Алдарт “Vogue” сэтгүүлийн эрхлэгчээр 37 жил ажилласан Анна Винтур ажлаа хүлээлгэж өгчээ. Энэ жил 75 настай, дэлхийн загварын ертөнцийн шүтээн, хамгийн нөлөө бүхий эмэгтэй тэрбээр “Vogue” сэтгүүлийн эрхлэгчийн ажлыг хамгийн олон жил хийсэн амжилтыг бүтээсэн юм. Сэтгүүлийн эрхлэгчийн ажлаа хүлээлгэж өгснийхөө дараа Винтур “Vogue”-ын дэлхий дахин дахь салбаруудын эрхлэгч нарыг удирдах албан тушаалтан, мөн сэтгүүлийн толгой компани “Conde Nast”-ын контент хариуцсан ахлах ажилтны үүргийг гүйцэтгэхээр болжээ. Винтур 1949 онд Их Британийн нийслэл Лондон хотноо мэндэлжээ. Түүний ээж АНУ-ын иргэн бөгөөд аав нь “Evening standard” сонины эрхлэгч байсан юм. Түүнд загварын сэтгүүлзүйн чиглэлээр ажиллах сонирхол өвсөр насанд л бий болжээ. Удалгүй…
Зохиогч: Урлаг
“Боловсрол” телевизийн шинэ төсөл болох “Монголын нэг өдөр” энтертайнмент нэвтрүүлэг үзэгчдэд хүрч эхэллээ. Энэхүү нэвтрүүлгээр салбар, салбарын онцлох зочдыг урьж аж амьдрал, асуудал бэрхшээлийг ярилцахаас гадна тухайн зочны тэр болгон дэлгэцийн өмнө харагдуулаад байдаггүй өнцөг, үзэл бодол, дотоод ертөнцийг харуулах юм. Мөн алдарт “Хонх” хамтлагийн “Бидний араншин” дууг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлгийн дуу болгон эгшиглүүлж байгаа юм. Энэхүү нэвтрүүлгийн хөтлөгчөөр С.Зоригтбаатар, Э.Цандат нар ажиллаж байна. “Монголын нэг өдөр” энтертайнмент нэвтрүүлгийн дугааруудыг бямба гарагийн орой 21.30 цагаас хүлээн авч үзээрэй.
Японы алдарт Sci-Fi, триллер төрлийн цуврал болох “Alice in borderland”-ын гуравдугаар бүлэг энэ оны есдүгээр сард нээлтээ хийхээр болсон юм. Уг цувралын талаарх сонирхолтой мэдээллийг танд хүргэж байна. Японы манга зохиол Харо Асагийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн, найруулагч Шинсүкэ Сатогийн Netflix-тэй хамтарсан бүтээл нь анх 2020 онд эхний бүлгээ цацаж байжээ. Хэдийгээр тухайн цаг үедээ олон улсын үзэгчдийн дунд эрчийг авч чадаагүй ч, БНСУ-ын алдарт цуврал “Squid game” гарсны дараа хүмүүсийн анхааралд ихээхэн өртсөн юм. Киноны үйл явдлын хувьд гол дүрийн эрэгтэй болох Арисү Токио хотын эзэнгүй хувилбар мэт ертөнцөд сэрж амьд үлдэхийн төлөөх үхлийн аюултай даалгавруудыг биелүүлэх хэрэгтэй болно.…
БНСУ-ын дэлхийд нэр хүндтэй к-pop хамтлаг BTS-ийн хамтлагийн гишүүд цэргийн алба хааж бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирсэнтэй холбогдуулан тус хамтлагийн агентлаг “HYBE” ажилчдадаа урамшуулал олгохоор шийдвэр гаргалаа. Тодруулбал, “HYBE” компанийн бүх ажилтан тус бүр 6.21 сая вон (ойролцоогоор 4,500 ам.доллар) олгох юм. Энэхүү урамшууллыг BTS хамтлагийн хамтлагийн үйл ажиллагаа дахин эрчимтэй эхлэх гэж байгаатай холбон, ажилчдын хүчин чармайлтыг үнэлж олгож байгаа хэмээн компани зүгээс мэдээлсэн. Тус хамтлаг энэ зунаас эхлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ уран бүтээлдээ эргэн оролцохоо зарлаад байна.
