Зохиогч: Урлаг

УДБЭТ-ын 2025 оны төвлөгөөт томоохон ажлуудын нэг нь П.И Чайковскийн “Хунт нуур’ балетын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа юм. Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковский амьдралдаа “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, “Хунт нуур” гэсэн гурван том балет бичсэн байдаг. Энэ дотроосоо “Хунт нуур”-ыг дэлхийн сонгодог балетын оргил нь гэж уздэг. Учир нь тус балетад бүжиглэсэн бүжигчид сонгодог арга барилтай жинхэнэ балетын жүжигчин болж чаддаг аж. П.И.Чайковскийн “Хунт нуур” балет нь анх 1877 оны гуравдугаар сарын 7-нд Большой театрт тоглогдож байжээ. Тус бүтээлийг П.И.Чайковский анх өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэрээр нэг үзэгдэлтэйгээр бүтээсэн аж. Гэвч тус бүтээл нь хүүхдүүдийн…

Read More

Монголын хувцас загварын салбарын үндэсний хэмжээнд зохион байгуулагдах олон талт үйл ажиллагаанаас бүрдсэн “Mongolia fashion week 2025” арга хэмжээ долдугаар сарын 2-8-ны өдрүүдэд болно. Тус арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Монголын загвар урлагийн холбоо” ТББ хамтран зохион байгуулах юм байна. “Mongolia fashion week 2025”-ийн хүрээнд: Хувцас загварын форум – салбарын мэргэжилтнүүдийн уулзалт, хэлэлцүүлэг “Fashionable Trend Reel & Photo” уралдаан – шинэ үеийн бүтээлч залуусын уралдаан Загварын үзэсгэлэн худалдаа – үндэсний болон хувцас загварын брэндүүд Илтгэл – Америкийн бизнесмэн, илтгэгч Крис Гарднерийн “Аз жаргалын эрэлд” илтгэл “Face of Mongolia 2025” – “Asian model festival”, “Elite model world” арга хэмжээнд…

Read More

“КАМЕРТОН” хамтлаг 30 жилийн ойгоо тохиолдуулан өнгөрсөн 30 жилийн дурсамж, түүх, баяр гунигаар аялуулах бүрэн хэмжээний бие даасан “CAMERTON 30” мега хит дуунуудаас бүрдсэн шоу тоглолтоо хийх гэж байна. Эл тоглолтдоо тус хамтлагийнхан 44 хит уран бүтээлээ амьд хөгжимтэйгөөр үзэгчдэд толилуулахаар зэхжээ. Тоглолт зургаадугаар сарын 28-нд “Socialpay park”-т болно.

Read More

Их эзэн Чингис хаан хан цолонд өргөмжлөгдсөн, анхны Их хуралдай хурж Их Монгол Улсын гал голомтыг бадраасан түүхэн бүс нутаг Хэнтий аймгийн Биндэр суманд байрлах есөн хөлт цагаан тугийн бэлгэдэлт Монгол төрийн Их Хуралдай орд өргөөний нээлтийг өнгөрсөн амралтын өдөр (2025.06.22) нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Их Хуралдай цогцолборыг түүхэн сурвалж бичиг, эрдэмтдийн бүтээлд тулгуурлан Засгийн газрын шийдвэрээр Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт орших Онон Хурхын бэлчирт байгалийн унаган төрхийг тодотгон газар зүйн онцлогт зохицуулан Цагаан нуурын ойролцоо бүтээн байгуулжээ. Их Хуралдай цогцолбор нь бүхэлдээ эртний түүхэн сурвалжид тулгуурлан бэлгэдлийг шингээж урласан, зүүн бүсийн аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулах…

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Монгол дархан 2025” үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг Монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбооноос өчигдөр /2025.06.24/ хүргэлээ. “Монголчуудын түүхэнд дархчуудын оролцоо” сэдвийн дор дархчууд үзэсгэлэнгээ дэлгэж, ардын урлал, шашны урлал, чимэглэлийн урлал, чөлөөт уран бүтээл гэсэн дөрвөн төрлөөр бүтээлүүдийг хүлээн авч, шилдэг 20 бүтээлийг шалгаруулах юм. Энэ удаагийн үзэсгэлэнг “Монгол дархны өв соёл, урлагийн гайхамшиг” нэрийн дор  өргөн хүрээтэй зохион байгуулж Буриад, ӨМӨЗО-ы уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцож буйгаараа онцлогтой. Монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбооны тэргүүн С.Батзоригт, “2016 онд Монгол дархны урлагийг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Улмаар дархчуудын үзэсгэлэнг гурван жил…

Read More

Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, урлагийн боловсролыг нийтэд түгээх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр “Үдшийн музей” үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, “Мөнгөн мод” наадмын 2023 оны шилдэг хөгжимчин, 2024 оны шилдэг цомог шагналын эзэн, ятгач Г.Солонгын монгол ятгын гайхамшгийг ардын хөгжмийн уянгат аялгуу, орчин үеийн электро, поп дуу хөгжмийн хэмнэлтэй хослуулсан яруу тансаг “Үдшийн музейд ятгач Г.Солонго” тоглолтонд урьж байна. Тоглолт ирэх долдугаар сарын 2-нд 19.00 цагаас болно. “Үдшийн музейд ятгач Г.Солонго” тоглолтоос авах таны мэдрэмж Чойжин ламын сүм музей – Дурсгалт…

Read More

Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, “Кино гүүр хөгжлийн холбоо” НҮТББ нар хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохилдуулан зургаадугаар сарын 27-оос долдугаар сарын 2-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тэгвэл өнөө жилийн “Хархорум” олон улсын кино наадмыг “Гарьд магнай” Монголын уран сайхны киногоор нээхээр болжээ. Найруулагч Ж.Бунтарын 1983 онд үзэгчдэд хүргэсэн энэхүү уран бүтээл нь Монголын уламжлалт эрийн гурван наадмын нэг үндэсний бөхийн онцлог шинж чанар, зан төрх, ахуй амьдралын онцлогийг залуу бөхийн үйл явдлаар дамжуулан харуулсан юм. Киноны товч агуулга 1910-аад оны эхэн үе. Далайцэрэн хүү багадаа…

Read More

Монгол Улcын Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Д.Гунаажавт зориулсан хандивын аяныг дуучин Ё.Батмөнх санаачлан өрнүүлж байна. Тэрбээр энэ талаараа “Хөгжмийн зохиолч Дамбын Гунаажав хэмээх эгэлхэн хэрнээ авьяаслаг уран бүтээлч маань өдгөө хүнд хэцүү байдалд байгааг түмэн олон та бүхэн минь мэдэж байгаа байх ээ. Миний бие “Цэнхэр хангайн нутаг” хэмээх ардын дуу шиг болсон дуу уран бүтээлийг нь дуулж байгаа хүний хувьд эрхэм уран бүтээлч ахдаа туслах энэхүү аяныг зарлаад явж байгаа билээ. Урлагт хайртай дуунд хайртай та бүхнээсээ эрхэм уран бүтээлч ахад минь орох оронтой болоход, эрүүл мэндэд нь нэмэр болж хандивын гараа сунгахыг уриалж байна. Бид ахмад настнуудаа…

Read More

Олон улсын усан будгийн нийгэмлэгийн гишүүн, олон улсын мастер зураач, урлаг судлаач Д.Батнасангийн Монгол орны үзэсгэлэнт байгаль, өнгө төрхийг илэрхийлсэн уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ. Уг үзэсгэлэн долдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны галерейд үргэлжилнэ.

Read More