Зохиогч: Урлаг

Италийн алдарт загвар зохион бүтээгч Жоржио Армани 91 насандаа таалал төгссөнийг “Armani Group” пүрэв гарагт /2025.09.04/ зарласан байна. Тэрбээр олон арван жилийн турш Италийн гоо зүйн үзэмжийг өөрийн загваруудад шингээж, эрэгтэйчүүдийн хувцасны салбарт шинэчлэл авчирсан юм. “Armani Group” мэдэгдэл хийхдээ “Ил Синьор Армани хэмээн түүнийг ажилчид болон хамтран ажиллагсад нь үргэлж хүндэтгэж, бахдан дууддаг байсан. Тэр хайртай хүмүүсийнхээ хүрээлэлд, амар тайван таалал төгссөн. Энэ компанид бид үргэлж нэг гэр бүл мэт байсаар ирсэн. Өнөөдөр бид энэхүү гэр бүлийг алсын хараа, хүсэл тэмүүлэл, зүтгэлтэйгээр байгуулж өсгөн, босгосон хүний үлдээсэн хоосон орон зайг мэдэрч байна. Арманитай мөр зэрэгцэн ажилласан хүмүүс болон гэр…

Read More

Өнөөдөр домогт “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркуригийн төрсөн өдөр. Тэрбээр амьд байсан бол өнөөдөр 79 нас хүрэх байлаа. Тэрбээр 1946 оны энэ өдөр буюу есдүгээр сарын 5-нд Занзибар арал дээр мэндэлжээ. Түүний жинхэнэ нэрийг Фарок Булсара (Farrokh Bulsara) гэдэг байсан ба 1970-аад оны үед албан ёсоор Фредди Меркури (Freddie Mercury) болгон өөрчилсөн гэдэг. Фредди Энэтхэгийн Бумбая буюу одоогийн Мумбаи хотод дотуур байртай ахлах сургуульд сурдаг байсан ба тэр хугацаандаа төгөлдөр хуур сурчээ. Тухайн үедээ тэрбээр “Hectiсs” хэмээх анхны хамтлагтаа элсэн орсон түүхтэй. 1960-аад оны үед Лондонд нүүж ирсэн бөгөөд “Ealing” хэмээх урлагийн коллежид элсэн орсон. Тэр үедээ ирээдүйн хамтлагийн гишүүд…

Read More

Нийслэлийн Соёл урлагийн газраас “UB Drone Battle” уралдааныг зарласан байна. Анх удаа зохион байгуулж буй энэхүү уралдаан нь оюунлаг, соёлтой, ухамсарт иргэнийг төлөвшүүлэх, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх, иргэний соёлын боловсрол, ёс зүй, зан суртахууны зөв төлөвшлийг түгээн дэлгэрүүлэх, инновац, шинэчлэлийн үнэт зүйлсийг дэмжих, уран бүтээлчдийн туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, хувь хүний ухамсар, нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх зорилготой аж. Уралдаанд бүх насны, мэргэжлийн болон сонирхогчид оролцох боломжтой бөгөөд бүтээлийг энэ сарын 10-30-нд хүлээн авна. Харин уралдааны шалгаруулалтыг ирэх сарын 1-5-нд хийж, шилдэг бүтээлийн шагналыг 10-нд гардуулах юм. Түрүүлсэн оролцогчийг DJI Mavic Pro 4 мэргэжлийн дроноор шагнах бол дэд байр 10, гутгаар байрын эзэн 5.0 сая…

Read More

“Бидний сонирхол-Миний хобби” сэдэвт цуглуулгын үзэсгэлэнг Соёлын төв өргөөнд нээлээ. Энэхүү үзэсгэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлах офицеруудын чуулга уулзалт”-ыг угтсан ажлын хүрээнд болж буй. Зэвсэгт хүчний Жанжин штабын мэдээлснээр, үзэсгэлэнд төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын 35 ахлах офицерууд өөрийн цуглуулгын онцгой бүтээлээ дэлгэн олон нийтэд толилуулж байна. Цаашид олон нийтэд чиглэсэн соёл, урлагийн төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Read More

Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энэ сарын 2-нд эхлээд байна. Энэ жил нийт 20 төрлийн дугуйланд бүртгэх бөгөөд бүх сургалт үнэ төлбөргүй юм. Бүртгэл энэ сарын 2-12-ны өдрүүдэд явагдаж байна. -Хичээлийн цаг: Даваа, Лхагва гариг өглөө ээлж 09-11 цаг, Өдөр ээлж 14-16 цаг Мягмар, Пүрэв гариг өглөө ээлж 09-11 цаг өдөр ээлж 14-16 цаг хүртэл байх юм байна. Бүртгүүлэхдээ өөрсдийн биеэр Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн байранд очих аж. Ингэхдээ Төрсний гэрчилгээ /хуулбар/, Цээж зураг 1 хувийг авч очно. Сургалтад ЕБС-ийн 2-12 дугаар ангийн суралцагчид хамрагдах боломжтой.