Монголын уран бүтээлч Magnolian-ий “Indigo” дуу “Death stranding 2: On the beach” тоглоомын албан ёсны саундтрэкт багтаж, дэлхий дахинаа эгшиглэж байна. Тоглоомын урлагийн нэрт найруулагч Хидео Кожима дахин нэгэн гайхалтай бүтээлээр эргэн ирлээ. “Death stranding 2: On the beach” бол “Kojima productions” студийн бүтээсэн “Death stranding” цувралын хоёрдугаар анги бөгөөд 2025 онд “PlayStation 5”-д зориулан гарч байгаа адал явдалт, шинжлэх ухааны уран зөгнөлт тоглоом юм. “Death stranding” тоглоомын хөгжмийн гол онцлог нь дэлхийн өнцөг булан бүрийн уран бүтээлчдийг танилцуулдаг юм. Харин энэхүү алдарт, дэлхий дахинаа өндөр хүлээлт үүсгээд байгаа видео тоглоомын саундтрэк буюу дууны жагсаалтад Монгол уран бүтээлч Magnolian-ийн “Indigo”…
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зураач Н.Лхагвасүрэн урлан бүтээсэн уран баримлын анхны бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт зургаадугаар сарын 28-нд 14.00 цагт болно. Энэхүү үзэсгэлэн нь үндэсний уран бүтээлчдээ дэмжих зорилготой “Айлаас эрэхээр авдраа уудал” төслийн долоон жилийн хөдөлмөрийн үр дүн бөгөөд Монголын авьяаслаг уран бүтээлчдийг дэлхийд таниулж, гялалзуулах томоохон хүсэл эрмэлзэлтэй ажлын эхлэл юм. “Журааны ертөнц” үзэсгэлэн долдугаар сарын 4-нийг дуустал үргэлжилнэ.
Зургаадугаар сарын 27-нд Улаанбаатар хотын эргэн тойронд байгаа дөрвөн хайрхнаа тахих ёслол болно Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй аж. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Хүрээ цам-Даншиг наадам” арга хэмжээг зохион байгуулдаг байсан. Харин энэ жилээс уламжлал болгон тэмдэглэдэг Даншиг наадам, Нийслэлийн өдрийг нэгтгэн, зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд “Хүрээ цам–Даншиг наадам” нэртэйгээр Хүй долоон худагт өргөн дэлгэр зохион байгуулна. Энэхүү наадам нь Монголын шашин,…
XX зууны Монголын түүхэнд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн “Жамсрангийн Самбуугийн гүйцэтгэсэн үүрэг” эрдэм шинжилгээний хурал, “Өв сургамж” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейн долдугаар давхарт зургаадугаар сарын 27-ны өдөр болно. Ж.Самбуу нь БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар 1954-1972 онд удаа дараа сонгогдон ажилласан, “Энх тайвныг бэхжүүлэхийн төлөө” олон улсын В.И.Лениний шагналт, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн улс төрч төр, нийгмийн зүтгэлтэн юм.
“ЮНЕСКО”-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 2025 оны наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг, Тайж хайрханы бэлд дөрөв дэх удаагаа зохион байгуулна. Фестивалийн хүрээнд морьт харвааны 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах гэж байна. Уг тэмцээнд дэлхийн 30 гаруй орны 170 гаруй шилдэг харваачид оролцох урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь монголын морьт спорт, үндэсний өв соёлыг олон…
БНСУ-ын алдарт цуврал “Squid game” цувралын сүүлчийн буюу гуравдугаар бүлэг зургаgдугаар сарын 27-нд нээлтээ хийхээр товлогдсон. Тэгвэл дэлхий дахинаа олон сая үзэгчдийг хүлээлгээд байгаа энэхүү цувралын талаарх онцлох баримтуудыг хүргэж байна. 2021 оноос эхэлсэн уран бүтээл энэ хугацаанд хоёр бүлэг нийт 16 анги цацагдсан байна. Сэтгэл зүйн триллер төрлийн энэхүү кино нь гарсан даруйдаа дэлхийн 94 оронд үзэлтээрээ тэргүүлж, 111 сая хэрэглэгч цацагдсан эхний 28 хоногт шууд үзсэн байдаг. Үйл явдлын хувьд санхүүгийн хүнд нөхцөлд амьдардаг жирийн иргэдийг цуглуулж 45.6 тэрбум воны шагналын сантай үхлийн тэмцээд оруулна. Нийт 456 хүн оролцох хэдий ч зөвхөн цор ганц ялагчтай бөгөөд сорилын шийтгэл…
