь гол дүр маань бусдын үсийг хусдаг хуйвалдааны онолчдын бүлэгт баригддаг. Шүүмжлэгчид тус бүтээлийг цэвэр хийсвэр сэтгэлгээнийх атлаа донтуулам үйл явдалтай, үнэхээр гаж…

Read More

“Хязгааргүй харгуй” үзэсгэлэнг “Монгол” арт галерейд нээлээ. Уг үзэсгэлэн энэ аравдугаар сарын 31-нийг дуустал үнэ төлбөргүй, үргэлжилнэ. “Хязгааргүй харгуй  буюу “Infinite roads” нь Тайвань уран бүтээлчдийн Монгол орноор аялсан сэтгэгдлээ тус бүрийн өнцгөөр илэрхийлж буй #контемпорари үзэсгэлэн юм. Үзэсгэлэнд урилгаар Монгол уран бүтээлчид мөн оролцож байна. Энэхүү үзэсгэлэн нь “Undefined Boundaries and Nomadic Spirit: Taiwan–Mongolia Contemporary Art Exchange Project”-ийн нэг хэсэг бөгөөд Тайванийн Соёлын яамны “T-Content Plan” болон Улаанбаатар дахь Тайпэй Худалдаа, Эдийн Засгийн төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна. Үзэсгэлэнд Ц.Ариунтөгс, Э.Билигт, Чиэ-Сен Чю, Цай Күн-Лин, Жуан Сиа, Чи Жиен, Дэн Вэнь-Жэн, Ван И-Тинг, Лин Ю-Жен, Жиэн Ли-Тинг нарын уран…

Read More

Парисын Луврын музейгээс хулгайлагдсан үнэт эдлэлүүд 88 сая еврогоор /102 сая ам.доллар/ үнэлэгдэж байна гэж Францын прокурор Лоре Бекка музейн эрхлэгчийн ярьсныг эш татан мэдэгджээ. Л.Бекка RTL радиод мэдээлэхдээ, энэхүү мөнгөн дүн “онцгой их” боловч Францын түүхэн өвд илүү их хохирол учирсан гэлээ. Наполеоны эхнэртээ бэлэглэсэн титэм, үнэт эдлэлүүд зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан юм. Өнгөрсөн ням гаргийн өглөө дэлхийн хамгийн олон жуулчныг татдаг музей нээгдсэний дараахан хулгайч нар найм хүрэхгүй минутын хугацаанд дээрх үзмэрүүдийг хулгайлсан байна. Хулгай гарснаас хоёроос илүү хоногийн хугацаа өнгөрсөн тул үнэт эдлэлүүдийг хэдийн хайлуулсан байж магадгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Үнэт эдлэлүүдийн үнэ өртгийг зарласан тохиолдолд…

Read More

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн удирдамж гарлаа. “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2025” МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ Зорилго: Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нь монгол бичиг соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчид, багш, оюутан, сурагчдын шинэлэг санаа, санаачилга, авьяас чадварыг нийтэд таниулах, дэмжихэд оршино. Ерөнхий зохион байгуулагч: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Хамтран зохион байгуулагч:…

Read More

Тансаг хэрэглээний брэнд “Coach” уламжлалт худалдааны орчныг дахин тодорхойлж, хэрэглэгчийн туршлагыг амьд харилцаанд тулгуурласан шинэ түвшинд гаргаж байна. Компани кофе шоп, ресторан зэрэг амьдралын хэв маягийг илтгэсэн орон зайг дэлгүүрийн загварт нэгтгэх замаар брэндийн үнэ цэнийг мэдрүүлэх туршлага руу шилжжээ. Гүйцэтгэх захирал Тодд Канн “Хэрэглэгч зөвхөн бүтээгдэхүүн худалдаж авах бус, брэндийн орон зайд өөрийгөө мэдэрч, цаг өнгөрөөхийг хүсдэг болсон” хэмээн онцолсон байна. Түүний мэдээлснээр, кофе шоп бүхий дэлгүүрүүдийн борлуулалт дунджаар 15–35 хувиар илүү байдаг бөгөөд хэрэглэгчийн дахин ирэх давтамж, дэлгүүрт өнгөрүүлэх хугацаа огцом нэмэгджээ. “Coach” 2028 он хүртэл дэлхий даяар 100 гаруй кофе шоп нээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь…

Read More

Реалити шоуны од, бизнес эрхлэгч, 1,7 ам.долларын тэрбумтан, олон нийтийн сүлжээний од Ким Кардашьян өнөөдөр 45 нас хүрлээ. Ким Кардашьян 1980 оны аравдугаар сарын 21-нд Лос-Анжелес хотод өмгөөлөгчийн гэр бүлд төржээ. Тэрбээр эгч Кортни, дүү Клои, Роб нарын хамт дөрвүүлээ өсөж торнисон. 1991 онд аав, ээж нь салсны дараа ээж нь олимпын аварга тамирчин Брюс Женнертэй гэрлэлээ. Ингээд Кендалл, Кайли гэсэн хоёр охин дүү нэмэгдсэн юм. Ким Кардашьян охидын католик сургуульд сурсан. Өсвөр насандаа Лайонель Ричигийн охин Николь Ричи, Hilton гүрний өв залгамжлагч Пэрис Хилтон нартай найзалж байжээ. 16 настайдаа Ким Кардашьян “Body” хувцасны дэлгүүрт ажиллаж, дөрвөн жилийн дараа 2000…

Read More

Дуучин Б.Маралжингоо “Lucid Dream” бие даасан уран бүтээлийн тоглолтоо /2025.10.18/ хийлээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагаар “Ori Studios”, зохион байгуулагчаар “Mongol” телевиз, “Herub” энтертайнмент ажилласан байна.

Read More

ОХУ-ын монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендинад МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо. Тус хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгох журам, Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын түүх, соёлыг судлах, монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү цолыг олгожээ. МУИС-ийн Төв байранд өчигдөр болсон “Хүндэт доктор” цол олгох ёслол  ёслолд ахмад эрдэмтэд, доктор, профессор багш, судлаачид, түүний шавь нар оролцсон юм. Монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендина 1977-1990 онд ЗХУ-ын Радио-телевизийн улсын хороонд нэвтрүүлэгч, 1990-2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2005 оноос ОХУ-ын Хүмүүнлэгийн Улсын Их Сургуулийн Дорно дахин ба сонгодог судлалын хүрээлэнд…

Read More

“Хувьсал” продакшны дэлгэцийн найм дахь уран бүтээл “Хувь заяа”  уран сайхны кино 24 дэх удаагийн Сан Диегогийн олон улсын кино наадамд албан ёсоор сонгогдон өрсөлдөж, шилдгээр шалгарчээ. Тус кино наадам 2025 оны аравдугаар сарын 15-19-ний хооронд АНУ-ын Сан Диего хотноо зохион байгуулагдсан бөгөөд 29 орны уран бүтээлчдийг хамарсан дэлхийн хэмжээний фестивалиудын нэг юм. “Хувь заяа” киноны хувьд 2022 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг дэвсгэрт зураг авалтыг нь хийж гүйцэтгэсэн бөгөөд “Эмэгтэй хүн бүрийн дотор эх хүний сэтгэл оршиж байдаг” гэдгийг харуулахыг зорьжээ. “Хувь заяа” киноны найруулагчаар Г.Бямбасүрэн ажиллаж, гол дүрд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин…

Read More