Read More

“BIG BANG” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер G-Dragon хувийн онгоцныхоо зургийг цахим орчиндоо нийтэлсэн нь багагүй маргаан дэгдээжээ. Түүний уг зургийг менежер нь цахим орчинд нийтэлсэн байх бөгөөд уг онгоц дээр G-Dragon-ы “Peaceminusone” брэндийн лого болон гарын үсэг, хамтран ажиллаж буй үнэт эдлэлийн брэнд болох “Jacob&Co”-гийн логог байршуулсан байх аж. Мөн онгоцны дотоод засал зэргийг харуулсан зургууд байх ба зарим интернэт хэрэглэгчид түүнийг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн шүүмжилж эхэлжээ. Түүнийг зөвхөн ганцаараа нисэхийн тулд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг нэмэгдүүлж байна хэмээн шүүмжилсэн бол шүтэн бишрэгчид нь энэхүү шүүмэлжлэл ямар ч утгагүй зүйл хэмээн өөрсдийн үзэл бодлыг илэрхийлжээ. ямар ч утгагүй…

Read More

Америкийн “Paramount” студи “Call of Duty” видео тоглоомоос сэдэвлэн уран сайхны кино бүтээхээр болсноо зарлажээ. Холливудын нэр хүндтэй тус студийг програм хангамжийн салбараас төрөн гарсан тэрбумтан болох Эллисоны гэр бүл саяхан худалдаж авсан юм. “Oracle” компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисоны хүү Дэвид Эллисон өнгөрсөн сараас “Paramount”-ын удирдах албан тушаалыг хашиж эхэлжээ. Ингэснээр “Top Gun”, “The Godfather” зэрэг алдартай кинонуудыг бүтээж байсан боловч өдгөө хүндхэн нөхцөл байдалд ороод буй студийг сэргээх томоохон ажлыг тэрбээр ахалж байна. “Call of Duty” цуврал тоглоом нь 500 сая хувь борлогдсоноор дэлхийн хамгийн их борлуулалттай тоглоомуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Өдгөө уг тоглоомыг 100 сая гаруй хүн сар тутамд тоглодог байна. Д.Эллисон хэлэхдээ “Call of Duty” тоглоомын шүтэн бишрэгчийн хувьд энэ бол үнэхээр мөрөөдөл биелэж буй хэрэг мөн гэжээ. “Call of Duty” цуврал тоглоомыг “Activision-Blizzard” компанид бүтээдэг бөгөөд 2023 онд “Microsoft” тус компанийг 69 тэрбум ам.доллароор худалдаж авсан…

Read More

Дэлхийн тэргүүлэгч стриминг платформ “Netflix” ирэх аравдугаар сард нээлтээ хийх “Physical: Asia” шоунд өрсөлдөх орнуудыг албан ёсоор зарлалаа. Энэхүү шоу нь 2023 онд цацагдсан “Physical: 100” цувралын өргөжүүлсэн, олон улсын хувилбар бөгөөд үзэлтээрээ олон оронд тэргүүлж, үзэгчдийг татаж чадсан юм. “Physical: Asia” шоуны анхны трэйлэр есдүгээр сарын 2-нд “Netflix”-ийн албан ёсны хуудаснаа цацагдаж, оролцох найман улсыг зарлаад буй. Үүнд, Монгол, Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Япон, Индонез, Турк улс багтсан байна. “Ази тивийн шилдэг тамирчид хүч чадал, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөнө. Эцэст нь аль улс тугаа мандуулах бол?” хэмээн тус бичлэгт дурдаад буй. Оролцогч улсын дунд Монгол Улсын төрийн далбаа…

Read More

“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино тун удахгүй Монголд нээлтээ хийнэ. Францын медиа компани, нэрт түүх судлаач Marie Favereau болон олон улсын археологчдын хамтын ажиллагааны үр дүнд хийсэн тус бүтээлээр Монголын эзэнт гүрний мартагдсан хотуудын нууц, Чингис хааны түүхийн шинэ өнцгийг дэлхийтэй хуваалцаж байгаа юм. Франц хэлээр, монгол хадмал орчуулгатай гарах энэхүү киног есдүгээр сарын 20-нд “Тэнгис” кино театрт үнэ төлбөргүй үзэх боломжтой. Түүх судлаач Marie Favereau нарын археологчид ч мөн энэ өдөр үзэгчидтэй уулзахаар хүрэлцэн ирэх аж.

Read More

Монголын дүрслэх урлагийн түүхэнд ул мөрөө тодоор тамгалсан, Төрийн соёрхолт, Ардын зураач Үржингийн Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” гэр бүлийн үзэсгэлэнг Урчуудын эвлэлийн галерейн танхимд олны хүртээл болгож байна. Энэ сарын 10-ныг дуустал толилуулах эл үзэсгэлэнд түүний гэргий, зээгт наамалч Я.Люня болон үр хүүхдүүд, дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн үе үеийн төгсөгчдийн бүтээлүүдийг дэлгэснээрээ онцлогтой. Гурван үеийн уран бүтээлчдийн өв, тус тусын арга барил, дотоод ертөнцийг дэлгэн харуулах “Урлахуйн өв” үзэсгэлэнгээс түүний охин Я.Туяагийн аавынхаа гэгээн дурсгалд зориулан 2002 онд урласан “Ядамсүрэн” хөргийг тольдох боломжтой. Тэрбээр аавынхаа гарт хөөрөг атгуулж, ширээн дээр зургийн хэрэгслийг нь өрж, дүрслэхдээ…

Read More